2011-07-06

Өөр ертөнц

Хашааны үүдэнд Кочи их сургуулийн
Нанмей дотуур байр гэж ээ
 Би энэ жил Японы их сургуульд суралцах чин хүсэл зорилго өвөртлөн 2011 оны 4-р сарын 1-ний өглөө Шикоку арал дахь Кочи хотыг зорьсон билээ. Урд орой нь Осака хотоос гарсан шөнийн хурдан автууснаас өглөөний зургаан цагт Кочи хотын төвд нойрмогхон буулаа. Шинэ амьдрал, шинэ газар.
 Дотуур байраа хайлаа. Асуух хүн байгаагүй тул 24-н цагийн дэлгүүр орж худалдагчаас нарийн гэгч нь тодруулж авлаа. "Нанмэй" гэдэг байраа арай гэж олоод ортол нам жим агаад сэрүүн хүн нэг ч харагдсангүй дүнсийсэн газар байв. За амьдрах газар маань юм байна гэж бодоод дотуур нь хэсэг зугааллаа. Яг тэр үед би инээхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа. Зуун жар орчим залуус амьдардаг газар бөгөөд, баригдсанаасаа хойш цэвэрлэгээ хийгээгүй мэт харагдана. Нэг өрөө рүү шагайтал гал тогоо юм уу эсвэл бие засах газар ч юм уу магадгүй харанхуй хог новш хадгалдаг өрөө ч гэмээр завааны туйл болсон өрөөнөөс өмхий үнэр ханхалж байлаа. За би чинь одоо хаана ирчих вэ гэж хэсэг зуур бодлогошров. Урт хол хонгилын мухарт углаашны чимээ гарлаа. Дөхөж очоод би энэ байранд амьдрах гэж ирсэн юмаа гэтэл, "Бүртгэх хүн нь ирээгүй байна есөн цаг болтол хашааны гадаах хогын цэгийн хажууд хүлээж бай" гээд ууртай хэлэх нь тэр. Юу билээ хө гээд цагаа хартал долоон цаг дөнгөж өнгөрсөн байлаа. Заа гээд гарав. Хоёр цаг жавартай өглөө ирээдүйн дөрвөн жилээ төсөөлөн бодоод суухад хогийн савны хажууд байх нь огт хамаагүй мэт. Есөн цаг боллоо. Төлбөр мөнгөө өгөөд орох гэтэл, "Түр хүлээж бай" гээд, чанга яригчаар нэгдүгээр бүлгээс хэн нэгэн байвал үүдэнд ирнэ үү хэмээн зарлав. Намхан нэг үеийн залуу ирээд дагуулаад явлаа. Нэгдүгээр бүлэг рүү ортол хонгилд тамхины утаа суунаглаж, булан тохойд архины шил хөглөрч байлаа. Ээ бурхан минь гээд би нээрэнгээсээ хаана ирчих вэ? хэмээн ахин бодов. Миний өрөөг зааснаар би өрөөндөө орлоо. Ухаан алдах ч энүүхэнд байв. Ханаар дүүрэн хар бүдүүн бийрээр сараачиж орхисон гэрэл багатай халтайсан өрөө байх нь тэр. Өрөөний хамтрагч маань өндийж хараад сөөнгөдүү хоолойгоор мэнд мэдээд Монголоос ирсэн гэснийг минь сонсоод год хийн босч ирээд "Танилцсандаа таатай байна, цаашдаа болгооно уу" гээд Япон хүний яриагаар ярив. Хэсэг аймшигт цохилтоосоо гараагүй байж байтал өнөөх дагуулж ирсэн намхан залуу хэдэн цаас гаргаж ирээд "Энд бичсэн дүрэмтэй танилц, мөн нэрний хүснэгтэн дэх нэрсийг цээжил, дээд ангийхаа хүний нүд өөд харж болохгүй, хүний бараа харагдах юм бол хамаг чанга хоолойгоор мэндлэх мөн миний зөвшөөрөлгүй гарч болохгүй" гээд намайг бараг л шоронд хийгээд хаячихлаа. Гурав дахиа өөрөөсөө асуулаа... Хэсэг орон дээрээ нүдний хор гаргаж аваад хөнжил гудсаас авхуулаад ойр зуурын хэрэг болох зүйлээ авахаар гарлаа. Мэдээж намхан залуугаас зөвшөөрөл аваад шүү дээ. Орой ирээд өрөөгөө тохижуулж угааж цэвэрлээд хүн амьдарч болохоор болгов. Гэнэт харанхуй хонгилоос ес дугаарын өрөөнд цуглар гэлээ. Миний өрөө найм дугаар байсан тул гялс яваад орлоо. Нөгөө намхан залуу өрөөний хойморт тухлан суугаад нэгдүгээр бүлэгт бүх элсэн орсон надтай нийлээд арван гурван оюутанг тойруулж суулгаад ярьж эхлэв. "Оройны арван нэгэн цагаас байранд орох ярилцлага өгөх болно тэнцэхгүй бол тэнцэтлээ хийнэ" гэв. Энэ дурак ямар ядаргаатай дурак вэ гээд би гараад явах гэтэл намайг суу гээд захирлаа. Би ч уур хүрээд яадаг тагжгар вэ? яах гээд байгаа тагжгар вэ? гээд үглэж гарав. Тэр ам ярилцлага дээр бүх дүрэм журам, дарга цэргийн нэрийг цээжилээд ороод гарч болох хамгийн чанга хоолойгоор орилон ярих бөгөөд тэнд байгаа хүмүүсийн нүд рүү харж болохгүй гэсэн нэмэлт зөвлөгөө авав. За муу эргүү юмнууд чинь яах гээд л байна даа гээд ярилцлага болох ээлжээ хүлээлээ. Эхний оюутанг аваад явлаа. Шалгалт авч байгаа өрөөнөөс чанга чанга балбах чимээ, залуусын хашгираан, нөгөө оюутаны өрөвдөлтөй чанга чичирхийлсэн хоолой дуулдав. Би айж эхлэв. Өнөөх залуу төд удалгүй нулимс цийлэгнэсэн нүдтэй ирлээ. Миний ээлж энэ залуугийн дараа байсан тул шалгалт руугаа явлаа даа. Дагуулж яваа залууд намайг гадаад бас тэгээд япон хэл муу гэж хэл гэв. Өнөөх залуу надаас түрүүлж ороод хэлж байгаа сонсогдоно. Яваад орлоо, тас харанхуй өрөөнд миний нүүрлүү хурц гэрэл туссан байв. Би ч бардам зогсоод байж байв. Асуусан асуултад хариулж эхэлтэл яасан сул хоолой вэ? чи муу энээ тэрээ гээд балбаж нүдэж гардаг юм байна. Намайг буцаад яв гээд би өрөөнөөс гарав. Учир нь би дүрмээ цээжилээгүй байсан. Энэ балай юманд нь хоёр унаж гурав дахь дээрээ тэнцсэндэг. Хоолой сөөсөн байсан тэр өрөөний залуу маань өмнөх өдөр нь шалгалт өгсөн байж. Ийнхүү миний огт төсөөлж байгаагүй өөр ертөнц дахь амьдрал эхлэсэн юм.

