2012-02-25

Аялал эхэлсэн нь ①

 2012 оны 2 сарын 25-ны өдөр. Япон улсын өмнөд хэсэгт байрлах Шикоку арлын Кочи хотод би их сургуульд суралцан, аж төрөн байдаг. Хаврын амралтаараа ерөөсөө л нэг аялмаар санагдаад болдоггүй. Тэгж тэгж борооны цув, үүргэвч дэлгүүр явж аваад нэг өглөө эртээ аялалдаа гарахаар төлөвлөв. Аялал маань хойд зүгийг чиглэн олон хот тосгодоор дайран өнгөрөхөөр тооцоолов. Гол нь нийтийн унаанд биш замын хажууд гар өргөн, эсвэл очих газраа том цаасан дээр бичин бариж зогсон, суулган авч явах сайхан сэтгэлтнийг хүлээх адал явдалт аялал юм. Үүнийг hitchhike гэдэг юм билээ. 25-ны өглөө ойролцоогоор өглөөний 6-н цагт хөдлөх санаатай байлаа. Сэрүүлэг 5:30-д дугарах нь тэр.

 Цонхоор өнгийтөл бороо орж байлаа. Нэг л биш ээ. За цаг агаар гайгүй болохоор аялалдаа тухтай гэгч нь гарна аа хэмээн бодоод буцаад унтлаа. Өдрийн 12 цагийн алдад босоод ахин өнгийтөл бороо намжсан байлаа. За гарах нь тэр гээд бэлдсэн байсан ачаагаа үүрээд гарав. Цүнх овоо хүнд байх чинь вэ гэж цухасхан бодоод хөгжим чихэндээ хангинуулан цаг хиртээ алхаад хурдны зам уруу орох өгсүүр замны доох нь зогсоод, за ингээд замын унаанд даагдих нь тэр ээ гэж баяссаар гар өргөн зогслоо. Эхлээд нэг л ичмээр ч юм шиг, дайран өнгөрөх хүн болгоны гайхсан царайг харах хэцүү байлаа. Угаасаа тэр уулзвар хүртэл алхахад хүн болгон анзаарч харч байсан юм. Том цүнх үүрээд саравтай малгай нүдний шил зүүсэн залуу миний амьдардаг хотод тэр болгон харагддаггүйг ч хэлэх үү гайхах нь ойлгомжтой биз. Цаг хиртээ хүлээж зогсож байтал нэг хэдэн залуутай унаа зогсох нь тэр.

-Хаа хүрэх вэ?
-Оотоёо гэж би хариуллаа. (Энэ газар өндөр том нуруудын дундуур урсах Япондоо л их тунгалаг голдоо орох голын ойролцоох тосгоны нэр юм. Тэнд очиж байгалийн сайхныг мэдэрч, зураг хөрөг авах санаатай байсан юм.)
-Уучлаарай залуу, зам өөр юм байна аа гэлээ.
-Баярлалаа гэж хэлээд явууллаа.

 За ямар ч байсан машин зогсох юм байна гэсэн итгэл төрөн инээд дүүрэн ахин гараа өргөн зогслоо. Тэгтэл бүр яг өмнө минь гэр бүлийн машин зогслоо. Хойно нь эхнэр хүүхдүүдийн хамт, урд нь нөхөр нэг залуугийн хамт суусан байлаа.

-Хаа хүрэх үү?
-Би өнөөх л Оотоёо гэж хэллээ.
-Аан за, замын дагуух юм байна суучих гэлээ.
-Баярлалаа болгооно уу хэмээн бөөн баяр суулаа.

 Инээд хөөр болсон их сайхан уур амьсгалтай машинд сууснаа олзуурхаж их баяртай байлаа. Уг машинд 30 орчим насны залуу, эхнэр, бага анги цэцэрлэгийн гурван хүүхэд, мөн нэг танилаа дагуулан явж байсан юм. Хэсэг сонин сайхан ярилцлаа. Миний очих газар төд удалгүй байсан юм. Гэтэл тэр машин бүр Осака хотоос цаана байх Нара хотод мөргөлд явж байгаа гэр бүл байж билээ.

