Аялалын долоо дахь өдөр Нагано аймгийн Мацумото хотод үд хүртэл унтаад сэрээд блогоо бичин эхэлж байна. Хэд хоног интэрнэт холбогдох боломжгүй байсны улмаас бичиж чадсангүй. Өнгөрсөн хоногууд гайхалтай сайхан учралуудаар дүүрэн байлаа. Хорин зургааны өдөр Осакад байдаг багшийндаа очиж хоноод өглөө нь (өглөө нь ч гэж өдрийн 12-т боссон) гарч багштайгаа хооллоо. Багш маань удахгүй нутаг буцах болохоор илүүчлэх эд хогшил болох ном, штанг, гитар зэрэг эд зүйлсээ надад өгсөн юм. Багшдаа их баярлалаа тархи болон биеийн булчингаа хөгжүүлнэ ээ. Харамсалтай нь гитараа би өөрийн амьдардаг газар луугаа илгээж чадсангүй.
Хүлээж авдаггүй юм билээ. Илгээмж гэх зэрэг ойр зуур явсаар байтал нэг мэдсэн нар тэнгэрийн хаяанд хүрсэн байлаа. Сэрүү ч их орж юу ч гэсэн Киото хотод очих зорилготой. Зургаан цагийн алдад замын машинд дайгдахаар ойрхон хурдны зам руу шогшлоо доо. Нэг цаг гаруй алхаад хэсэг хүлээж зогстол юу юу үгүй нэг машин ирээд суулгаад явах нь тэр шүү. Бөөн баяр. Суутал танхай байрын, тавь орчим насны, чихэндээ хоёр цагираг зүүсэн буурал толгойтой ах байлаа. Яриа нь гэж ёстой үл ойлгогдох Япон хэл байна лээ дээ гэж. Би ч нэг амыг дагуулаад л ярилаа. 160км/ц хурдлан аравхам минутын дотор Тэнри гээд хотдоо буцаад ирлээ. Гол нь тэндээс Киото явах их амар агаад машин суулгах магадлалтай гээд зам дээр буулгаж өгөөд нисээд одлоо.Тэнри хотоос Киото хүртэл 60 орчим км. Цаг ч их орой болсон байлаа. Долоон цаг. Гуч орчим минут хүлээсний эцэст эрэгтэй эмэгтэй хос намайг суулгалаа. Намайг харчаад буцаж ирж суулгасан гэсэн шүү. Ямар их сайхан сэтгэл вэ? Залуу хосууд хамтран амьдрагч, цагийн ажил хийдэг бөгөөд одоохондоо хараахан хуримаа хийгээгүй гуч гаран насны хосууд байлаа. Гэр нь тун ойрхон байсан боловч намайг бүр Киото хүртэл хүргэж өгсөн гээч. Харахад бол ядруухан гэмээр харагдаж байсан ч сайхан сэтгэлээр дэндүү баян байсан юм. Замын турш олон сонин сайхан ярилцаж их л хөгжилтэй байлаа. Монголыг ихэд сонирхож асуусан асуултаар намайг ч нэг булсан даа. Киото хотод дөхөж ирлээ. Надаас асуув.
-Хаана хонох вэ?
