2012-10-12

Хар цагаан?

Би старбакст халуун кофе уун, амар амгаланг мэдрэн тамшаалан сууна. Цонхоор Токио хотын шинжvкv дэх еглеений дvр терх харагдана, ажилдаа яарсан хvн байхад, ажлаасаа тараад ядрангуй алхаж яваа нь ч бий. Тиймээ энэ бол еглеений 7:30. Гангар гунгар, гэдэн годон хийсэн залуус мен л харагдана. Цонхны доор нэгэн хvн ирж суулаа. Монголд би их олон хардаг. Японд их л цеехен харж байгаа нь энэ хоёр жилийн амьдралд минь тохиох нь тэр. Монголд удаан амьдарсан болохоор харсан тоо маань олон байх. Гадаа архичин евген унагасан шил архиа хайн сандрана. Хеделгеен нь хегшин яст мэлхий аятай агаар самардана, шанаа духаа шаан хэсэг дусал нулимс унагана. Дээшээ тэнгэр арай хийн харж доошоо газар ширтэн амьд яваадаа гутарсан шиг енеех шил архиа задлан гудрана. Уусаар уусаар ахин дахин уйлна. 

 Тэгшрэхээ больсон нуруун дээрээ цэх суух нь битгий хэл хэвтэх аргаггуй болжээ. Хохино ээ хохино! дэндvv арчаагvй яваа чиний хохь гэж хашгирах хvн бишгvй олон енеех евеегий нуруу тэгширхээ больсон ч хорвоогийн тоосыг зеелхен бужигнууланхан газар ширтэн алхаад байшингийн булангаар ороод алга боллоо. Тэнгэр харах заяагvй юмсанж, гэтэл би евгений насны талын тал насыг денгеж шvргээд явна. Хэний буянд ингэж тансаглаж суугаагаа нэг бодлоо. Магад надад ч энэ евгений адил явах "сонголт" бий. Аргаггуй сонголт гэж бас байдаг байх. Аргаггуй сонголт гэж хэлэхээр эрүү хел хоёр тань нийлж магадгvй л дээ. Тиймээ тийм сонголт байдаг. Сонголт ч негеетэйгеер оноолт шийтгэл гэх юм уу. Аль терелдее амьтны зовлонгоор жаргал хийгээд, энэ насандаа vйлээ эдэлж байгаа юм бүү мэд. Мэдээд ч дэмий биз. Жоохон реалист сэтгээд vзье л даа. Зуухан жилийн дотор энэ нийгэм яаж еерчлегдснийг энд тэнд түүх ном судар кино зохиолоос хараад мэдэх биз. Монголчууд л гэхэд дээлэн дотроо бааж шээж л явсан. Би биеэр vйлдээгvй ч нvдэр енеех франц аялагчийн бичлэгээс харж билээ. Гэтэл енеедер ямар аймар ерселдеент нийгэм дунд байна аа. Бvх л юм ерселдеен. Адам Смит ахын "vл vзэгдэх гар" гэсэн гайхамшигтай онол енеедер олон асуудлыг бий болгоно. Гэхдээ үүнээс сайн арга даан ч одоогоор алга даа. Одоогийн нийтлэг нийгмийн шинж нь, зах зээлд ерселдеений дунд сайн сайхан бий болж, тэр дундаас аар саар асуудал бий болбол енеех засаг тер нь шийдэж явдаг нийгэм гээд ойлгоход болно л доо. Манайд харин? Улс нь асуудлаа тарьж хаяад, тэрэндээ тэгээд ухнатаад л. За даа, энэ том асуудлууд ч яахав! Гол хендсен асуудал маань энэ евген яагаад ингэж амьдарч байна вэ? Эдийн засгийн хvчирхэг гvрэн Японд шүү дээ. Энэ эсвэл байх ёстой, байж байх зэрэгтэй, хэсэг бvлэг хvмүүc зовж хорвоогийн хар цагааны зохьцол түүнийг тэнцүүлж байхын тулд оршин байдаг тусгал юм болов уу?

2 comments:

  1. БаасандоржOctober 12, 2012 at 8:18 PM

    Ерселдеент зах зээлийн тогтолцоотой ямар ч улсад энэ евее шиг хvн цеенгvй байгаа байх. Гол нь энэ тогтолцоо маань еерее хувь хvн бvрийг чинээлэг болгох биш нийгмийг бvхэлд нь хэрхэн баян чинээлэг болгохын телее ажилладаг ширvvн ерселдеен дээр тулгуурладаг тогтолцоо болохоор ерселдеенд нухчигдан ялагдсан нь ершеел vгvй ийм хvмvvсийн тоог нэмдэг биз. Ингээд бодоход зах зээлийн тогтолцоо нь хэтэрхий харгис мэт боловч энэ тогтолцоо маань хvн терелхтен бидний хайж олоод буй хамгийн сайн тогтолцоо гэгддэг. Хvчтэй нь хvчгvйгээ гэх зарчим vйлчлэнэ. Харамсалтай ч гэсэн гашуун vнэн юм даа.

    ReplyDelete
  2. hunii amidraliig dugnene gdg hetsuu ldee yalanguyai biden shg zaluu humuus..

    ReplyDelete