2013-01-07

Шивнээч би


Яасан аймар зураг байна уу?

 Тийм ээ аймар, гэхдээ аз жаргалтай. Хажууд газар сууж байгаа залуу надтай нэг өрөөнд хамт амьдардаг. Би Японы 160 эрс цугалсан дотуур байранд амьдардаг. Өрөөндөө ихэвчлэн хоёулаа. Нэг нөхөртэй 4-н жил бас амьдрана гэсэн үг бас биш л дээ. Жилд хоёр удаа "хамтрагч"-аа солино. Тэр нь жоохон залхуутай. Над шиг олон новштой хүнд бөөн төвөг гэж байгаа. Өрөөний хэмжээ нь байштээ за бараг л хоолны ширээг арав нийлүүлсэнтэй тэнцэхүү үгүй юу тийм л байх. Анх ирэхэд өрөө бол зүгээр л шорон аятай харагдаж байсансан. Тэр үеийн сэтгэлээ блогтоо бичиж байж билээ. Энэ байна тэр нь "Өөр ертөнцр"

 Би энэ заваан гутмаар байранд орсондоо их баяртай байдаг. Олон хүн зугтаж гардаг ч би
лав аз жаргалтай нь аргаггуй амьдарсаар л байна. Аяга хоолоо олигтойхон хийгээд идчихэж чаддаггүй надад ажлын таван өдөр өглөө өдөр оройн порц ихтэй хоол өгнө. За тэгээд Японд байгаа үеийн залууст сарын байрны мөнгөө хэлэхээр ухаан алддаг юм. Аргаггуйшт сард 700 иэн өгөөд л болоо. Төгрөгөөр хэд гээч арав гаруй л мянга. Инээдтэй байгаа биз. Би энд хоол мөнгөнөөс илүү олзуурхан боддог нь жинхэнэ япон хүнтэй танилцаж нөхөрлөж, япон гэх соёлын зах цухаас нь мэдэрч сурч байгаа юм л даа. Би гэхдээ энд ингээд мөнхрөөд уусаад шингээд алга болно гэсэн үг биш л дээ. Нэг мэдсэн энд хоёр жил болжээ. Байранд олон ёс жаяг байдгийг тайлбарлан бичвээс новшийн урт юм болно. Харин нэг л жишээ хэлье. Цай уухдаа "Уучлаарай цай уулаа" гэж хэлнэ гээд боддоо. Анги доор байх тусам хоолойны бяр шаарддаг. Одоо ч би хуучин буу болж байгаа болохоор тэрүүхэн тэндээ шивнэхэд л болох нь тэр. Шинэ ирсэн нэгдүгээр ангийнхан ёстой нэг шүүсээ шахуулна даа. Усанд оръё оо, хоолоо идье яа бүгд өнөөх шивнэгчдээс хамаардаг. Дагалдангаар дээд ангийнхан нь дагуулан явдаг. Яваандаа өнөөх дүрмэндээ дасч эхлэхээр хууччууд за чөлөөлөхүү гээд чөлөөлдөг юм. Миний үед 4-н сард ороод 11 сард суллагдаж эрх чөлөөтэй хоолоо идэж, усан онгоцондоо шумбадаг болсон. За тэгээд миний энэ байгаа газар надаас өөр Монгол намайг ирж байхад байсан биш ёстой хань ижил байхгүй ганцаардлын туйл болно байгаа гэтэл үгүй шүү. Байрны залуус худлаа үнэн хажууд хүн сүг дүрс байхаар чинь нэг ханилгаатай байгаа. Өнгөрсөн жил холоо хол нэг Монгол оюутан ууг нь ирсэн юм. Даан ч холдоод уулзаж чадахгүй юм. Уг нь нэг аймаг. Уулзана байгаа нэг...

 Би ер нь их дасан зохицох чанар сайтай амьтан. Үүргэвч үүрээд мишокоо тэврээд хаана ч хонуудаар явчихна. Өнгөрсөн жилийн баруун Японы тойрон аялал сэтгэлд их юм үлдээж дээ... Гээд бодохоор байштээ над шиг залуус "халаас хоосон ч надад эрх чөлөө байна" гээд ёстой адвэнчур амьдарвал тээ хэххэ. Хүн болгон өөр л дөө. Ном шагайгаад орондоо хэвтэж байх хүнийг яаж ч хүчлээд дэмий. Миний мөнгө төгрөг олно ч гэж юу байхав. Тэтгэлэгийн буянаар нээрэн жаргаж байгаа байхгүй юу. За тэгээд бас их асуудалтай. Гурван сард нэг бөөндөж буудаг болохоор ёстой нэг зөв зарцуулах чадвар шаардаж байгаамдаа. Би маанагтаж байгаад Эхний сардаа маанийг нь уншаад хаяна. За тэгээд дараа хоёр сарын амьдрал гоё л доо. Энд тэнд ажил олж хийгээд л олсон мөнгөө аргалаад л... Энд хувийн зардалаар сурдаг олон залуус байдаг. Өртөг өндөртэй газар их чардайдаг байх гэж бодогдох. Надаас илүүг тэд бүтээгээд байгааг хараад эрх танхил байгаа би юу билээ ч гэж бодох шиг. Энд ялангуяа хятад вьетнам оюутнууд ёстой ажил хичээлийг амжуулах шиг болно. Ажиллахгүй бол сурахгүй. Сурахгүй бол ажиллахгүй. Амьдрал ёстой л алалцаан гэдэг шиг л байдаг.