-Би ч яриаг өлгөн авч би тэр хүртэл цуг явж болох уу? магадгүй энэ Хөдөөний тосгоноос суулгах унаа олдхгүй байж магад гэлээ. Тэгтэл тэд нар ч гэсэн уриалгахан
-Тэг л дээ гэх нь тэр.

 Би ч бөөн аз нь шовойсон Монгол залуу ингээд Осака хот хүртэл явлаа. Кочи хотоос Оотоёо хүртэл 1 цаг орчим, Осака хүртэл 5 цаг орчим зарцуулах зайтай юм. Машинд таван цаг нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Бяцхан хүүхдүүд шаагилдаж инээд хөөр болсон унаа байлаа. Тэр гэр бүлийнхэн Нара хотод мөргөлд жилд 6-аас 8-н удаа явдаг гэсэн. "Тэнри" хэмээх шашны урсгал бөгөөд цаанаа л нэг буяны хүмүүс шиг өгөөмөр сайхан байх нь тэр. За ингээд Нара аймгийн Тэнри гэх хотод оройны 8 цагт давхиж ирлээ. (Шашны талаарх илүү тайлбар хийлгүй орхъё.) Олон шинэ хүмүүстэй танилцаж ямар сайхан байсан гээч. Бид нар бас тэр хотын шашны хүмүүстэй нэг зааланд оройн хоол идэнгээ хөөрөлдөн ярьж суулаа. Намайг Монголоос ирсэн гэхэд бүгд л уулга алдаж байсан юм. Бүр надаас Сайн байн уу гэж мэддэг ганц үгээрээ асуусан шүү хэхэ. Намайг суулгасан тэр гэр бүлд талархаад талархаад баршгүй нь. Орой боллоо хамт халуун усны газар усанд орцгоогоод тэгээд намайг хонох гэж байгаа дүүгийнхээ гэр рүүгээ дагуулан явж ийн хонуулж байгаа нь тэр. Уснаас гарж ирцгээгээд хаана хонох вэ гэж асуухад нь би гадуур тэгээд л нэг гадаа хонох байх даа гэхэд дүүгийндээ сайхан хүлээж авсан. Би одоо дүүгийнх нь гэрт бүхэл бүтэн нэг өрөөнд ганцаар тухлан ийнхүү бичиж хэвтэнэ. Унтахын өмнө гэр бүлийн ах эгч хоёртой жаал яриж суулаа. Сая ярьсан ярианаас нэг л юм сэтгэл зүрхнээс минь гарахгүй юм. Тэр нь юу вэ гэхээр:
 Цаг хугацаа,
 Газар орон,
 Хүн гурав яг тохироо нь таарч нэг шугам, давхцалд ороход их сонирхолтой агаад сэтгэлд үлдэм гайхалтай зүйл болдог гэсэн яриа юм. Үүнийг сийрүүлбээс. Өчигдөр буюу 25-ны өглөө бороо ороод би 12 цагт гэрээсээ гарсан, залуу гэр бүл үргэлж өглөө эрт явдаг нь яагаад ч юм нэг ажил гараад өдөр Нара хотын зүглэсэн нь цаг хугацааны тохиол. Харин газар орон гэдэг нь, бид нар яаг тэр газар таардаг нь. Би магадгүй өөр газар хүлээж байж болох л байсан, нөгөөтэйгүүр тэр машин өөр замаар явж болох л байсан. Энэ бол газар орны тохиол. Харин тэр машинд залуу ганцаар сууж явсан бол нэг л жийрхээд суулгахгүй байх байсан болов уу. Айлын гэргий энэ намайг суулгавал яасан юм гээд буцаж ирж намайг суулгасан нь хүний тохиол юм болов уу. Энэ гурав яг сайхан тохиолоор учирч ийм сайхан явдал болж, сайхан гэр бүл олон сайхан сэтгэлтнүүддээ танилцсан нь их баярлууштай хэрэг бөгөөд аялал маань тун сайхан гараатайгаар эхлэлээ. Ингээд цаашдийн аялал маань ч сайхан байх болтугай.

