2012-10-13

Европийн эдийн засаг яагаад хямрах болов?

Маш товч бегеед тодорхой нарийн юм төвөгтэй юм бичилгvй тайлбарлъя.

Яaгаад Европ хямарч эхлэв?

 Шалтгаан нь ереесее л Америкийн "Леман ах дүүс" хэдж фандын (hedge fund) subprime loan-с л болсон 2008-н оны эдийн засгийн хямралаас юм. Яагаад гэвэл, АНУ-с болсон хямралд хамгийн ойр нэрвэгдсэн нь мэдээж Европ, хямралыг бага гамшгаар давахын тулд улсаас их хэмжээний менген дэмжлэгтэйгээр хэдэн банк санхүүгийн байгууллагуудаа чичрэн тогтоон барьж чадсан. Ингээд хэсэг 2012 он хvртэл намжив.

 Subprime loan гэдэг нь зээлийн эрсдэл ендертэй бvтээгдэхvvнийг эрсдэл багатай бvтээгдэхvvнтэй бvлэглэн хольж, зэрэглэл тогтоон нэг багц хувьцаа маягийн юм болгоод зарах. Энэ ажлийг хэдж фандууд хийж байсан бегеед хэрхэн хийж байсныг нь хийж байсан хvмvvcээс еер хvмvvс бараг л мэдэхгvй хар хайрцагны бодлого гэдэг. (Black box)

 За тэгээд энэ жилийн хавраас аюулын шуурга дэгдсэн нь Грекээс болжээ. Яагаад?


 Европ менген дэвсгэртээ нэг болгосон. Тухайн vед Грекийн э.з сул дорой байсан тул европын гишvvн улс хэдий ч евро дэвсгэрттэй болгохгvй гэсэн ендер шаардлага тависан. Грекийн э/з аялал жуулчлал дээр л тогтдог. Тесвийн хувьд алдагдал ихтэй улсын зээл, бонд ихтэй байсан тул эрсдэлтэй байсан. Улмаар европын э/з-т хохирол учруулж болзошгvй. Грек харин нууц арга хэрэглэн тэр болгоноо нуун евро дэвсгэрттэй болж чадсан. Яаж гэдгийг нь харин мэдэхгvй. Европын холбоо мэдээгvй енгерч байхад би яаж мэдэхэв дээ хэхэ. Грект бас нэг тэнэг гэмээр зvйл байдаг. Юу гэхээр иргэд, компани нь татвараас айхтар зугтдаг. Ер нь зугтаж татвараа телехгvй байх нь хегжилтэй тоглоом л гэсэн vг. Эртнээс нэг тийм уламжлалт сэтгэлгээ байж. Тэр нь бас тесвийн алдагдалд хvргэсэн. За тэгэхлээр яах вэ гэхээр Грек нуун даргадуулсан аймшигтай алдагдал ихтэй байсан болохоор улсын бонд нь vнэгvйдэж эхэлсэн. Европ тэр чигээрээ 2008 онд хоосорсон байсан болохоор энэ удаа арга хэмжээ авахад хэцvv байгаа тул чичрээд эхэлсэн гэсэн vг л дээ. ИйнхVv чичиргээ эхэлсэн хэрэг. Одоо испани итали гээд л явж байна.

3. еер нэг шалтгаан. Юу вэ гэхээр 1927 оны эдийн загийн хямралтай адилхан шалтгаан байгаа юм. 1948 онд шиг санагдаж байна, арилжааны банк болон vнэт цаасны арилжаа хийдэг газрыг салгах ёстой гэж vзсэн. (Separation of banks and securities companies) тэгээд салсан байсан юмыг 79 онд буцаагаад л нийлvvлчихсэн. (79 биш байж магад!) . Банк буцаад vнэт цаас, бондын арилжаа хийж эхэлсэн гэсэн vг. Хэдж фандын хар хайрцагны бодлого явуулж эхэлсэн нь энэ 79 оны явдалтай маш нягт холбоотой. Гэхдээ комьпютер технологи хегжих хvртэл шvv дээ. Технологи хегжиж маш их хэмжээний холилт хийх хvчин чадал бvхий тооцоллуур гарч ирээд хvн еерее ч юу холиж ямар санхvvгийн бvтээгдэхvvн хийж байгаагаа мэдэхээ байсан. Богинохон тайлбарлаваас: банк зээл олгоод тэр зээлээ банк еерийн vvсгэсэн ямар ч хамаагvй нэр бvхий газар луу зараад эргэн еереесее зайлуулна. Худалдаж авсан газар нь ахин subprime-даад (нэгтгээд холиод хутгаад) олон улсад ахиад зарах. Ойлгоход их тевегтэй байж магад. Зээлийн эрсдэлийг бууруулах л гэсэн vг. Америкад тухайн vед зээл авсан хvмvvcт сар болгон ирдэг нэхэмжлэл нэхсэн хуудсан дээрх компаний нэр 4 5-н удаа еерчлегдөж байсан гэхээр хэдэн удаа хольж ямар замбараагvй юм хийсэн нь ойлгомжтой.

 За нэг иймэрхvv санхvvгийн асуудлаас болоод хямраад байгаа юм. Дэлхийн нэг едерт эргэлдэх мөнгөний хэмжээний ердее 20~30% нь л улс хоорондын худалдаа байдаг. Гээд бодохоор херенгийн бирж дээр орилолдоод, валютан дээр ажиллаж, vнэт цаасан дээр алалцаад байдаг хvмvvc байхаас еер аргаггуй. Нэг сонин дуулгахад Японы иен айхтар есеед байгааг анзаарсан байх. Доллар, евро хоёрын дараа ордог хvчирхэг менген тэмдэгтийн нэг бол иен яах аргаггуй мен. Асуудал нь иен есех тусам Японы эдийн засаг хэцvvдээд байгаа юм. Импортоос гvн хамааралтай улсын хувьд аюул л гэсэн vг. 0.1 иен есехед Японы акул компаниуд тvм бумаар нь алдагдал хvлээдэг. Гэхдээ тэрийг мен тооцож ажилладаг ч тvvхэнд байгаагvйгээр чангарна гэдэг бол аймшиг. Энэ талаар ойлгомжтой тайлбар егевеес: иен vнэтэй болох тусам импортын бараа ихээр орж ирж дотоодын компаныг хятад бараа нэг ёсондоо нухна гэсэн vг (их энгийн жишээ) манайх бол байнга л нухуулдаг. Японы эдийн засгийн байдлыг цухас мэдээллэх юм бол их хэцvv байдалд байгаа. Нарийн юмыг нь дараа тухтай бичье. За нэг иймэрхvv. Би мундаг эдийн засагч биш ч гэсэн ойр зуур судалсан мэдээллээ л хуваалцлаа. Алдаа мадаг их байгаа байх уучлаарай. Асуувал хариулна хэхэ

Энэ едерт тань амжилт хvсье. Утсаар бичих их хичээд бичлээ.

Хvндэтгэсэн Тэлмэн

3 comments:

  1. Яг японд байгаа/байсан хүний хувьд японы эдийн засгаг, нийгмийн байдал, ажиглаж харсан бүгдээ сонирхуулаарай :D үнэхээр сонирхолтой санагдав.

    ReplyDelete
    Replies
    1. Таны хүсэлтийн дагуу чадан ядан нэг юм сараачих болно оо... Ер нь нэг бичих санаа байгаа...

      Delete