2012-12-31

5:5 амьдрал


 Шинэ он гарах гэж байна. Энэ жилээ эргэн нэг хараад ирэх жил болон цаашдын еерийгее халиан харах цаг болсон ч юм шиг vгvй ч юм шиг. Бараг бvгд энэ едрийг енгерсен болон ирээдvйг бодон тунгаан енгерvvлдэг ч юм шиг vгvй ч юм шиг. Ганцаар байгаа нь бодолд автан, гэр бvл болон анд нехдvvдтэй олуул байгаа нь ууж идэн наргин енгереех нь тэр.

2012-12-26

Хов жив цуглуулсан нь



 Цуглуулсан ч гэж их сонирхол татсан хэдэн олж сонссоноо бичье л дээ тэгэхгүй бол нэг л сэтгэл амарч өгөхгүй байна. Хэт эрхлүүлэлт болон менгетэй хүүхдүүдийн чамирхалт, онгиролт, хэлбэрдэлт гэхчилэн жоохон хүүхдэд баймааргvй зан араншин цем бvрдсэн тухай юм. Хувийн сургууль болон түүнтэй тес бvхий улсын сургуулиудын дунд МООД болон дэлгэрч буй явдал юм шиг байгаа юм. Менгетэй хvний хүүхэд эрх, боловсролгvй гэгдэх нь манайд л байдаг ёсон байх. 

2012-11-29

Тусгаар тогтносон улс байхын бахархал


 Улс, нэр маань тусгаар тогтонсныг илтгэх далбаа, алдар маань бичигдсэн пайзыг хараад сэтгэл хедлех нь тэр. Учир нь Кочи их сургуулийн 20 гаруй улсаас ирсэн нийт гадаад оюутнуудын vдэшлэг болоход, Тайван Уйгар оюутнууд байсан ч пайзан дээр Хятад гэж бичсэн байх. Сургуульдаа ганц Монгол оюутан би бусдын нvдэнд тусна. Хэсэг хугацааны дараа урлагийн тоглолт эхэллээ.

2012-10-13

Европийн эдийн засаг яагаад хямрах болов?

Маш товч бегеед тодорхой нарийн юм төвөгтэй юм бичилгvй тайлбарлъя.

Яaгаад Европ хямарч эхлэв?

 Шалтгаан нь ереесее л Америкийн "Леман ах дүүс" хэдж фандын (hedge fund) subprime loan-с л болсон 2008-н оны эдийн засгийн хямралаас юм. Яагаад гэвэл, АНУ-с болсон хямралд хамгийн ойр нэрвэгдсэн нь мэдээж Европ, хямралыг бага гамшгаар давахын тулд улсаас их хэмжээний менген дэмжлэгтэйгээр хэдэн банк санхүүгийн байгууллагуудаа чичрэн тогтоон барьж чадсан. Ингээд хэсэг 2012 он хvртэл намжив.

 Subprime loan гэдэг нь зээлийн эрсдэл ендертэй бvтээгдэхvvнийг эрсдэл багатай бvтээгдэхvvнтэй бvлэглэн хольж, зэрэглэл тогтоон нэг багц хувьцаа маягийн юм болгоод зарах. Энэ ажлийг хэдж фандууд хийж байсан бегеед хэрхэн хийж байсныг нь хийж байсан хvмvvcээс еер хvмvvс бараг л мэдэхгvй хар хайрцагны бодлого гэдэг. (Black box)

 За тэгээд энэ жилийн хавраас аюулын шуурга дэгдсэн нь Грекээс болжээ. Яагаад?

2012-10-12

Хар цагаан?

Би старбакст халуун кофе уун, амар амгаланг мэдрэн тамшаалан сууна. Цонхоор Токио хотын шинжvкv дэх еглеений дvр терх харагдана, ажилдаа яарсан хvн байхад, ажлаасаа тараад ядрангуй алхаж яваа нь ч бий. Тиймээ энэ бол еглеений 7:30. Гангар гунгар, гэдэн годон хийсэн залуус мен л харагдана. Цонхны доор нэгэн хvн ирж суулаа. Монголд би их олон хардаг. Японд их л цеехен харж байгаа нь энэ хоёр жилийн амьдралд минь тохиох нь тэр. Монголд удаан амьдарсан болохоор харсан тоо маань олон байх. Гадаа архичин евген унагасан шил архиа хайн сандрана. Хеделгеен нь хегшин яст мэлхий аятай агаар самардана, шанаа духаа шаан хэсэг дусал нулимс унагана. Дээшээ тэнгэр арай хийн харж доошоо газар ширтэн амьд яваадаа гутарсан шиг енеех шил архиа задлан гудрана. Уусаар уусаар ахин дахин уйлна. 