-Би ч одоо гадаа л хонох санаатай байгаа. Буудалд мөнгө төлж дийлэхгүй
-Өө тийм үү, би найзаа асууж өгье энэ Киото хотод байдаг юм гэлээ
Гайхалтай шүү... Тэр холоос хүргэж ирээд найзаасаа намайг хонуулж өгөөч ээ гэж гуйдаг. Харамсалтай нь найз нь завгүй гэсэн үү, чадахгүй гэсэн үү бүтээгүй л дээ. Гэхдээ л тэр сэтгэл ямар ч дулаахан гэртэй зүйрлэх арга үгүй сайхан байлаа. За ингээд нэрийн хуудсаа солилцон салаа замын эрхээр саллаа. Яасан ч сайхан хот вэ хэмээн нүд маань өнгө будганд эргэлдэн умбаж шөнийн хотыг өндрөөс халиан, Киото цамхагийг алсаас нэг харчихаад хонох газар болон идэх юм хайх ажилдаа орлоо. Цаг арван цаг болж байлаа. Киото галт тэрэгний буудал их олон шугамтай бөгөөд түм түжигнэж бум бужигнасан газар гээд л төсөөлчих. Энэ их хөлийн доор яажшуухан унтая даа гэж бодсоор нарийн боовны мухлагт ирлээ. Араас цүнхэн дээр тог тог хэмээн тоншив. Эргээд хартал ерөөсөө л би байлаа. Мишоктой, том цүнхтэй, самбартай (самбар дээр очих хаягаа бичин зам дээр зогсоход түүнийг хараад суулгадаг юм л даа) замын унаанд дайгдагч залуу малийн харж байв. За хө ингээд аялалын хамтрагчтай болох нь тэр. Сайн гэгч нь танилцаж авлаа. Тэр залуу надтай ижил өдөр аялалд гарсан гэсэн. Одоогоор хийсэн ажилгүй хорин таван настай залуу. Эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнийх нь талаар зүрхэлж нарийн асуугаагүй. Өөрөө хэлэхдээ эмнэлэгт их удаан хэвтээд ингэж хэвтэж үхээд яахав амьд байгаагаа мэдэрч аялалд гарахаар шийдсэн юм гэнэ лээ. За ямар ч байсан ганцаардахгүй хонох нь гээд би хувьдаа ёстой нэг сэтгэл өег байлаа. Бид хоёр хонох газар хайн хоёр цаг тойрон алхлаа. Гадаа цэцэрлэгт ч хонодог юм билүү ч гэж ярилаа. Цас орж байсан болохоор нэг л хүйтэн санагдаад болихоор шийдсэн. Уг нь тэр галт тэрэгний буудал шөнө дунд өнгөрөхөөр хүн байхгүй болдог л доо. Тэнд гудамжны орон гэргүй хүн их олноороо байсан нь нэг л хонохоос эмээх айх сэтгэл төрүүлээд байлаа. Эцсийн эцэст нэг цагийн алдад тэнд очиж хонохоор л шийдсэн юм даг. Яваад очтол нэг европ царай харагдав. Дэргэд нь очоод хажууд чинь хамт хоноё гээд яриа өрнүүлж эхэллээ. Эстони залуу даарсандаа хайрагдаад час улаан болчихсон байхыг харсан миний хамтрагч дээгүүр өмссөн цуваа шууд л тайлаад өглөө. Бас л надаас түрүүлж хөдөлж байна лээ шүү. Ингээд унтах бэлтгэлээ хийгээд гудас мишокоо дэлгээд шургаж ороод унтлаа. Унтлаа ч гэж дээ эргэн тойронд хүнд гарууд байхаар чинь бас сэрвэлзээд унтахгүй л юм билээ. Таван цагийн алдад гэнэт ханан хаалга гэх юм онгойгоод бужигнасан хүн алхаад л галт тэргэндээ суухаар шал бөмбөрдөж эхлэв. Мишокны завсраар тэдний царайг харахад их л хэцүү байлаа. Ичмээр ч юм шиг, нөгөөх залуугаа дуудаж босгоод таван цагт аялалаа үргэлжлүүллээ. Киотогийн тэр Алтан сүмийг үзэх санаатай газрын зургаас хартал есөн км байхаар нь ахлахаас залхуураад арай ойрхон Киёмизү сүм гээд их л алдартай дуганаар ороод гарахаар болцгоов. За тэгээд олон сүм дуган үзээд байхаар бүгд л адилхан харагдаад сонирхолтой ч санагдахаа байдаг юм билээ. Харин олон хүнтэй танилцаж адал явдалтай учрах нь л харин юу юунаас илүү сайхан юм билээ. Шинэ танилцсан тэр залуу сайхан тэнгэр, цэвэр агаараар амьсгалах тоолондоо "Тиймээ би амьдарч байна" гэдэгсэн. Хүн амьдарч байгаагаа мэдрэх ямар агуу зүйл гээч.
