2013-01-11

Сурагч-Багшаас...

Эргэн дурсаад бодоход овоо удаан бодчихоор амьдралтай болжээ. Айдаа залуу нас ид буцалж байхад евген vг хэлж байна гэж бодуузай!

 Би ахлах сургуульдаа олсон мереедлийнхее талаар бичмээр санагдлаа. Гурав орчим жил буюу тегсех хvртлээ нэг зvйлд сэтгэл юугаа зориулан гvйдэг байсан юм. Одоо ч гэсэн түүний талаар дотроо нэгийг бодсон хэвээр л байдаг. Тэр нь сайхан асрамжийн газар барих юмсан гэсэн бодол юм. Яг л энэ зураг шиг.
 Улаанбаатарт ганц гэгдэх улсын асрамжийн газарт "сурагч-багш" хийж байлаа. Манай Шинэ Монгол сургуулийг арваад жилийн емне анхлан тегссен нэгдvгээр vеийн тегсегч нар маань сурч байх үедээ тэр асрамжийн газарт өөрсдийн санаачлагаар дугуйлан байгуулж байсан нь одоо болтол сурагчид еерсдее зохион байгуулж бvхнийг еерсдее л хийн vргэлжлүүлсээр байна.


 Асрамжийн газар 130 орчим бvтэн хагас енчин хүүхдүүд арван найман нас хvртлээ амьдардаг. Тэрнээс хойш хаашаа яаж явах нь бурхан четгерийн теергеер явдаг. Шууд байрнаас гараад хелее олох их хэцүү байдаг гэж дуулсан. Тэгээд л бидний холбоо бараг л тасардаг. Ганц хоёроос нь сураг дуулаад ихэд тайвширдаг даа. Яг байрны хажууд нь 54-р сургууль байдаг. Бага дунд ахлах ангийнхан харин хичээлдээ явах нь ёстой ганц бүдэрч унаад л ангидаа орчихдог амар ойрхон. За асрамжийн газар маань гэж нэг иймэрхүү тесев багатай хэдэн сэтгэлтэй гэсэн багш нартай тийм л газар байдаг юм.

