2012-02-26

Японы нийслэл байсан Нара хотоор ②

 Аялалын маань хоёр дахь өдөр. Блогоо бичиж дуусган элдэвийн юм бодож хэвтсээр гурван цагийн алдад унтлаа. 2012 оны 2 сарын 26-ны өглөө 7-н цагт залуу гэр бүлийн дүүгийнхээс хөдлөх тохироотой байлаа. Өглөөнөөс авахуудаад өнөөх Тэнри гэх шашны их цуглаан энэ өдөр байсан бөгөөд гурван сая орчим шүтэн бишрэгчтэй уг шашны шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг юм гэнэ лээ. Бразил хүн хямд байр авах дайны мөнгөөр японд ирдэг гэх юм. Байраа зараад мөргөлдөө ирдэг хүн ч байх нь бас гайхалтайяа.

2012-02-25

Аялал эхэлсэн нь ①

 2012 оны 2 сарын 25-ны өдөр. Япон улсын өмнөд хэсэгт байрлах Шикоку арлын Кочи хотод би их сургуульд суралцан, аж төрөн байдаг. Хаврын амралтаараа ерөөсөө л нэг аялмаар санагдаад болдоггүй. Тэгж тэгж борооны цув, үүргэвч дэлгүүр явж аваад нэг өглөө эртээ аялалдаа гарахаар төлөвлөв. Аялал маань хойд зүгийг чиглэн олон хот тосгодоор дайран өнгөрөхөөр тооцоолов. Гол нь нийтийн унаанд биш замын хажууд гар өргөн, эсвэл очих газраа том цаасан дээр бичин бариж зогсон, суулган авч явах сайхан сэтгэлтнийг хүлээх адал явдалт аялал юм. Үүнийг hitchhike гэдэг юм билээ. 25-ны өглөө ойролцоогоор өглөөний 6-н цагт хөдлөх санаатай байлаа. Сэрүүлэг 5:30-д дугарах нь тэр.