2014-07-27

Тарган уу, Туранхай юу гол биш.

http://www.keepcalm-o-matic.co.uk/p/keep-calm-and-think-rational/
Тайвшир, рационал сэтгье
 Зургаадугаар сар улс төрийн хүрээнд жинхэнэ утгаараа чимээ шуугиантай, яриа хөөрөөтэй, “маргаантай” сар болж байна. Юу болоод байгааг ойлгомжтой тайлбарлаад хэн нь, аль нь буруу бас юу нь зөв зүйтэй вэ гэдгийг ялгаж салгах цэгцтэй, зөв логик гаргалгааг залуус бид хийх шаардлагатай. Хэн нэгний хэдхэн үгийг дагаад зоргоор дарвиж болохгүй.
 Үндсэндээ бол “төмөр зам”-тай холбоотойгоор хаанаас ямар шуугиан эхэлсэн бэ гэвэл Го.Бадарч гуайн найруулсан Б.Батзориг гуай түүхийн талаас бичиж, Х.Баттулга гишүүн ерөнхий зохиолыг нь бичсэн “Зуун Чухал Сэдэв - Тусгаар тогтнол” нэвтрүүлгээс эхтэй. Үүний дараагаар “масс” хоёр талд шууд хуваагдсан. Нэг талд ийм утгагүй, балай нэвтрүүлэг хийж ард түмэн хагаралдууллаа гэж дургүйцсэн хэсэг бүлэг, нөгөөтэйгүүр муусайн Хятадууд, үндэсний аюулгүй байдал минь гэж уулга алдсан нэг хэсэг. Мөн нөгөө талд нарийн ч бай бүдүүн ч бай ялгаагүй дээ гэсээр холоос ажиглаж суугаа хэсэг бүлэг цөөнх ч бий.