2013-08-03

Эргээд нэг бодох нь...

 Өнөөдөр 8 сарын 3-ны өдөр. Хоёрхон хоноод Нутаг буцлаа гэж бодохоос сэтгэл минь тогтохгүй яаран дэвхцэх юм. Энд байх Япон эмээгийн атгахан газрыг хагалж ногоо тарьж ойр зуур тусалдаг би тэрүүхэн тэндээ цалин бас авна аа. Өнөө энэ сайхан өдөр ургацын баярыг ойрхон хөрш айлтай хамт хийлээ. Би ганцаар хорь гарсан залуу атал эргэн тойронд жар дал хол гарсан эмээ өвөө нар. Надад "амьдралын" төгсгөл тун сонирхолтой харагдлаа. Өвөө нар... Хоёр өвөө миний өөдөөс хараад сууна. Хоёулаа амьдралд нухлагдан өнөөг хүртэл чадан ядан амьдарч. Гэтэл нэг нь арай бяртай ажил хийж өнөөх нь арай чадмаг амьдарч өнөөг хүрчээ. Бэл бэнчинтэй өвөөгийн гэрийг гайхан бишрэх ядмаг өвөө харамсанхан бодож байгаа болов уу өөрийнхөө амьдралд бүрэн хангалуун багйаа болов уу гэдэг надад сонин байлаа. Шал дэмий юм ургацын баяр дээр ажин суусан намайг уучил...

 Хүн хөгширөхөөрөө өнгөрсөн амьдралдаа гутдаг болов уу яадаг бол?

 Бахархангуй ярих бэнчин өвгөний амьдрал юутай сонин? ядмагхан ярих өвөөгийн амьдрал юутай гэмтэй. Буу халах өвөө нар ирээдүй гэхээс өнгөрсөн ярих нь жаргалтай хорь гаран яваа надад ирээдүй ярих нь илүү жаргалтай. Хэн нь бахархангуй ярьж байгаа нь жаргалтай харагдана. Хэн нь ядмаг байгаа нь ай даа хөөрхий харагдана... Амьдралдаа хангалуун байвал хэний ч дур булаам жаргалтай байж болох юм байна гэдгийг ургацын баяр дээр харж билээ... Удахгүй нутаг буцаад нэг насаар хөгширсөн ижий аавыгаа хараад элдвийг бодон суух миний тархи сонирхолтой...

 Би эргээд нэг бодлоо...

 Ирсэн түүхээ дурслаа... Өвөө нараа бодлоо өнчин нулимс гарах нь тэр.

 Япон өвөө нар өнгөрсөнийг минь уудалсанд худлаа ярьж элдвийг залхаах бодол надад байсангүй. Би арлын оронд ирээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч их газрын тэнгэрийн тэр орныг яагаад ч мартаж үл чадах мангар бололтой. Өвөөдөө нэг эрхлэхсэн...

Өвөө нараа гэж. Амьдралын өнгийг эмээ нар хэлдэг бол өвөө нар харуулдаг юм байна.

19 comments:

  1. Amidraliig ali untsguus harj buigaas buh uil hamaarah baih. Huurhun bichjee. Minii bodloor Arliin orond amidraliin ungiig uvuu nar haruulj bui bol ene Mongol orond eme nar harin ch iluu haruulah baih

    ReplyDelete
    Replies
    1. Би үнэндээ нутаг усаа мэдэхгүйгээ мэднэ. Хариад л эмээ нар өвөө нар, эгэл залуу, элдвийн хүнтэй уулзахсан гэж бодож байна. Амьдрал газар биш хүн хараад мэдэгдэх юм шигээ. Тэ?

      Delete
    2. Thh hunii nud yur n buhniig l haruulna da. Buh zuil ungursun hoino tgdeg bj ingedge baij gej ungursnuu haraad haramsaj baihaar busdiig haraad suraltsaad ali esvel aldaag n haraad heleed uguh humuuseer hureeluulsen hun hamgiin aztai bas uhaalag n bh gj bodoj bna. Tiim bhoor olon huntei uulzaj yariltsaj tus bolooroi :)

      Delete
    3. Номио гээд шууд дуудчихаж болж байна уу даа... тийм ээ чиний хэлдэг үнэн... Азтай азгүйн талаар энд яриад яахав хө... Би энд ингэж эрээчэх тоолондоо өөрийнхөө хэнийг мартчихаад байх юм... Их төвөгтэй юмаа... Өөрийгөө хайсаар байтал өвөө болох шинжтэй дэг...

      Delete
  2. Залуу хүн мөрөөдлөөрөө, хөгшин хүн дурсамжаараа амьдардаг юм шиг ээ...

    ReplyDelete
    Replies
    1. тийм юм байна... Үнэхээр өнөөдөр тийм юм байна гэж ойлгох шиг. Харин дурсамж мөрөөдлийн хоёрын огтолцол хаана байдаг юм болоо?

