2013-11-18

Урлаг = Нийгэм?

 “Нийгэм” гэж их өргөн хэрнээ энгийн мэт ойлголт бүхий энэ үгийн агуулга юуг илэрхийлнэ вэ? Илэрхийллийг урлагаас харж болно. Урлаг нийгмийг зөв илэрхийлж чадахгүй бол нийгмийн “хандлага” тодорхойгүй буюу “буруу” болдог.

2013-10-22

Хүртээмжтэй орчин, Түмэндээ зориулж бүтээе

Та “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж яг ямар хүнийг хэлэх бол гэж нэг удаа бодож үзсэн болов уу? Xарааны бэрхшээл, сонсголын бэрхшээл, хөдөлгөөний бэрхшээл, оюуны бэрхшээл, хэл ярианы бэрхшээл гэж ангилагдана. Харааных гэхээр тас харанхуй, сонголынх гэхээр таг дүлий мэт санагдаж байж мэднэ. Би анх энэ талаар ойлголтгүй байхдаа тэгж л боддог байсан.

2013-09-19

Сэдрээсэн бодрол

Хэзээ билээ дээ Дараамын дугуйлангийн найзуудтайгаа элдвийг яриад сууж байлаа. Арван жилд л байсан даг. 

Бид нар дараам болоод ч тэр үү дарвайтлаа инээлдэж, балайрсан гажсан хошигнолтой тэрийгээ ойлгож хоорондоо элийртлээ инээлдэнэ. 

Цагийн хөлийн чимээ...

Заримдаа шинэ дуу, шинэ хүн, шинэ учрал, шинэ ойлголт гээд шинэ болгон маш сонирхолтой гоё байдаг. Зарим нь бол хэдий шинэ ч тэгээд сэтгэлд хүрэлгүй мартагддаг. 

Надад харин энэ шинэ дуу үнэхээр таалагдлаа. Шүлгийг нь орчуулмаар санагдаад орчуулав.

Дууны хөгжим нь бол их энгийн. Харин шүлэг нь дэндүү гоё, сонин гоё...

Японы Кобүкүро хамтлагийн "Цагийн хөлийн чимээ"

2013-09-01

Бороо бидэн хоёр ②

эхлэл буюу хэсэг ① Орхон гол үер ихтэй аймаар ч юм шиг хараад баймаар ч юм шиг дэндүү үзэсгэлэнтэй байлаа. Ус нь тунгалаг биш шар үерийн ус урсах нь аймар санагдсан байх. Тэр өдөр айлаас авсан аяга тарагаа уугаад майхандаа эзгүй хөндий тохойд амарлаа. Үүрээр бороо орж эхлэх нь гоё ч юм шиг ядаргаатай ч юм шиг... Гол нь бороотой өдөр майханд унтах ёстой сайхан. Зам яаж байгаа бол? нойтон майхнаа яаж хураах уу гэдэг нь надад ядаргаатай санагдаад болдоггүй. Ерөөсөө л босмоор санагдаад Орхон сумруу гараад шидчихлээ. Сумын төв ердөө 4 км байсан ч зам маш муухай байлаа. Хагас жижиг тэрэгтэй байсан болохоор энэ янзаараа хээр янзтай сайхан шаварт хэвтэх юм байна даа ч гэж бодоод болдоггүй. Би баруун урагш Хишиг-Өндөр, Могод гэсэн сумуудаар ороод гарах төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн чинь Орхон сумийн аниа нар дэмий дээ наад машин чинь бүтэхгүй гэсэн. Бороо ч орсоор байлаа. Зам шавар ус, шавар ус. Шийдвэр гаргасан нь...

2013-08-17

Сүүдэр бидэн хоёр ①

2013 оны 8 сарын 11-ны өглөө сүүдэр бид хоёр гэрээсээ гарлаа... Гадаа нартай сайхан байсан тул сүүдэр анд маань хамт байлаа. Булган аймаг орж нутгийн хүмүүстэй уулзаж, орчин цагийн байдлыг нэг харахсан гэж би аралын орон Япон дээрх тэнгэр дээр байхдаа мөрөөдсөөр нутагтаа ирээд алс хол хөдөө нутгийг зүгэлсэн минь энэ билээ... 