Тэр Service Area-д буугаад л бараг шууд машинд дайгдсан юм. Хоол идэж аваад л Нагояа явсан даа. 2-оос 3-н цаг давхих газар байлаа. Суулгасан хүмүүс нь Осакад ажилтай явж байгаад Нагояа руу харьж яваа гэрэл цахилгааны бүтээгдэхүүн үйлдвэрийн ажилчид байсан. Японы жирийн нэгэн үйлдвэрийн ажилчидтай уулзахад надад их л сонирхолтой боллоо. Японы нийгмийн талаар асууж үзэхэд тодорхой хариулт төдийлөн өгөхгүй байлаа. Тэгэс ингэс хийгээд л Япон чинь сайнтай муутай л гэсэн хариулт өгөх юм. За оройны найман цагт Нагояа хотод ирлээ. Үйлдвэрийн машин тавих гаражид ирлээ. Би ч талархлаа илэрхийлээд явах гэтэл намайг хүргээд өгье гээд өөрийнхөө машиндаа суулгалаа. Би ер нь яаж тэндээс хотын төв орох гэж байсан юм бүү мэд. Нагоя хотын хүн ам 2,6 сая юм билээ. Их том хот болохоор миний очих гэсэн газар бас зайтай байж. Тэр ах намайг өрөвдсөн үү яасан хүргэж өгсөн. Аялал бол учралаар дүүрэн гэж үг байдаг юм билээ. 旅は道連れ世は情け гэж. Нагояад арван жилд нэг анги байсан найз охины гэрт очиж амарлаа. Байр нь гадны хүн орж гарахад их хэцүү юм билээ. Тиймээс маргааш өдөр нь 12 цагаас манаач хоолондоо орсон үед гялалзаад л гарахгүй бол баригдаад, найз маань асуудалд орно. Гэрэлээ найздаа баярлалаа сайхан хоол хийж өгч тухтай байлгасанд. Дараа ахин очих болно оо. Нагояд тийм ч тухтай аялаж чадсангүй. Дараа л нэг очиж жинхэнэ зугаална аа.
Нагояад олигтой зугаалж чадаагүй маань Нагано аймгийн Мацүмото дахь цаг товлосон маань хоцрох гээд байснаас их
эрт гарсан юм. Дараа угаасаа буцаж ирж их олон юм үзэж сонирхох болно. Мацүмото хот Нагояа хотоос 180 км зайтай болохоор бас л хол байлаа. Би хамгийн ойрхон хурдны замын орох хэсэг дээр очиж цаг гаран хүлээлээ. Явган алхаж байсан ах эндээс баригдахгүйдээ гээд яваад өглөө. Тэгтэл нэг өвөө ах ирээд хаа хүрэх вэ гэлээ. Би очих газраа хэлтэл бас л эсрэг зүгт байлаа. Ахаас олон юм асууж авах гэтэл за суу ойрхон том зам руу хүргэж өгье гэлээ. Азтай золиг шүү би. Тэр өвөө ч гэж залуу байрын арай тэтгэврийн насных биш боловч ажил эрхлдэггүй хүн гэсэн. Тэгээд илүү өргөн миний очих хотыг зүглэсэн машин явдаг газар хүргүүллээ. Гарч зогслоо бас л байдаггүй шүү. Оройн таван цаг боллоо. 12-оос гараад үргэлжилсэн горидлогын харцаар бүтэн өдөр үргэлжилж билээ. Тэгтэл бас нэг машин зогслоо. Бас л наана чинь юу л бол гээд ахиад бүр том зам дээр хүргэж өглөө хэхэ. 2 км л байсан юм билээ. За ингээд эндээс л хөдлөхгүй зогсоод байя гэж шийдлээ. Зургаан цаг боллоо. Нэг залуу ирж зогсоод бас асуулаа. Би өнөөх л газраа хэлтэл за суу хө гэлээ. Би ч бөөн баяр. Тэр залуу надаас нэг ах буюу 23 тай залуу. Сурдаггүй ажил хайж байгаа залуу юм гэсэн. Хавайд жил орчим болсон америкжсан залуу байлаа. Хамгийн гайхалтай нь тэр залуу гэрээсээ гараад дөнгөж дэлгүүр орох гэж яваад намайг суулгахаар шийдсэн гэнэ. Би ч санаа зовтол, "Зүгээр залуу минь би завтай, чамтай олон сайхан юм ярилцмаж танилцах энэ сонголтыг хийсэн юм" гэлээ. Замын турш олон сайхан юм үнэхээр ярилцсан юм. Нас ойрхон болоод ч тэр үү илүү дотно байсансан. Японд болон япон хүнд