2013-04-05

"Шинэ Монгол" -Ирээдүйг бүтээлцэх залуус-

"Шинэ Монгол"

Ирээдүйг бүтээлцэх залуус бид!

Япон дахь Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо
"Хаврын их Чуулган" 2013.3.27-29-нд төрсөн сэтгэгдэл


 Би "Шинэ Монгол" ахлах сургуулийн 7-р үеийн нийгмийн ухааны ангийн төгсөгч. Япон оронд ахлах сургуулийнхаа буянаар бүрэн тэтгэлэгтэйгээр их сургуульд суралцаж байна. Тэтгэлэгт эргэн төлөх гэсэн заалт байхгүй. Надад яагаад өгсөн бэ гэвэл "ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ХҮН НЬ БОЛООРОЙ" гэж өгсөн юм. Над шиг энэ замналаар энэ жил 10-р үеийн төгсөгч дүү нар маань ирсэн. Нийт Японд Шинэ Монголын тогооноос төрсөн хувь хувьсгалын 200 орчим залуус төгссөн болоод суралцаж байна. Өөр бусад гадаад улсад хэрхэн байгаа талаар сайн мэдэхгүй л дээ. Мөнгөн дүн ярих тийм таатай биш ч гэсэн 2 тэрбум гаруй төгрөг тэтгэлэгийн шугамаар "ирээдүйн элит"-үүдийн боловсролд зарцуулагдсан.



 Энэ жил их онцгой жил. Төгсөгчид бид нар тэтгэлэгийн сан бүрдүүлэн 10-р үеийн дүүгээ угтан авсан жил. Монголд бараг л анхдагч гэж хэлж болно. Төгсөгч ах эгч нар нь төгссөн сургуульдаа тэтгэлэг өгөх. Ийм тэтгэлэг бид өмнө нь жижиг хүрээтэйгээр хийдэг байсан. Гэвч энэ жил нийтдээ 20 орчим сая төгрөг санд бүрдсэн.

 Би дээр "ирээдүйн элит" гэсэн үг бичсэн. Монголд элит леадерүүд өгүүлэгдэж байгаа гэж хаа сайгүй л ярьдаг хэлдэг. Тэр хүмүүс чинь "Бид нар байна аа". Одоохон, бид нарт жоохон л цаг хугацаа болон орон зайн асуудал байна. Бид Шинэ гэгээлэг ирээдүйн Монголыг бүтээх гэж ам тангараг аваад явцгаасан юм. Бид уйлж дуулж хамт сар амьдрахдаа энэ л талааар бодож, мөрөөдлөө аман дээрээ ярьж чалчиж баталгаажуулдаг байсан. Бид биелүүлэх гэж.

 Ах эгч нар маань эхнээсээ Монголдоо хариад ажил албандаа амжилт гаргаад явж байгаа. Бидний дундаас нобелын шагнал авах хүн ч бий. Бидний дундаас юу ч төрж мэднэ. Би итгэдэг.

 Шинэ Монголын төгсөгчидийг дан ганц Японд төгсөж байгаагаар нь харж бас болохгүй ээ. Бид маш олуулаа шүү.

 Ирээдүйн элитүүдийн эгнээнд явах ёстой би илүү хичээхгүй бол, илүү өөрийгөө хурцлахгүй бол шаардлагад нийцээгүй гологдол бараа болж мэднэ. Би ингэж ам бардам хэлж байгаа ч энэ хэлсэндээ хүрэх гэж ам тангараг авч байгаатай адил.

Шинэ Монголчууддаа баярлалаа, талархлаа

Change Begins HERE!
(энэ жилийн уриа)



Хүндэтгэсэн Б.Тэлмэн

Ирээдүй сангийн хуудас:

No comments:

Post a Comment