Аялалын зорилго өөрөө ердөөсөө ойлгомжтой, аймгийн сумдуудаар орж амьдрал үзэж, хүнтэй учрах л байсан. Тэр хүмүүстэй тойруу яриагаар аминдаа бүхнийг ойлгочих гэсэн гэнэн бодолтой 22-н товчоо гараад давхилаа... 

2013-08-03

Эргээд нэг бодох нь...

 Өнөөдөр 8 сарын 3-ны өдөр. Хоёрхон хоноод Нутаг буцлаа гэж бодохоос сэтгэл минь тогтохгүй яаран дэвхцэх юм. Энд байх Япон эмээгийн атгахан газрыг хагалж ногоо тарьж ойр зуур тусалдаг би тэрүүхэн тэндээ цалин бас авна аа. Өнөө энэ сайхан өдөр ургацын баярыг ойрхон хөрш айлтай хамт хийлээ. Би ганцаар хорь гарсан залуу атал эргэн тойронд жар дал хол гарсан эмээ өвөө нар. Надад "амьдралын" төгсгөл тун сонирхолтой харагдлаа. Өвөө нар... Хоёр өвөө миний өөдөөс хараад сууна. Хоёулаа амьдралд нухлагдан өнөөг хүртэл чадан ядан амьдарч. Гэтэл нэг нь арай бяртай ажил хийж өнөөх нь арай чадмаг амьдарч өнөөг хүрчээ. Бэл бэнчинтэй өвөөгийн гэрийг гайхан бишрэх ядмаг өвөө харамсанхан бодож байгаа болов уу өөрийнхөө амьдралд бүрэн хангалуун багйаа болов уу гэдэг надад сонин байлаа. Шал дэмий юм ургацын баяр дээр ажин суусан намайг уучил...

2013-07-16

Ухаарахад золиос хэрэгтэй гэж үү?

 Тийм ээ үнэхээр ухаарахад гарздах шаардагатай юм уу? Тэр гарз нь гарахаас нааш ухаарал гээч золиг нь ирэдггүй юм болов уу?

 Гэмшил. Гэмшиж, ухаарах хэцүү ч түүнээс хэцүү нь өөртэйгөө нүүр тулан өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү юм байна. Новш минь чи новш шүү дээ гэж таарсан хэн нэгэн хэлэхэд "зассс" гээд өнгөрдөг бол нандин нэгэн маань ЧИ НОВШ гэж хэлэхэд зүрх хоёр хуваагдаж тархин дотор минь юу болж байгааг өөрийн эрхгүй мэдэхээ байж ухаан балартдаг. Би тэвчихгүй, бас тэр өөрийнхөө новш байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Маш хэцүү. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрдөг л байхгүй юу.

2013-06-09

Багийн ажиллагаа,

 Би их сургуульдаа семенарын ангиараа нэг тийш судалгаагаар явах боллоо. "Ногоон Аялал жуулчлал" сэдвээр л дээ. Тэгээд өдрийн хоолны газар судлаад нэг түүхий загасны мухлагт очъё гээд багийн гурван Япон маань бөөн баяр болцгоов. Гэнэт намайг нээрэн гадаад оюутан гэдгийг санаад "Тэлмээн хө, түүхий загас иддэг үү" гэхээр нь би шулуухан л "чаддаггүй шт" гээд л аваад хаясан. Тэгж их баярласан гурав маань за за өөр тийшээ явъя гэдэг байгаа. Би өө та гурав идээ би яахав өөр юмаар аргалчихна гээд амьхандаа санаа зовоод хэлтэл "үгүй ээ, бид чинь нэг баг шүү дээ" гээд ам таглав. Нэг баг бол нийтийн эрх ашгийг хамгийн ихээр хангаж байж нэг баг болдог юм байна. Тийм биш бол баг байгаад ч яах юм.

