2011-11-27

1400 метрийн өндөрт.

 Уржигдар буюу 11 сарын 26 ны өдөр ойрхон аялалаар гадаад оюутнуудын хамт явлаа. Автусаар хоёр цаг гаран аяласны эцэст хүрэх газраа хүрлээ. Тухайн газар 1400 гаруй метрийн өндөрт байрлах уулын орой бөгөөд Япондоо л өндөр хэсэгтээ орно. Эргэн тойрон торох зүйлгүй харагдаж байлаа. Харин би 1300 гаруй метрийн өндөрт орших Улаанбаатар хотноо амьдардаг байж билээ. Автобуснаас буухад сэвэлзсэн зөөлөн салхи, яг л нэг Монголын маань агаар мэт санагдав. Сэтгэл их хөдлөж гэр бүл, Улаанбаатар хотоо хэсэгхэн санан дурслаа. Тэр өдөр ховор өдрүүдийн нэг байсан гэж
нутгийн иргэн хэлсэн бөгөөд тухайн өдөр шиг цэлмэг тэнгэр их ховор байдаг гэлтэй. Би ч их азтай Монгол юм даа. Биднийг уулаар аялах нэг километр ойн замын аялал хүлээж байлаа. Ой дундуур зам гаргасан бөгөөд явахад их эвтэйхэн, зөөлөн болгох үүднээс зомгол тависан байлаа. Үүн дээгүүр алхан байгалийн чимээ сонсож стрэссээ алга болгодог гэнэ. Япончуудад энэ диваажин л гэсэн үг. Ойруу орохын өмнө болон ойгоос гарахад нэг төхөөрөмжөөр стрэсс хэмжин үр дүнг нь харицуулдаг юм байна. Миний хувьд ороход 46 гарч ирэхэд 43 гэсэн үр дүнтэй. Тэнд нэг Испани залуугийх 222 байсандаг. Гарч ирээд хэд болсоныг нь олж сонсоогүй.

За ингээд хэдэн зураг та бүхэнд сонирхуулъя.













3 comments:

  1. aylaliin chin talaar unshidagshuu . tsaashdaa oshoo ih gazraar aylaarai .

    ReplyDelete
  2. ter испани zaluu giinhig mdmer sangdchhla.aztai aylsn bn shu

    ReplyDelete