2012-08-03

Life view from Otoyo beyond river

 The drive to Otoyo takes about an hour from Kochi, some forty kilometres along a highway where you see big mountains and clear nature streams. It’s peaceful while watching beautiful nature of sightseeing.

 “Oh my god, what is this place?” said somebody suddenly. We were surprised “What? Where? What happened?”. But she just said “I can see nothing here. There is nothing in Otoyo”.
 I was silent and looked ouйt the window at the green hills from car. I went with my four members of class’s group. The other four students are Japanese. Everybody said “Oh yes, absolutely nothing in here” and agreeing with the one who said nothing. Except me. I looked everywhere then I thought about the very little town, Otoyo. I wanted to argue witheverybody who said “Nothing”. In fact, Otoyo town has very rich and beautiful nature.

2012-07-29

Гэнэт бодол хөвөрсөн нь

Өнеедер 7 сарын 11-ны едер гадаа бороо шаагина. Би хvн амынх нь 40 хувь ендер настан болсон нэгэн арал дээр амьдардаг. Энэ арлын хэмжээ миний тесееллеер Хөвсгөл нуурыг хоёр нийлүүлсэн шиг л байх. Өнеедер наадмын едер гэдгийг 7. 11 гэсэн тоог хараад Монгол цусыг биеийн эд эсэндээ урсган тараадаг бие мах бодь бол шууд л ойлгоно. Хичээлийн завсарлгаанаар сургуулийн нарийн боовны мухлагт цонхон дээр дуслах бороон дуслыг ширтэн дуу сонсоод аяга кофе уун сууна. Ахархан биендээ ахадсан хурдаар нисэн бууж ирэх тэр жижигхэн борооны дусал чи тунгалаг цахиур болох шилэн дээр, миний нvдний емне бууж ирээд хорвоо ертецийн татах хvчээр байгаль дэлхийн херсийг ундаалахаар доош урсана. Би хэзээ нэгэн цагт бас л чам шиг доош шингэн орох биз. Тэр едер даан ч дээ гэмээр, дэндүү хол байна. Залуу оргилуун нас маань денгеж эхэлж байна. Денгеж хорин насны дээсийг алхаад хоёр хоёр дараалласан насанд хvрэх гэж байгаа би энэ амьдралын мен чанарыг ойлгох гэж зvдрэн сууна. Нvцгэн ирээд нvцгэн буцдаг хорвоо гэж ямар сонин vг болох талаар бодож сууна. Хими физикийн ухааныг арван жилийн программаас хэтрvvлж судлаагvй би хvн гээч энэ амьтан есен шидийн юм хийх юмаа гэж гэнэт алмайрах шиг. Чулуун зэвсгийн veэс ирлээ гэж еерийгее тесеелеед эргэн тойрноо нэг ажаад vзээрэй. Мэдрээгvй сонин гайхлыг мэдэрч юуны магад...

2012-04-02

Гэртээ ирлээ ⑤

Аялал ингээд дууслаа. Юун түрүүнд сар гаруй хугацаанд машиндаа суулгаж, гэртээ хонуулж, тусалж дэмжиж байсан Япон хүмүүс болон, найз нөхөддөө туйлын их баярлалаа. 