 Гэнэт анзаарсан бичиж явсан юмнаасаа шаал хадуурсан байна. За өнөөх аймар байрандаа ирье. Юу гээч эндээс би Японы тэр чигт нь харж чадсан гэж худлаа донгосохгүй ч Япон эрчүүд бол арчаагүйн туйл юм байна гэдгийг л мэдсэн. Үнэн заваан... Миний одоо энэ зурган дээрх өрөө хамгийн цэвэрхэн нь гэвэл ээ мөн ч итгэхэд бэрх дээ... Тийм ээ минийх хамгийн цэвэрхэн нь. Дан ганц Япончууд биш бас манайхан бас ийм юм болов уу? мэдэх юм алга. Ямар ч байсан би Монгол би цэвэрхэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. За тэгээд өөр олон сонин сэдвээр японы тухай бичнэ ээ. Гэхдээ блогтоо. Анх удаа ийм урт юм нүүрнийхаа номонд бичлээ.

Б.Тэлмэн 2013 оны 1 сарын 8-н (Их сургуулийн номын санд нойроо сэгрээх гэж сараачив)

6 comments:

  1. sainuu? Khongoroo bn namaig tanina gj naidaj bn, kohai hehe. Blog iig chin fb drees olj harsnaas hoish haayaa neg zaw garhaaraa orj irdeg. niitelsen bolgoniig chin unshih urgelj taalamjtai bdg. ter bolgon comment bichdeggui unshij bodoj suudag. unshih bolgondoo yum bolgoniig olon talaas n hardag chinii heldgeer humuusiin meddeg yum shg hernee meddgu olon zuilsiin talaar bodoj uunii talaar bi hamgiin engiineer yug hiij boloh talaar boddg. en motivatsiig chamaas hamgiin huchtei awdag ghiimudaa.
    za odoo en niitleliin tal dr bi "oor ertontsruu" g unshij bhdaa gaihsaar bgaad duusgaj bsn. ter uyed bi gj erhiin balai ymar jargaltai amidraad bgaan bee tgd iim jargaltai bj yu hiij bgaa bilee gd l shonojin ergetsuulj bodoj honoson. ter uyed chamaig en gazraasaa ymr neg yumiig oilgoj medeed dahiad neg niitlel bichih bhdaa gj bodoj bsn yag teglee za tgd amidrah alaltsaand chin amjilt husie! :)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу Хонгороо! Би шудрага л байя хэхэ яг ямар Хонгороо вэ гэж их бодлоо даан ч санадаггvй ээ... Их сайхан сэтгэгдэл ирсэн чинь шене нойр хvрсэнгvй. Хариу еглее сайхан бичье гээд ийн бичиж байна. Хааяа ч гэсэн орж ирж уншиж байдаг ч анх ингэж сэтгэгдэл илэрхийлсэнд нь мааш их баярлалаа. Урам ороод л явчихдаг шvv дээ... Шинэ зvйл бодож их эргэцvvлдэг юм шиг байна. Тэр болгоноо надтай хуваалцаж байгаарай. Их баярлах болно шvvn ,

      Delete
    2. Өө чамайг санасан шүү хэхэ... Нэрэн дээр нь дарахаар шууд фб рүү нь орчихдог юм байна шт тэ... Чамайг юу гэж мартахав,

      Delete
  2. ashgu sanatsnuu ooo l gj bodlooshd hehe. uram ogno gdg goy shuu. bichsen yumnuud chin namaig ng sn motivatsilaad bdiimaa odoogood bdg gehiimuuda :P. yamartaich setgegdluude huwaaltsaj bnaa. Amjilt! ^_^ (haha omno n bichihdee aygu bodool chuhal tsarailchaad bichjiisn hun chin eniig bichihdee ineegeel blaa hehe ineelgesnd bayrlalaa kkk)

    ReplyDelete
  3. ih surguuliin dotuur bair ch gcen zawwan bdgshte.jijghen bolhoor hamag uymaa hergleel end tend tawial orhino.kkk

    ReplyDelete
    Replies
    1. тийм шүү, жижигхэн газар бол тэгээд л заваарсаар байгаад л таарна.

      Delete