 Бид буюу енеех дугуйлангийн бид хорь гучуулаа ажлын таван едрийг хувааж аваад vдээс хойш багшлахаар очдог. Гэрийн даалгаварыг нь хийлгэж, найз нехед болцгоон бие биенээсээ суралцаж ёстой л нэг гоё цагийг енгерүүлдэг байж. Тэр ч утгаараа сурагч-багш гэж еерсдийгее нэрийднэ. Оффицеруудын ордны автобусны буудалд буун арав гаруй минут алхаад очих тэр зам бас л аймар зам шүү. Арван жилийн охин хүүхэд ганцаар явахад бас л ээдрээтэй. Элдэв угаадас ялгадас хөлдсөн зам, энд тэндээс хуцалцах ноход бүхий харанхуй гудамж. Өвөл эрт харанхуй болдогийг ч хэлэх үү зориг шаардана даа. За тэгээд дугуйланд маань охидууд их сэтгэлтэй болоод ч тэрүү их олуулаа. Хөвгүүд нь спортоо хөөгөөд ухаан сөхөөгүй ч, цөөхөн хэдэн хөвгүүд дугуйланд байдаг байлаа. Хөвгүүд нэг нэгээрээ өнөөх охидоо хамгаалж хань болох мундаг зориг гарган нэг нэг өдөрт нь нэг нэгээр хуваагдан орно доо. Одоо бодохоор ёстой хөөрхөн санагдаад байдаг юм. Үнэндээ миний мэдэхээр муу зүйл тохиолдсон түүх гэж байхгүй. Ганц нэг согтуу яваа хүн, дэггүй балга архи амссан залуус аймар санагддаг байсан биз ээ. Элэг бvтэн амьдралтай бидэнд огт мэдэхгvй ертенц, огт бодоогvй бодрол тэр дvнсгэр хуучин орос байрны нарийхан корьдорт vлдэж дээ. Хааяахан шалгалт шүүлэг гэж мунгинаж яваад хэдэн долоон хоног очихгүй байгаад очоод ямби "зодуулна" даа харин ч нэг. Та яахаараа ирдэггүй юм гээд л. Бүгд гүйлдэж ирээд "Тэлмэн ахаа" гээд энгэрт үсрэн наалдаж, хоёр гараас зүүгдээд тоглъё гээд л шуугиж өгнө. Би ч тоглох дуртайг хэлэхүү хэсэгтээ л хүүхэд аятай дунд нь орно. Ингэж дассан дүү нар маань жилээс жилд надтай адил томорсоор өнөөгийн аймшигтай ч юм шиг агуу ч юмуу ардчилсан нийгэмд хөл тавина. Тэр хүүхдүүдийн сэтгэлд их том шарх бий. Ярилцах болгондоо үгээ цэгнэж, дүүгээ хэрхэн хөгжилэй аз жаргалтай чигээр нь байлгах вэ гэж ахлах сургуулийн надад бодогдоно. Хүн өрөвдүүлэх их дургүй байдгийг би иймэрхүү сайн дурын олон ажил хийж явахдаа маш ихэд ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн эмзэг давхрагынхан гэгдэх тэр "бидний л нэг" найз нөхөд ах дүүс маань тэр өрөвдөнгүй харах харцыг үзэн яддаг. Би анх өрөвдөх сэтгэлээр ханддаг байсан бол тийм биш болсон юм. "Бидэнд ямар ялгаа байгаа юм?" "би хэн болчихоод өрөвдөөд байгаа юм?" гэж өөрийгөө өрөвдөх нь тэр. Та нар энэ киног үзсэн байх. Зүдрэн хэлэх гээд санааг минь гайхалтай илэрхийлээд өгнө дөө. Тэндээс хойш ердөө надад ганц мөрөөдөл сэтгэлийн мухарт сүүмэлзэн оршдог. 

 Би хэрхэн түүнийгээ барьж байгуулах юм болоо? хэзээ юм болоо? мэдэх юм алга. Сургуулийн маань гүйцэтгэх захирал байсан Гүнжээ гээд миний хайртай багш байдаг юм. Надад их сайхан урам өгч билээ. "Багш нь асрамжийн газар байгуулах гээд зүтгэж яваад одоо болтол чадаагүй л явна. Гэхдээ надад судалсан судалгаа, төслийн материалууд байгаа болохоор багш нь хэзээд дэмжихэд бэлэн шүү" гэж хэлж байсан юм. Тиймээ хэн нэгний хүч надад зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ үүнийг уншаад хамт байгуулъя "зүтгье" гэж хэлсэн хэнтэй ч би хамтдаа зорих болно. Гагцхүү цаг хугацааны л асуудал байгаа ч би бодсоор байна, би мөрөөдсөөр байна. 

12 comments:

  1. Би харин олон өнчин хүүхдүүдийг өргөж авч өсгөнө гэж боддог юм. Мэдээж би өөрөө бас хүүхэд төрүүлнэ.
    Бас Монголын хүүхдийн ордон шиг ирээдүйн авьяслаг иргэдийн анхны гараа нь болсон сургалтын төв байгуулахыг мөрөөддөг юм.
    Мөрөөдлөө дотроо байнга санаж, чиг баримжаа болгож, түүнийхээ төлөө алхам алхмаар урагшилсаар байхад нэг л өдөр мөрөөдөлдөө заавал хүрнэ.