      Delete
    2. тэр огтлолцол дунд л ер нь амьдарсаар ирдэг байх доо, залуу байхад мөрөөдлийн эзлэх хувь, нас явахад дурсамжийн эзлэх хувь ихсээд л...

      Delete
    3. өнөөдөр их сонин өдөр байлаа миний хувьд. Өнгөрсөн бөгөөд үлдсэн амьлралын талаар зөндөө ярилцлаа... нэг л сонин тийм мэдрэмж.... Амьдрал ганц нь үнэн юм шиг байна...

      Delete
  3. Тэгээд олон гэж боддог байсийм уу :p, ийм өдрүүд ч гое шүү, өдөр тутмын аар саар зүйлсийг хийсээр байгаад яг амьдралын нарийн асуудлыг анзаарахгүй өнгрөөдөг өдрүүд юутай олон

    ReplyDelete
  4. Яагаад ч юм ганц гэдэгт итгэхэд бэрх... Чи ч гэсэн яг үнэндээ нээрэн ганц билүү гэж бодсон удаа ховор байх... Би өнөөдөр нээрэн юу билээ гэж бодоод л сууж байна...

    ReplyDelete
  5. өнгөрснөө бодоод байхаар тэр хүн би биш ч юм шиг, ирээдүйгээ бодохоор бас л нэг үл таних хүн шиг...

    ReplyDelete
    Replies
    1. Тэгэхээр одоо цаг хугацаанд итгэх л чухал юм шиг... Гэхдээ энэ харилцан ярианд сэтгэл хөдлөл зөндөө орсон болохоор хэтрүүлсэн байж магад... Элдэвт хэт эргэлзээд бас дэмий юм байна

      Delete
  6. тийм шүү, цаг хугацаа л бүгдийг харуулна доо

    ReplyDelete
    Replies
    1. Цаг хугацаа харуулахыг бас хүлээж болохгүйг мэдэж байгаа байлгүй дээ... Тиймээ цаг хугацааг сөрж бас даган урсаж амьдръя...

      Delete
  7. Сөрөх үед нь чадахаараа сөрөөд л... зүгээр урсгалаа дагах хэрэгтэй үед дагасан шиг ээ л...

    ReplyDelete
    Replies
    1. тийм дээ. Баярлалаа Мишшэлээ, ганцаар биш гэдгээ мэдрэхэд дэм боллоо...

      Delete
  8. зүгээр дээ :) Чамд бас баярлалаа

    ReplyDelete
  9. амьдрал олон ч байж мэднэ, яагаад гэвэл олон уу, ганц уу гэдгийг нь хэн ч батлаагүй. Харин бидэнд баталгаатай мэдэгдэж байгаа нь ганц энэ амьдрал учраас дараачийн амьдралуудаа юм үлдээхгүйгээр энэ насаа туулахаар амьдрахын тулд хүн аливааг хэсэгчилсэн прагматик үзэл бодолд хүлэгдэлгүйгээр, прагматик хандлагаар нь харин энэ амьдралдаа хандах хэрэгтэй гэж хувьдаа боддогийн. Хүний царай зүс л хэлээд өгнө дөө, өвөө нар нүдээ нүдээ онийлгожийнуу, анивчиж байнуу хэр зэрэг нтр гээл... Бэл бэнчингээсээ илүү тэр бийлэгжүү амидарсан өвөө дотроо зөв, өөрөөрөө бахархах юмтай амидарсан байх, хүн хийх ёстой юмаа хийхгүй бол өөрөөрөө бахархаж, өөртөө хангалуун байж чаддаггүй, хэрвээ чи зөв амидарах юм бол бүх цагт өөрөөрөө бахархана, заавал хөгширсөн хойноо дүгнэж үзээд байх хэрэггүйгээр... хэдий их хөрөнгө зоорь хураасан ч зөв амидраагүй зөв замаар камнаагүй хүмүүсийн дотроос нь нухах darkness нь нүүрэн дээр нь ямагт л байдгийн, тэр том улс төрч байна уу, их хөрөнгөтэй байнуу, их алдарт хүрсэн үү гэдэг нь үүнд хамаагүй, хүн алдарыг бий болгох гэж биш, үнэ цэнийг бүтээх гэж амидарах учиртай байх.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Би яг чиний хэлсэн эхний хэдэн өгүүлбэрийг адиохан бодож явлаа... Нээрэн олон гэдэгт хэн ч найдаж чадахгүй болохоор энэ олдсон амьдралаа утга учиртай байлгахсан гэж боддог байх.

      Хэн ч бай байгаадаа л сэтгэл хангалуун байвал чиний хэлдэг зөв л дөө. Гэхдээ сэтгэл ханачихвал залуус бидний хувьд амьдрал дуусч ер нь өнхөрөөд өгсөн ч яахав гэж бодогдоход хүргэнэ байна. Харин нас дээр гарсан хүмүүс ханаж чадахгүй бол цаг хугацааг буцааж чадалтай нь биш дээ тэгээд гутраад суудаг юм болов уу даа...



      Delete