 Энэ "Нанмэй" гэх байр нь наян жилийн түүхтэй бөгөөд дэг журам нь хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Дараа жилээс дээд анги болох болохоор бүх зүйл эрх чөлөөтэй болно байх. Тэр намхан залуу шиг шинэ оюутанг захирах эрхтэй болно гэсэн үг. Энд Япон залуусаас сурах зүйл их байна. Бие биенээ хүндэтгэх, ажлыг мундаг зохион байгуулалтай хийх, дүрэм журмаа баримтлах зэрэг мэдээжийн боловч мэддэггүй зүйлсээс суралцаж байна. Энэ байранд ороод удаагүй байхдаа интэрнэтэд Кино үйлдвэрийн дээд сургуулийн оюутан хоорондын харилцаа, архидалт, доод үеэ дээрэлхэн зодох талаар нийтлэсэн мэдээг уншаад олон ялгааг ойлгосон. “Кино урлагын дээд сургууль” нэртэй алуурчин бэлтгэх сургууль. Энд нэг чухал зүйл бол үүрэг хариуцлагаа ухамсарлан дээд үе гэсэн нэр сүр, үлгэр дуурайлал юм. Анхандаа тэр болгонд дасах хэцүү байсан ч одоо бол дажгүй сайхан амьдарч байна. Хэдий гаръя гэж бодож байсан ч хямд үнэ болоод бэлэн хүссэнээрээ идэж болдог сайхан хоолонд нь хорогдох юм. Гэхдээ би харалган болж энэ хэв маягт уусна гэж үгүй. Учир нь гэвэл би зорилготой ирсэн хүн.


хурал цуглааны өрөө

30 comments:

  1. Twittereer damjij orj ireed unshlaa. Bishirlee. Dawhiad baigaarai naizaa.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хариуг бичилгүй их удчихлаа уучлаарай. Чамд мөн амжилт хүсье.

      Delete
  2. Ямар аймар санагдав аа эхний хэсгийг нь уншаад явж байтал,, дээд анги болсон ч тэр намхан залуу шиг аашилж болохгүй шүү (:
    заа өмнөө тавьсан зорилгод нь амжилт хүсье!

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ анх их л хэцүү байсан одоо бол ёстой сайхан амьдарч байгаа хө. Амжилт хүссэнд баярлалаа чамд мөн амжилт хүсье.

      Delete
  3. Goy niitlel bn taalagdlaa. Sain suraarai :P Amjilt husie deed ueiin ahdaa

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа Амжилт Коохай минь.

      Delete
  4. Uneheer baharhaj baina zorilgondoo hurch shantraagui chamaar amjilt husey

    ReplyDelete
    Replies
    1. Танаас сэтгэгдэл ирсэнийг одоо л хардаг би нээрээ. Удсан ч гэсэн баялалаа... Танд бас амжилт хүсье.

