2014-03-12

Соёлын ойлголт

Соёл Улс ондоо ойлголт  Шууд асуудал хөндөж эхлэхээс урьдаж нийгмийн ойлголт, нийгмийг илэрхийлэгч соёл, түүнд оролцогч иргэний тодорхойлолтыг онолын түвшинд “аль болох” зөвөөр тодорхойлж, түүнийг зөвөөр ойлгох нь чухал юм хэмээн бодсон тул өнөөдрөөс эхлэн цувралаар онолын ойлголтын задлалыг өөрийн ойлголтоор энгийнээр, ойрхон зуурын судалгаагаар гаргаж явахыг хичээе гэж бодлоо.

  Гийрт Хофстэд (Geert Hofstede 1928) гуай гэж хэн болох талаар соёлын талаар судалдаг, тодорхой хэмжээнд сонирхдог хүний сонссон байдаг нэр юм. Голланд иргэншилтэй Герман соёл судлаач Хофстед нь 100.000 хүнээс судалгаа авч түүгээрээ олон улс хоорондын соёлын харьцуулалт хийсэн гэдгээрээ олонд үнэлэгддэг. Хэрхэн 100.000 хүнээс судалгаа авчихав. Ер нь 1000 хүнээс судалгаа авах хэр хэцүүг дипломын судлагаа хийж буй оюутнаас асуухад хэлээд өгөх байх. Тэрээр АйБиЭм IBM компанид ажилладаг байсан. АйБиЭм нь цахим ертөнцөд нөлөө бүхий байр суурь эзлэх том корпорaци бөгөөд дэлхийн маш олон улсад салбар нэгжтэй. Үүнийг Хофстэд гуай ашиглаж 100.000 хүнээс судалгаа авсан.
Нийгмийн нэг ижил хэсэг бүлэг бүхий хүмүүсээс авсан гэдгээрээ уг судалгаа нэг талаараа томоохон шүүмжлэлд өртдөг. Миний хувьд харин ч оносон гэж боддог. Учир нь Морь хонь хоёрыг гаднаас харьцуулах амархан ч хоёр өөр улсад байгаа морь хонь хоёрыг харьцуулах хэцүү. Харин Монгол морь Америк морь хоёрыг харьцуулах илүү барьцтай гэдэгтэй адил утгаар авч үзвэл олон улсад тархан суурьшсан нэгэн хэлбэрийн АйБиЭм-ийн ажилчдаас авсан нь илэрхийллийг ялгаруулж өгсөн. Энэ судалгаа Монголд явагдаагүй бөгөөд бид соёлын тодорхойлолт, ойлголтыг авч байх нь хандлага нь зүгшрэх учиртай юм болов уу.
 Үүний түрүүнд би өөрийн зүгээс хүчтэй тулгаж байгаа нэг ойлголт бол “Culture does not equal Country”. Орчуулбал гарчиг дээр дурдсаны дагуу “Соёл нь Улс оронтой тэцүү биш юм.” Нөгөөтэйгүүр хэлбэл голообалчилал гэж хэлж болох ч, цаг хугацааны хувьд эрт өмнө ч оршиж байдгаараа ялгарна. Үүнийг ойлгохын тулд улс гэж юу вэ? Соёл гэж юу вэ? тэнцэх эс тэнцэх гэж юу вэ гэсэн гурван ойлголтыг задлан ойлгосны үр дүнд зөв ойлголтод хүрэх юм. Гаргалгааг Англи үгээр задлах нь илүү зөв болов уу.
 Culture буюу Соёл - Урлаг болон бусад ямар нэгэн хүн төрөлхтний оюуны ололт, шинэ санаа, хэвшсэн дадал соёл, тодорхой хүмүүс болон түүний нийгмийн нийгэм дахь үйл явц, өөр бусад биологийн нэр томъёололд ашиглагддаг.
 Country буюу Улс орон - газар нутагтай, засаг захиргаатай, хил хязгаартай үндэстний нэгдэл
Тэгэхлээр соёл бол засаг захиргаа, газар нутаг, хил хязгаараар хязгаарлагдахгүй илүү өргөн хүрээний ойлголт болно гэсэн үг боллоо.
 Одоо харин Хофстэдийн соёлын цар хүрээний зургаан шинжлэл рүү оръё. Лоозон тайлбар болох үг нь “Соёл гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс болон категорит хуваагдах сэтгэл санааний нэгдэлийн програмчлал юм.”
1. Эрх мэдлийн зааг (Power Distance Index)
2. Индивидуализм - Бодь галч үзэл (Individualism)
3. Тодорхойгүй зайлсхийхлт (Uncertainly Avoidonce)
4. Эрмэг/ эмэгтэйлэг (Masculinity/ Femininity)
5. Хол болон ойрын хугацааны чинг хандлага (Long-term versus short term orientation)
6. Өөгшүүлэлт болон чангатгах (indulgance versus Restraint)
 Эдгээрээс эхний дөрвөөр бичил харьцуулалт хийж харцгаая. Тав болон зургаадугаар соёлын харьцуулалт нь тийм ч сонирхолтой байгаагүй тул алгасахаар шийдэв. Тэргүүлсэн, доогуур үзүүлэлт гаргах гэдэг нь сайн муугийн илэрхийлэл биш бөгөөд их багын харьцуулалт гэдгийг анхаараарай.
