2012-10-13

Европийн эдийн засаг яагаад хямрах болов?

Маш товч бегеед тодорхой нарийн юм төвөгтэй юм бичилгvй тайлбарлъя.

Яaгаад Европ хямарч эхлэв?

 Шалтгаан нь ереесее л Америкийн "Леман ах дүүс" хэдж фандын (hedge fund) subprime loan-с л болсон 2008-н оны эдийн засгийн хямралаас юм. Яагаад гэвэл, АНУ-с болсон хямралд хамгийн ойр нэрвэгдсэн нь мэдээж Европ, хямралыг бага гамшгаар давахын тулд улсаас их хэмжээний менген дэмжлэгтэйгээр хэдэн банк санхүүгийн байгууллагуудаа чичрэн тогтоон барьж чадсан. Ингээд хэсэг 2012 он хvртэл намжив.

 Subprime loan гэдэг нь зээлийн эрсдэл ендертэй бvтээгдэхvvнийг эрсдэл багатай бvтээгдэхvvнтэй бvлэглэн хольж, зэрэглэл тогтоон нэг багц хувьцаа маягийн юм болгоод зарах. Энэ ажлийг хэдж фандууд хийж байсан бегеед хэрхэн хийж байсныг нь хийж байсан хvмvvcээс еер хvмvvс бараг л мэдэхгvй хар хайрцагны бодлого гэдэг. (Black box)

 За тэгээд энэ жилийн хавраас аюулын шуурга дэгдсэн нь Грекээс болжээ. Яагаад?

2012-10-12

Хар цагаан?

Би старбакст халуун кофе уун, амар амгаланг мэдрэн тамшаалан сууна. Цонхоор Токио хотын шинжvкv дэх еглеений дvр терх харагдана, ажилдаа яарсан хvн байхад, ажлаасаа тараад ядрангуй алхаж яваа нь ч бий. Тиймээ энэ бол еглеений 7:30. Гангар гунгар, гэдэн годон хийсэн залуус мен л харагдана. Цонхны доор нэгэн хvн ирж суулаа. Монголд би их олон хардаг. Японд их л цеехен харж байгаа нь энэ хоёр жилийн амьдралд минь тохиох нь тэр. Монголд удаан амьдарсан болохоор харсан тоо маань олон байх. Гадаа архичин евген унагасан шил архиа хайн сандрана. Хеделгеен нь хегшин яст мэлхий аятай агаар самардана, шанаа духаа шаан хэсэг дусал нулимс унагана. Дээшээ тэнгэр арай хийн харж доошоо газар ширтэн амьд яваадаа гутарсан шиг енеех шил архиа задлан гудрана. Уусаар уусаар ахин дахин уйлна.