2011-11-27

1400 метрийн өндөрт.

 Уржигдар буюу 11 сарын 26 ны өдөр ойрхон аялалаар гадаад оюутнуудын хамт явлаа. Автусаар хоёр цаг гаран аяласны эцэст хүрэх газраа хүрлээ. Тухайн газар 1400 гаруй метрийн өндөрт байрлах уулын орой бөгөөд Япондоо л өндөр хэсэгтээ орно. Эргэн тойрон торох зүйлгүй харагдаж байлаа. Харин би 1300 гаруй метрийн өндөрт орших Улаанбаатар хотноо амьдардаг байж билээ. Автобуснаас буухад сэвэлзсэн зөөлөн салхи, яг л нэг Монголын маань агаар мэт санагдав. Сэтгэл их хөдлөж гэр бүл, Улаанбаатар хотоо хэсэгхэн санан дурслаа. Тэр өдөр ховор өдрүүдийн нэг байсан гэж