2013-07-16

Ухаарахад золиос хэрэгтэй гэж үү?

 Тийм ээ үнэхээр ухаарахад гарздах шаардагатай юм уу? Тэр гарз нь гарахаас нааш ухаарал гээч золиг нь ирэдггүй юм болов уу?

 Гэмшил. Гэмшиж, ухаарах хэцүү ч түүнээс хэцүү нь өөртэйгөө нүүр тулан өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх маш хэцүү юм байна. Новш минь чи новш шүү дээ гэж таарсан хэн нэгэн хэлэхэд "зассс" гээд өнгөрдөг бол нандин нэгэн маань ЧИ НОВШ гэж хэлэхэд зүрх хоёр хуваагдаж тархин дотор минь юу болж байгааг өөрийн эрхгүй мэдэхээ байж ухаан балартдаг. Би тэвчихгүй, бас тэр өөрийнхөө новш байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Маш хэцүү. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрдөг л байхгүй юу.


 Гол нь ухаарах явцад тэр нэгэн өөрийн өрөөсөн талтайгаа тулалдах тэр ТУЛААН аймшигтай хар дарсан зүүд. Гэмшил хаанаас гардаг юм болоо? Зөвд буруу харшилхаар төрдөг юм байна.

 Амьдралын зөв буруу хаана байна вэ гэж үү?

 Зарим хүмүүс ярьдаг л даа, Ганцаараа тэнгэрийн хаяа ширтээд дотроо сайн бод бясалга гэж. Энэ бол нас дээшээгээ талийн явсан хүмүүсийн ажил. Залуу бид нар мянга бодоод эцэстээ буудаг нэг гудсан дээрээ дээш хараад тэрийдэг. Яах юм юу ч үзээгүй юу ч мэдэхгүй. Мянга бодлоо гарах хариу нь адилхан.

 Хэнтэй ч хамаагүй харьцаж санал бодлоо хэлэлцэж ойлголцоё л доо. Тэгж байж өнөөх амьдралтай танилцана байгаа? Үнэндээ нүүрэн дээрээ бүгд худлаа масктай. Бүгд биш л дээ.  Масктай байх буруу гэж үү? Буруу бас биш. Энэ филосоофийг ойлгох хэцүү. Гэхдээ би ойлгодог. Хэрэлдэхээрээ хүний үнэн төрх нь гарна. Яагаад гэвэл тархи маш хурдтай ажиллаж өөрийгөө бүрэн хянах боломжгүй болж үнэн төрхөө илтгэнэ. За тэгвэл таарсан болгонтой нь хэрэлдээд явъя л даа. Чааваас яг тэгж харагдаач.

 Ингэж олон мянга гэмшиж ухаарсны эцэст нэг зөв буруугийн цэнзүүр дээр буудаг юм байна. Гарах гарз ихтэй, эцэст нь төлөх өртэй.

 Би буруутай. Гэж хүлээн зөвшөөрөх. Уучлалт гуйх.






No comments:

Post a Comment