2013-05-01

Зуны амралт - Гэртээ харих

 Заримдаа ажил хэрэг төлөвлөгөөний дагуу явагдахгүй, өөрчлөлт гарах үед тийм ч таатай биш байдаг. Аль нэг сонголтыг хийгээд л явдаг. Би шийдсэн байсан айхтар том зорилгоо өөрчлөхөөр шийдлээ л дээ. Юу гэхээр энэ зун гэдэн годон хийгээд харихаар шийдэв. Ээж аав элгэн саднаараа тойрч, анд нөхөд найзуудтайгаа уулзах минь. Америк явна гэж бодож байсан юм. Явах эсэхийг ирэх оны тэнгэрт даатгая. Гэхдээ энэ шийдвэрийг гаргаснаар надад маш том ололт, нээлт авчирлаа. Зуны амралтаараа хөдөө орон нутгаар аялаж судалгаа хийж, аж амьдралтай танилцаж ирье гэж бодлоо. Дипломын ажил маань ч гэсэн ойлгомжтой чигтэй болж эхэллээ. Орон нутгийн хөгжлийн загварыг гаргаж ирье гэж товч тодорхой шийдэв. Улсын хөгжлийг Улаанбаатараар харж огт болохгүй. Тиймээс орон нутагт оруулах миний хувь нэмэр тодорхой хэмжээнд үр дүнтэй байгаасай гэж мөрөөдөж бодож сууна. Гийж гийгүүлэх юм хийгээгүй ч гийж гийх мөрөөдөлтэй байгаадаа баярлалаа :)

Удахгүй уулзъя
санаж байгаа гэж жигтэйхэн.

2013-04-10

ХӨӨӨХ...

 Хөөөх, Би амьдарч байна. Өнөөдөр санаандгүй өнгөрсөн амьдрал, хорь гаруй жилийн аялалаа бодлоо. Хорин жилийн дотор өөрийн ухаанаар байсан нь хоёр хүрэхгүй жил л дээ хөөрхий

 Би ч дээ хөөрхий болоогүй байна даа гэж нэг өөрийгөө бодож байгаа юм. Гэснээ юу? ямар? болтол өөрийгөө болгох гээд байгаа юм гээд бодохоор шал тэнэг байгаа байхгүй юу... БИ байна шүү дээ БИ-ээрээ л байна.

Хүн мөрөөддөг тэ?

 Эргэн тойрон, хүрээлэн буй орчин, нийгэм хүнийг нэг ёсондоо мөлжсен хавьрага болгодог юм байна. Хэт зүйрлэж магад. Гэхдээ дотоод сэтгэлийн хувьд. Би мах шүүс өөхтэйгөө үлдчих юмсан.

 За байз би уг нь энэ удаад АМЬДАРЧ байна гэдгээрээ өгүүлэл маягийн юм бичих санаатай байсан юм л даа... Тэгсэн төөрөөд явчихлаа...

 Саяхан би "Хааяа өөрийгөө АМЬДАРЧ байгаагаа мэдэрвэл усан гурилтай шөл ч САЙХАН амттай байдаг" гэж жиргэжээ.

Би гэхдээ усан гурилтай шөлөнд дуртай шт...

2013-04-09

3 дахь Сакура

 Энэ жил би гурав дахь Сакура цэцэг дэлбээлэхийг харлаа. Анх 2011 оны 4 сарын 2-нд Кочид ирж байж билээ. Одоо түүнээс хойш хоёр жил өнгөрч. Хурдан ч юмаа даа. Энэ жил их сонин 4 сар болоогүй байхад цэцэглээд унаад дууссан.


 Миний мэдэх Япон улс, миний мэдэх Япон хүн, миний мэдэх Япон залуус, миний мэдэх Япон амьдрал энэ бүгд надад шинэ ертөнц, шинэ ухаарал бодролыг авчирч өгсөн.


 Хоёр жил юу сурав гээд өөрөөсөө асуух тэр үед "харин ээ юу юм болоо?" гэсэн эргэлзээгээр хариулна. Би хоёр жил юу хийж вэ гэж өөрийгөө нэг эргэн харлаа.

Хичээл огт хийгээгүй юм байна.

Хүн болох гэж зүдэрсэн юм байна гэж дүгнэв. Одоо харин яг бодох ёстой цаг. Үлдсэн хоёр жилээ хэрхэн өнгөрөөх вэ? Надад түм буман боломж байгааг би мэдэрдэг, мэддэг, сонсдог, хардаг. Гэвч хажуугаар урсдаг. Харамсалтайяа. Үлдсэн гээд ярих юм бол бас их сонирхолтэй. Үлдсэн цаг, өдөр, нар, сар, амьдрал гээд явж өгнө. Гагцхүү би өөрийнхөөрөө үлдэхсэн энэ амьдралдаа

золиг гэж юу бичээд байгаагаа мэдэхээ байлаа. унтах минь

ингэж л хоёр жил минь өнгөрч дээ....