их дургүй тэрчлэн аавдаа ч хүртэл дургүй тэр залуу бие даан англи хэл сурч америкт аж төрөх хэтийн зорилготой. Аав нь хэдэн жилийн өмнө өнгөрсөн гэсэн. Аав нь компанийн захирал байсан бөгөөд ёс суртахуун дүрэм журмыг нарийн чанд сахисан дэндүү дэндүү Япон хүн байдаг гэж ундуйцангүй хэлж билээ. Аав нь хүүгээ "Чи ирж миний өмнө бөхий, энэ ажил хий тэр ажил хий" гэхчилэн их л зарчим ч зандардаг байсан гэлтэй. Тэгээд ч тэр үү хүү нь ааваасаа тэс өөр бодолтой өсч ээ. Амьдралыг тэр чигээрээ тэмцэл гэж үздэг тэр залуу ярихдаа:
"Япон бол хэтэрхий аюулгүй бас бүх л юм дэндүү хялбар робот шиг л амьдрал урсаж өнгөрөөд нэг мэдэхэд үхэх болсон байх болно. Энэ нийгэмд хүн хүн чанараа алдаж байх шиг санагддаг. Магадгүй аюултай, хялбар биш байсан бол хүмүүс арай л өөр байх байсан болов уу" гэж ярилаа. Хариуд нь би
"Магадгүй одоогоос 40-өөд жилийн нийгэм тэр чигээрээ аюултай, бүх л зүйл төвөгтэй байсан болов уу. Тиймээс ч тэр хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр өнөөдрийн нийгэм цогцолсон болов уу" гэж хэлсэн юм.
Урт холын замыг туулсан анд |
үргэлжлэл
Их сонирхолтой,элэн далангүй,юм бодогдуулсан сайхан нийтлэл уншлаа.
ReplyDeleteЦаашдын аялалд чинь амжилт хүсье Сэнпай!!!
Hi Telmeen, bloguudiig chn unshlaa, engiin bas ih yum aguulj goy bichjee, bnga unshih bnoo, bolgoomjtoi bas sonirholtoigoor ayllaa urgeljluuleerei :)
ReplyDeleteСайн уу андаа. Уншаад сайхан сэтгэгдэл бичсэнд баярлалаа хө. Одоо зөндөө их аялана аа. Сайхан урам орчихлоо.
DeleteMongoloor ix oilgomjtoi tsegtsei bichsen bolood ch teruu ix l xurdan unshaad duusgachlashd. Goy ayalj bgam bnoo! Gol n be careful and enjoy urself! Goodluck!
ReplyDeleteУншаад хүнд ойлгогдож байвал миний хувьд их л гоё байна аа. хэхэ Баярлалаа чамд. Улам олон адал явдалтай учраад хуваалцана аа...
DeleteМаш сонирхолтой харагдаж байна!!! Цаашдаа өшөө амжилт сайхан аялалыг хүсэн ерөөе!
ReplyDeleteHey Teme haana yvnada!!! Mash goy bichsen bna! Bi ch gesen ingej aylaj uzii gej bodtol l bichij! Gehde nad shig unaand durgui hun dundas ni shantrah baih lda!
ReplyDeleteZia tegeed heleh gesen ym bol hurdan urgeljlelee taviachee!! Hehe
Unshimaar sanagdchihla!
Teru
Ushuu iluu adal yvdaliig husey!
Тэргүүндээ баярлалаа. :) урт хоногоор биш хоёр гурван хоногоор ч аялавал бас гоё байх.
DeleteОдоо яг үргэлжлэлээ бичиж байна. Өнөө оройдоо дуусгаад тавих болно оо.
Сайн тэнэжээ! их гоё адал явдалаар дүүрэн явсан юм байна,
ReplyDeleteБи ч гсэн нэг ингэж явж үзмээр санагдчихлаа!
Энэ амьдралдахь олон мянган аялалын эхлэл нь байг!
Good Job!
Шинэ сэтгэгдэл ирсэн далимаар өнгөрсөн аялалын тэмдэглэлээ ахин уншлаа. Цүнхээ үүрээд гармаар санагдлаа. Таны амьдралын их аялалд тань амжилт хүсье.
DeleteUneheer jinhene utgaar n aylasan baina ^_^ bas aylamaar sanagdlaa ooriin erhgui ... mon ih oilgomjtoi emh tsegtstei bichdeg yum bna .. Amjilt husey ~~
ReplyDeleteСайхан үүргэвч үүрээд аялалд заавал гараарай.
DeleteThank You and that i have a dandy offer: House Renovation What To Do First home bathroom remodel
ReplyDelete