2012-12-31

5:5 амьдрал


 Шинэ он гарах гэж байна. Энэ жилээ эргэн нэг хараад ирэх жил болон цаашдын еерийгее халиан харах цаг болсон ч юм шиг vгvй ч юм шиг. Бараг бvгд энэ едрийг енгерсен болон ирээдvйг бодон тунгаан енгерvvлдэг ч юм шиг vгvй ч юм шиг. Ганцаар байгаа нь бодолд автан, гэр бvл болон анд нехдvvдтэй олуул байгаа нь ууж идэн наргин енгереех нь тэр.



 Чиний хэн байсан хэн байх сонин зvйл мен vv мен. Юу гэх гээд байна вэ гэхээр еертее цаг гаргаад нэг бодох нь хааяа чухал. Заавал энэ едер гэсэн vг биш. Би одоог хvртэл 3:7 харьцаатайгаар амьдарч ирсэн. Ирээдvйн телее 3, енгерсен болон одоогийн телее 7-г зориулна. Нэг ёсондоо би одоо енеедертее амьдарч кайф таашаал аван амьдардаг ч нэг чиг шугамтай байдаг гэсэн vг л дээ. Одооноос 5:5 болгох санаатай байна. Энэ харьцаа хvн болгоны хувьд харилцан адилгvй байх тийм уу?

Одоогоороо амьдрах vнэн гоё, гэхдээ одоодоо шаналан гутарч сул дорой байх нэгэн байдаг ч би тэдний нэг бас биш шиг байгаа юм. Юу ч болж байсан ярзайтал инээгээд л явж байдаг. Гоё шүү дээ, менге олдвол сайхан хvccэндээ зарцуулж гуриатаад эхэлхээрээ амьдрал сайхаан гээд урд хойд хормойгоороо нехеед нэг аргалаад л. Яахав дээ менге орж гарч л байдаг. Яг хелс нус нулимсаа дуслуулж олсон менге бол еер. Тэгэхдээ л менгийг "бvх" юм болгон дээдлэх би дургvй. Менге чухал ч миний туйлын зорилго биш, зорилгод минь хvргэх енее нийгмийн хэрэгслvvр. Менгөггүй ч болж бvтэх амьдрал байдгийг мэдэхгvй нэгэнд хэлэхэд "амьдрал баялаг шvv". Би хэзээ ч огт хэрэгцээгvй юманд зарцуулчихлаа гэж бодож байгаагvй болохоор надад сайхан байдаг. Одоо бол би дампуурлын ирмэгт байгаа ч хэзээ ч тийм юм шиг харагдахгvй ярзайгаад л явна. Болгоно шүү дээ гэсэн оргилуун бодол намайг тэгтэл минь ярзайлгадаг.

 Цаг хугацаа ирээдvй телевлелт зорилго мереедлийн талаар эргэцvvлж эхлэхэд олон юм урган бодогдох нь тэр. Ирээдvйн 5 юуны телее байх вэ? Би лав сайн хvн болно оо. Яг нэг цэцэрлэгийн хvvхэд шиг. Хэний телее юуны телее гэсэн асуултанд еерийнхеерее "зев" хариулахсан. Зев эс оршивоос буруу эс оршино. Vнэн байдаггvйтээ адил. Юу vнэн гэвэл амьдрал ганц гэдэг л vнэн. Сэтгэлд харин менх юм шvv дээ. Тиймээс ч аав маань хэлдэг "хvн зуу насалдаг ч vнэндээ хэдэн мянган жил насалж чаддаг" гэж. Талийгаач евег дээдэс евее эмээ маань одоо ч миний зvрх сэтгэлд байдаг нь тэр юм болов уу. Тиймээс ч би хэдэн мянган жил насалмаар байна! Vvний тулд ирээдvйд 5-г зарцуулах хэрэгтэй. Хадуурсан бодолтой хадуурсан яриатай би ингээд шинэ оноо угтах гэж байна. Тиймээ би 5:5 харьцаатай амьдрах болно. Харин та?

5 comments:

  1. Gaihaltai saihan nz mn... Chinii bichleg tsaanaa l uur shuu. Unshij yum ergetsuuleh durtai minii tarhinii oron zaind agaar oruulj ugdugt bayarlalaa. Ungursun odoo ireeduin tuhai unshij suuhdaa Aizam hamtlagiin Dursamj duug sonsoj suulaa. Jiguurtei yum shg zaluu nasaaraa chimj amidrahdaa yag l chinii erhem aaviin helsneer myanga myangan jil amidrah uuriinhuu ireeduig gaihaltaigaar tusuulj shine onoo ugtaj bgaadaa jargaltai baina. Amjilt husey

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хэн нэгэнд нэгийг ч болтугай бодогдуулж байвал баяртайсан. Дурсамж дуу их сайхан дуу, ахин сонсмоор санагдлаа...

      Delete
  2. Би бас 3:7 харьцаагаар амьдарч байж. Энэ нь магадгүй Ирээдүй өнөөдрөөс гэж боддог байснаас байх л даа. Ингэж бодох нь буруу байжээ гэдгийг сая ойлголоо. Иймдээ ч би мянга мянган жил амьдрах тухай бодож байсангүй. Би ч бас мянга мянган жил амьдармаар байна.

    Цаашдаа энэ эрчээ алдалгүй бичээд байгаарай. Амжилт
    Уншиж байхдаа таатай байх болно.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо л нэг comment үлдээх учраа оллоо. хэхэ

      Delete
    2. Тийм ээ. Би бас их бодож үзээд аавын маань хэлсэн их үнэн юмаа гэж бодсон. Амжилт андаа
      Уншиж байгаа гэж бодохоор надад мөн таатай байх болно...

      Delete