      Delete
  5. Монголчууд ер нь хаа газар очоод дасах чадвар үнэхээр сайтай байдаг шүү. Чи мундаг юмаа, ирээдүй чинь сайхан харагдаж байна, онц сураарай

    ReplyDelete
    Replies
    1. Танд миний энэ хариу очих эсэхийг мэдэхгүй ч баярлалаа танд. :)

      Delete
  6. Сониххолтой. Энэ нийтлэлээс хойш ямар өөрчлөлт гарсан. Одоо нөхцөл байдал хэрхэн байгаа тухайгаа бивэл надад twitter-р заавал дуулгаарай. :-)

    ReplyDelete
    Replies
    1. За ойрын хугацаанд бичье гээд нэг саначихъя хэхэ.. Би бас бичнэ гэж бодоод яваад байгаа юм.

      Delete
  7. Andaa umnuu tavisan zorilgodoo shantralgui tuushtai temtseerei and ni ch gesen end butsaad aldsan bolomjuudaa bodoh bolgond ihiig hiij buteeye gej shar gozoih yum hehe. Amjilt. Bagiin and tsogtoo

    ReplyDelete
    Replies
    1. Андаа үнэхээр эрч хүч орохоор сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Сая зун очихдоо ганцхан удаа уулзсан ч гэсэн их сайхан уужраад явсан шүү... Чамд ч гэсэн амжилт хүсье...Удахгүй хаа нэгтээ уулзъя.

      Delete
  8. Unshih tusam nudend haragdah met tosoologdoj bna ,, bagagui teswer tewcheeriig gargasan bna shu ^_^ amjilt husey ~~

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа танд мөн өндөр амжилт хүсье.

      Delete
  9. Unendee oor shig tani bas blog neemeer l bna hehe ooriinhoo turshlaga bolon medremjees busaddaa huwaaltsaj gants ch boluu hund uhaaral bogood ineemseglel beleglej l baiwal boloo .. gehde yg yu bichehee yunaas ehlehee yroosoo medehgui yumaaa ^_^ ... yu ch gesen urgeljluulj olon saihan zuil bichej olon zuu myngan hund medsen sursan aasaa haramgui huwaaltsarai ~~ amjilt :)

    ReplyDelete
    Replies
    1. Нээгээд бич бич бич! Эргээд уншихад хамгийн гоё... VНэндээ цаг ороод байх юмгvй санагддаг. Юу бичих вээ гэж бодоод санаа зовох хэрэггvй ээ... еертее л зориулаад бичвэл болох нь тэр. Би боддог юм, блог бол миний л ертенц. Тvvнийгээ бусадтай хуваалцдаг. Хааяа мэргэжил этртэй холбоотой юм судалж барьсан юмаа бичдэг ч эцсийн дvнд еерийнхее телее л юм. Харин хэн нэгэнд хэрэг болбол баярлууштай

      Delete
  10. Сэтгэлд ч юмуу ухамсарт минь лав хүрлээ :D

    ReplyDelete
    Replies
    1. бичсэн зүйл маань хэн нэгэнд хүрч байна гэдэг миний хувьд юутай аз жаргал вэ?

      Delete
  11. зоригтой бас тэвчээртэй юма ххэ. Зорилгодоо заавал хүрээрэй амжилт.

    ReplyDelete
  12. berhsheeliin tsaana bolom bui. AMjilt husey.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, танд ч бас амжилт хүсье

      Delete
  13. Ёстой л өөр ертөнц байна даа, би Японд байдаг ч ийм орчин надад ер төсөөлөгдөхгүй байна. Эрэгтэй хүний амьдрал илүү адал явдалтай байдаг юм шигээ

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ би ч бас ийм юм байдаг гэж төсөөлөлгүй Японд ирээд ухаан балартаж байсан шүү анх. Гэхдээ одоо бол дассаан. Эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй хүндч гэсэн адал явдал зөндөө байгаа биз дээ?

      Delete
    2. Мэдээж хүний амьдрал болсон хойно баялаг байлгүй л яахав, гэхдээ эрэгтэй хүн аз турших, өөрийгөө сорих, зоригтой алхам хийх тал дээр эмэгтэйчүүдээс илүү, тэрийг нь ч нийгэм, хүмүүс хүлээж авч, ойлгоход хүйсийн ялгаа харагдаад байдаг юм

      Delete
    3. Тэр ч тийм байх шүү, байгалийн нэг тийм зүй тогтол байдаг байх гэж боддог. Энийг маань жендэрийн асуудал гэж битгий бодоорой хэхэ. Танд амжилт хүсье. :)

      Delete
  14. Анх дөнгөж блогийг нь фоллов хийгээд энийг уншаад үнэхээр бахархаж байсан шүү, ахиад нэг уншаад улам гое санагдлаа. Сүүлийн өгүүлбэр цээжийг еог хийлгэчихлээ байна, мундаг шүү!

    ReplyDelete
    Replies
    1. Анх ирж байсан энийгээ хааяа уншиж эрч хүч авах юм. Ойрд уншаагүй байж байтал чиний сэтгэгдэлийг унших гэж орж ирээд бас нэг юмыг санав. Баярлалаа :)

      Delete