    ReplyDelete
    Replies
    1. Их сайхан мөрөөдөлтэй юм байна. Энд надад хуваалцсанд нь маш их баярлалаа. Тиймээ мөрөөдлөө байнга санаж бодож явахад учиртай шүү... Амжилт

      Delete
  2. Сайхан бичлэг байна. Чиний мөрөөдөл биелнэ гэдэгт итгэж байна. Гудамжинд гуйлаг гуйх, хэтэрхий балчир хэрнээ хүнд хөдөлмөр эрхлэх хүүхдүүдийг хараад зүрх шимширдэг ч яаж туслах, хаанаас эхлэхээ мэддэггүй байлаа. "Сурагч-багш" гэдэг их гоё сонсогдож байна. Магадгүй эндээс эхэлж болох юм. Учир нь би нэг удаадаа очоод бэлэг өгөхөөс илүүтэйгээр мэдлэг, хүмүүжилд нь сайнаар нөлөөлж чадвал илүү том зүйл өгч байна гэж ойлгодог.
    "Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн" А.Линколины хэлсэн үгийг чамд зориулж хэлмээр санагдлаа.
    Мөрөөдлөө биелүүлээрэй! Мянга мянган хүүхдэд аз, жаргал, сайхан ирээдүйг бэлэглэнэ гэдэгт чинь итгэлтэй байна.
    Амжилт хүсье! ^^

    ReplyDelete
    Replies
    1. Ука эгчээ сайна байна уу? Танаас ийм сайхан сэтгэгдэл ирсэнд маш их баярлаж байна. Таны олон хүнд зориулан хэлдэг урмын сайхан үгсийг үргэлж уншиж эрч хүч авдаг шүү. Танд ч мөн амжилт аз жаргал хүсье. Ахин баярлалаа танд

      Delete
    2. Уучлаарай би тэр хүн биш. Зүгээр бичсэн зүйлс нь таалагддаг болохоор блог дээрээ нийтлэлийг нь тавьсан юм. (Мэдээж эх сурвалжийг нь дурдсан)

      Delete
    3. This comment has been removed by the author.

      Delete
  3. Сайнуу? Нийтлэлийг чин уншаад эргээд нэг мөрөөдлүүдээ сөхөн харлаа, үнэхээр гэнэн цайлган боловч хүчтэй мөрөөддөг байж дээ! Миний мөрөөдлүүдийн дунд ахлах сургуулийг камф маягаар хөгжүүлэх юмсан гэж их боддог байсан, ямартай ч мөрөөдлөөрөө алхаж эхлэвэл хамт алхах хүн бий шүү:)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Би бас яг тэгж бодож суулаа. Их хvчтэй мерееддег байж дээ харин одоо гэж бодох шиг... Ойрд холбогдоогvй андаас ийм сайхан vг ирнэ гэж гэнэтийн сайхан бэлэг байлаа. Бага насны мереедлее санаж биелvvлье тиймээ?

      Delete
  4. Би бол одооч тэнэг гэмээр ч м шиг мөрөөдлүүд байж л байдаг. Олон юм төсөөлж ургуулж бодно. Санаанд багтаад л байдаг юм. Уулзаад яриад үзхээр яг ийм хүүхдүүдийг хамгийн гол нь итгэл мөрөөдөл гэдэг юмыг л мартуулмааргүй байдаг. Арай том болсон хүүхдүүд нь аль хэдийн мөрөөдөж итгэхээ больчихсон байдаг санагдсан. Хамгийн сайн сайхан гоё болгоноор "тархийг нь угаамаар" санагдаад байгаамаа. ^_^ Би ч бас нэгдэхэд бэлэн байна.

    ReplyDelete
    Replies
    1. Хонгороодоо хариу бичээгүй юм байна. Аль жилийн өмнө... Төгсөж хариад хийх болохоор хамтрана шүү... ;)

      Delete
  5. Би ч бас заавал том болоод ямар нэг сайн сайхан үйл хийнэ дээ гэж боддог, бусдын төлөө л амьдарсан амьдрал утга учиртай гэдэг шиг, хэхэ, нэгдэнэ шүү :)

    ReplyDelete
    Replies
    1. Нэгдэнэ гэсэн шүү, заавал хийх болноо. Ер нь хийх хэрэгтэй

      Delete