Сүүлийн тэмдэглэл Сэндай хотод очоод дууссан байна. Тэр өдрөөс хойш олон хоног өнгөрчээ. Аялал гэхээс илүүтэйгээр Шинэ Монгол ахлах сургуулийн дүү нар, сургуулийн захирал Ж.Галбадрах багштайгаа уулзаж хэд хоног Сэндай хотод амьдарлаа. Гол зорилго нь энэ жил ирсэн дүү нартаа нэг жил суралцсан туршлагаа хуваалцаж, мөн нэг дээд үеийн төгсөгч гэдэг

2012-03-16

Аялал маань амралтын хэлбэрт шилжсэн нь ④

Аялалын өмнөх тэмдэглэл маань "Нагано аймгийн Мацүмото хотод ирлээ" гэж бичээд дуусгаснаа сая уншаад саналаа. Нагано аймагт очсон гол зорилго маань Япон хүмүүст Монголын үндэсний томоохон баярын нэг "Цагаан сар" баярыг танилцуулах өдөрлөгт Морин хуур тоглох явдал юм. Зуны амралтаар нутагтаа есөн сард хариад Японд ирснээсээ хойш бууз хуушуураа идээгүй надад тэр өдөр тааламжтай сайхан байлаа. Бууз дэндүү гоё хоол юм аа нээрээ. Нагано аймагт Шиншү их сургууль байх бөгөөд тэнд миний төгссөн Шинэ Монгол ахлах сургуулиас 20 орчим төгсөгч оюутан суралцан (талаас их нь төгссөн, мастерт дэвшсэн) аж төрч байдаг. Түүнээс гадна олон олон Монголчууд маань эрт урьд цагаас суралцаж байсан, байсаар ч

2012-03-02

Аялсаар... ③


 Аялалын долоо дахь өдөр Нагано аймгийн Мацумото хотод үд хүртэл унтаад сэрээд блогоо бичин эхэлж байна. Хэд хоног интэрнэт холбогдох боломжгүй байсны улмаас бичиж чадсангүй. Өнгөрсөн хоногууд гайхалтай сайхан учралуудаар дүүрэн байлаа. Хорин зургааны өдөр Осакад байдаг багшийндаа очиж хоноод өглөө нь (өглөө нь ч гэж өдрийн 12-т боссон) гарч багштайгаа хооллоо. Багш маань удахгүй нутаг буцах болохоор илүүчлэх эд хогшил болох ном, штанг, гитар зэрэг эд зүйлсээ надад өгсөн юм. Багшдаа их баярлалаа тархи болон биеийн булчингаа хөгжүүлнэ ээ. Харамсалтай нь гитараа би өөрийн амьдардаг газар луугаа илгээж чадсангүй.

2012-02-26

Японы нийслэл байсан Нара хотоор ②

 Аялалын маань хоёр дахь өдөр. Блогоо бичиж дуусган элдэвийн юм бодож хэвтсээр гурван цагийн алдад унтлаа. 2012 оны 2 сарын 26-ны өглөө 7-н цагт залуу гэр бүлийн дүүгийнхээс хөдлөх тохироотой байлаа. Өглөөнөөс авахуудаад өнөөх Тэнри гэх шашны их цуглаан энэ өдөр байсан бөгөөд гурван сая орчим шүтэн бишрэгчтэй уг шашны шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг юм гэнэ лээ. Бразил хүн хямд байр авах дайны мөнгөөр японд ирдэг гэх юм. Байраа зараад мөргөлдөө ирдэг хүн ч байх нь бас гайхалтайяа.

2012-02-25

Аялал эхэлсэн нь ①

 2012 оны 2 сарын 25-ны өдөр. Япон улсын өмнөд хэсэгт байрлах Шикоку арлын Кочи хотод би их сургуульд суралцан, аж төрөн байдаг. Хаврын амралтаараа ерөөсөө л нэг аялмаар санагдаад болдоггүй. Тэгж тэгж борооны цув, үүргэвч дэлгүүр явж аваад нэг өглөө эртээ аялалдаа гарахаар төлөвлөв. Аялал маань хойд зүгийг чиглэн олон хот тосгодоор дайран өнгөрөхөөр тооцоолов. Гол нь нийтийн унаанд биш замын хажууд гар өргөн, эсвэл очих газраа том цаасан дээр бичин бариж зогсон, суулган авч явах сайхан сэтгэлтнийг хүлээх адал явдалт аялал юм. Үүнийг hitchhike гэдэг юм билээ. 25-ны өглөө ойролцоогоор өглөөний 6-н цагт хөдлөх санаатай байлаа. Сэрүүлэг 5:30-д дугарах нь тэр.