2013-04-05

"Шинэ Монгол" -Ирээдүйг бүтээлцэх залуус-

"Шинэ Монгол"

Ирээдүйг бүтээлцэх залуус бид!

Япон дахь Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо
"Хаврын их Чуулган" 2013.3.27-29-нд төрсөн сэтгэгдэл


 Би "Шинэ Монгол" ахлах сургуулийн 7-р үеийн нийгмийн ухааны ангийн төгсөгч. Япон оронд ахлах сургуулийнхаа буянаар бүрэн тэтгэлэгтэйгээр их сургуульд суралцаж байна. Тэтгэлэгт эргэн төлөх гэсэн заалт байхгүй. Надад яагаад өгсөн бэ гэвэл "ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ХҮН НЬ БОЛООРОЙ" гэж өгсөн юм. Над шиг энэ замналаар энэ жил 10-р үеийн төгсөгч дүү нар маань ирсэн. Нийт Японд Шинэ Монголын тогооноос төрсөн хувь хувьсгалын 200 орчим залуус төгссөн болоод суралцаж байна. Өөр бусад гадаад улсад хэрхэн байгаа талаар сайн мэдэхгүй л дээ. Мөнгөн дүн ярих тийм таатай биш ч гэсэн 2 тэрбум гаруй төгрөг тэтгэлэгийн шугамаар "ирээдүйн элит"-үүдийн боловсролд зарцуулагдсан.

2013-01-11

Сурагч-Багшаас...

Эргэн дурсаад бодоход овоо удаан бодчихоор амьдралтай болжээ. Айдаа залуу нас ид буцалж байхад евген vг хэлж байна гэж бодуузай!

 Би ахлах сургуульдаа олсон мереедлийнхее талаар бичмээр санагдлаа. Гурав орчим жил буюу тегсех хvртлээ нэг зvйлд сэтгэл юугаа зориулан гvйдэг байсан юм. Одоо ч гэсэн түүний талаар дотроо нэгийг бодсон хэвээр л байдаг. Тэр нь сайхан асрамжийн газар барих юмсан гэсэн бодол юм. Яг л энэ зураг шиг.
 Улаанбаатарт ганц гэгдэх улсын асрамжийн газарт "сурагч-багш" хийж байлаа. Манай Шинэ Монгол сургуулийг арваад жилийн емне анхлан тегссен нэгдvгээр vеийн тегсегч нар маань сурч байх үедээ тэр асрамжийн газарт өөрсдийн санаачлагаар дугуйлан байгуулж байсан нь одоо болтол сурагчид еерсдее зохион байгуулж бvхнийг еерсдее л хийн vргэлжлүүлсээр байна.

2013-01-07

Шивнээч би


Яасан аймар зураг байна уу?

 Тийм ээ аймар, гэхдээ аз жаргалтай. Хажууд газар сууж байгаа залуу надтай нэг өрөөнд хамт амьдардаг. Би Японы 160 эрс цугалсан дотуур байранд амьдардаг. Өрөөндөө ихэвчлэн хоёулаа. Нэг нөхөртэй 4-н жил бас амьдрана гэсэн үг бас биш л дээ. Жилд хоёр удаа "хамтрагч"-аа солино. Тэр нь жоохон залхуутай. Над шиг олон новштой хүнд бөөн төвөг гэж байгаа. Өрөөний хэмжээ нь байштээ за бараг л хоолны ширээг арав нийлүүлсэнтэй тэнцэхүү үгүй юу тийм л байх. Анх ирэхэд өрөө бол зүгээр л шорон аятай харагдаж байсансан. Тэр үеийн сэтгэлээ блогтоо бичиж байж билээ. Энэ байна тэр нь "Өөр ертөнцр"

 Би энэ заваан гутмаар байранд орсондоо их баяртай байдаг. Олон хүн зугтаж гардаг ч би