Тэнри шашны төв сүмийн урд дөнгөж ирээд байгаа нь.
Миний маршрут, явж буй дарааллаар бичих болно.

1. Кочи
2. Нара
3. Осака
4. Киото
5. Нагоя
6. Нагано
7. Гифү
8. Нагояа
9. Сэндай
10. Фүкүшима
11. Точиги
12. Ибараки
13. Сайтама
14. Токио
15. Кочи

Одоохондоо нэг ийм төлөвлөгөөтэй байна. Ахиад бас нэг сарын хугацаа байна. Их урт аялал болох нь дээ...

үргэлжлэл

13 comments:

  1. Zaaa nuguu yrij baisan aylaldaa yvj baigaa um uu ,, ymar goyo um bee (: Aztai odtoi yvaa um baina daa,, aylal n bur sonirholtoi baig!
    Unshsan chin deer uyiin neg italy-n Jelsomino hudal huurmagiin gazar huglusun n geed nomnii Mongol orchuulgatai bichsen hev mayg n shuu gehdee ih adilhan sanagdaj. Minii durtai nomnuudiin neg,, bagadaa dahin dahun unshdag baisan
    Unshij baisan uu? Shuud n nom sanaand orood uhaj gargaad unshihaar shiidlee (:
    Эхэлсэн гэж бичнэ шvv, гарчиг алдаатай байж болохгvй (;
    Зааа аялалд нь амжилт гэхээс илvv адал явдал хvсье!

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу хө. Харин тийм ээ нөгөө яриж байснаа эхлүүлээд л явж байна. Сонин сайхан ихтэй л байна их яаруу бичээд алдаа их гаргасан байх тухтай нэт орохоороо засна аа.. Тэр номыг уншиж байгаагүй юм байна. Их сонирхолтой бололтой дараа олж уншина аа... Алдаа хэлж өгсөнд баярлалаа хө. Цаашдаа ч гэсэн хэлж байгаарай хө. Их маруухан талдаа хэхэ... За тэгээд улам олон сонин сайхан бичих болно оо...

      Delete
  2. Yamar lag yum bee, zorigtoi bna shuu. I'm so proud of you. Wish you all the best, and take care.

    ReplyDelete
  3. (: Аялаад л байна уу,, хэр удаан, хэр хол аялах төлөвлөгөө бий юу? эсвэл хаана аваачих нь вэ гээд л явж байгаа юм уу?
    тэгээрэй,, гоё үлгэрийн ном бий

    ReplyDelete
    Replies
    1. Аялаад л байна даа :) енеедер шинэ пост оруулна хе... Телевлегее нэг хар зураг маягийн юм бий бий хэхэ...

      Delete
  4. Ih goyo aylal hiij baigan baina .Amjilt husye.Adal yavdaltai ayn zamdaa sain yavarai.Nagoyagar dairval manaihaar ireerei. Maagii&Unuruu

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу ах эгч хоёроо би одоо мацүмотод байна. Тэгээд 5-н 6-н гээд яваад очих болно оо... Баярлалаа та хоёртоо.

      Delete
  5. Миний хөгшин гоё явж бна даа. Лило дээр очоод явчихсан уу?
    бас болгоомжтой сайн яваарай...
    бас чи энэ гэр бүлээс л илүү хөгшин харагдаад бна даа... :P

    ReplyDelete
    Replies
    1. Өө сайхан явж байна. Лило дээр очиж нэг хоносон. Одоо буцаад Лило дээр очиж бас хэд хонох байх.

      За харин овортой гарсан зураг л байна даг. хэхэ

      Delete
  6. estoi goe yawsn bn shd dnda im goe odtei yawj bgarai za

    ReplyDelete
  7. blogtoo bichsen buh niitlel bolgond ch erch huch adal yawdal saihan setgel shingesen bdag blhoor uulzaad yariad suuwal bur ch goy bn bhda... ter udur namaig hen baisniig medeh bolno harin ter udriig bi belen blhooroo helne

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа маш их, би шинэ хүнтэй ярилцаж суух их дуртай шүү. Гэхдээ их нууцлаг юмаа хэхэ.

      Delete