1. Эрх мэдлийн зааг
Энэ индэксийг Арабын улсууд, Филипин, Энэтхэг тэргүүлдэг бол, Австрали, Шинэ Зеланд,  Швед удаалдаг байх нь. Тэргүүлдэг улсын ерөнхий шинж засаглалжсан захиргаадсан шинжтэй, шаталсан босоо давхрага бүхий нийгэм цогцолсон, нас хүйс нийгэмд эзлэх байр суурь чухал ач холбогдолтой байдаг. Монголын хувьд авч үзвэл их тодорхой бус байна. Би өөрөө энэ талаар Монголын дор хаяж мянган хүнээс судалгаа авч байж мэдэх боломжтой. Ерөнхий хандлага нь дундуур байгаа болов уу.
 2. Бодь галч үзэл
Уг индэкисийг АНУ, Австрали, Их Британи, Канад тэргүүлж. Эсрэгээрээ Колумб, Венесуэла, Пакистан хамгийн доор жагсаж Япон улс мөн Азийн орнууд дундаа өндөр байр эзэлдэг. Монголын хувьд Бодь галч үзэл их дээгүүр ордог гэж би хувьдаа боддог. Бодь галч гэдэг нэг бие хүн бөгөөд гэр бүлийг үл илэрхийлнэ.
 Үүний өөр нэгэн эсрэгцэл болох Low context High context соёл гэж соёл судлалын нэг хэлбэр байдаг бөгөөд Япон нь High context улсын нэг тод жишээ. Энэ холбоо үгийн орчуулгыг шууд буулгаж чадахгүй байгаа бөгөөд сэтгэгдэл үлдээн саналаа хувцаалцаарай.
3. Тодорхойгүй зайлсхийлт
Энэ судалгааны хэсэг ойлгоход их төвөгтэй. Энэ индэксээр доогуур үзүүлэлттэй улс нь Скандинавийн улсууд, мөн Филипин ордог байх нь. Дээгүүр үзүүлэлттэй нь Португаль, Грек, Испани. Манайх энэ тал дээр Испаний араас орох улс болов уу гэж боддог. Үүнийг хэмжих гурван гол асуулт байдаг нь:
Хүмүүс зохион байгуулалттай нийгэмд хэр тухтай байж чаддаг вэ?
Бид хэр их эрсдэлийг хүлээж зөвшөөрч авч чаддаг вэ?
Үл ойлгомжгүй тодорхой бүс зүйлд хэр хүлээцтэй хандаж чаддаг вэ? зэргээр тодорхойлогддог.
4. Эрмэг бүхий ниймийг Япон тэргүүлсэн. Араас нь Австрали, Их Британи зэрэг орж. Харин эмэгтэйлгийг Швед, Норвег и, Чили илүү өндөр үзүүлэлттэй гарч. Чухам энэ англи үгийг Монголоор хэлэх маш хэцүү байлаа. Эрмэг гэх ниймгийн шинж нь Нийгмийн эр хүнээс маш их юм шаардагддаг, эр хүн илүү амжилттай байх ёстой гэдэг. Монгол хэрвээ энэ судалгаанд орсон бол хаа хүрэх байсныг их бодтол он цагийн хувьд ондоо гарах байсан болов уу? Одоо бол өрх толгойлсон эмэгтэй хүн их болсон гэх нийгмийн хандлага ажиглагддаг. Үүнийг нарийн тоогоор хайгаад олоогүйд уучлаарай.
 Харин сонирхол татсан эмэгтэйлэг бүхий Швед Норвеги нь их сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий, нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь өндөр, эр хүнээс хүлээлт үүсгэх зүйлгүй, байдаг. Ази улсаас Тайланд орсон нь илүү сонирхолтой байлаа.
 Дээр түлхүүр хаалтад “иргэний нийгэм” хэмээн тодорхойлж бичсэн бөгөөд дараагийн нийтлэлдээ  <societas civils>, <civil society> гэх Монголд маш залуу ойлголтыг чадлаараа түүхийн талаас нь ойлголт гаргаж ирэхийг хичээх болно.
Жич: Англи хэлнээс орчуулсан үгийг Монгол хэлнээ буулгахад маш хэцүү байсан. Засч залруулах, Монголд хэрэглэгддэг утгаар хэлж өгвөл талархах болно шүү.
Ашигласан материал:
 Б. Тэлмэн
Япон улс, Кочи хот, Кочи их сургууль 3-р курсhttps://www.facebook.com/telmenb
http://btelmen.blogspot.jp
https://twitter.com/telmen_mgl

4 comments:

  1. соёлын тухай илүү мэдээлэл оруулж өгч туслаас би гэерт хофстэдийн соёлын тухай судалж байгаа юм илүү мэдэлэл байвал тус хүргээч

    ReplyDelete
    Replies
    1. Эндээс л ерөнхийд нь мэдээлэл авна даа. Бас өөрийнх нь гаргасан номыг олж авсан нь дээр байх.

      http://geert-hofstede.com/

      Delete
    2. heregtei medeelel bailaa, nadad mongol ulsiin soyoliin haritsuulaltiig hiij uzeh sanaa turluu

      Delete