2012-11-29

Тусгаар тогтносон улс байхын бахархал


 Улс, нэр маань тусгаар тогтонсныг илтгэх далбаа, алдар маань бичигдсэн пайзыг хараад сэтгэл хедлех нь тэр. Учир нь Кочи их сургуулийн 20 гаруй улсаас ирсэн нийт гадаад оюутнуудын vдэшлэг болоход, Тайван Уйгар оюутнууд байсан ч пайзан дээр Хятад гэж бичсэн байх. Сургуульдаа ганц Монгол оюутан би бусдын нvдэнд тусна. Хэсэг хугацааны дараа урлагийн тоглолт эхэллээ.

 Би морин хуураа хереедехеер тайзны ард бэлдэж суухад, Мексик, Хондурас, Индонез улсуудаас оюутнууд мен байж байлаа. Монголын маань хуур дэлхийд гайхагдах нь арга ч vгvй юм байна гэдгийг тэр мечид ойлгож билээ. Бусад улсаас ирсэн оюутнууд гоё ганган хувцас емссен ч утга агуулга алга мэт аялгуун дээр нэг хеделгеенеер тойрон эргэлдэн бvжин байгаад тайзнаас буухад би тоглолтын дээлээ емсеед гарахад олныг алмайруулж билээ. Хуураа хеглен хэд татахад ам нь ангайсан нехдеес га ч дуугарахгvй чимээ аниргvй орчинд ганцаар байгаа мэт. Би тэр едер Б.Шарав гуайн “Сэтгэлийн Эгшиг” аялгууг тоголсон. Эхний гурван нотны дараа нирхх хийн шуугилдан орлилдон байсан vзэгчдийг "Хуур минь улам эднийг алмайруул" гэж шивнэн хереедехед бахархах, оргилох, онгирох гээд гайхалтай мэдрэмжээр дvvрэн.

 Тоглоод дуустал хятад найзууд гvйлдэн ирж зураг татуулан баяр хvргэн гар барихад надад сонин бодол гэнэт терж билээ. Би олон хятад найзтай. Гэхдээ л гэнэт их сонин бодол. Юу гэхээр энэ нехдvvд чинь хуурыг маань биднийх гээд юнэскод бvртгvvлээд байгаагvй билvv гэхчилэн. Харин Монголчууд бид их улс тержих дуртайгаа бас тэрхэн мечид ойлгож билээ. Нэг хятад найз “би Монголд очиж vзэх юмсан, виза этр хэрэг болох болов уу” ч гэж асуух шиг. Эсвэл зарим нь хеерхийдее гэмээр мэдлэггvй, бодлогот боловсролын системд тархи нь угаагдсан хэд нь “Монгол хятадаар ярьдаг биз дээ?” гэхчилэн асууна. Би бvгдэд нь тайван зевеер тайлбарлаж егне. Надад уурлах шалтаг байхгvй, би харин тэднийг еревддег. Хеерхийс гэж байгаад л хэлнэ. Бусад гадаадад байгаа миний нутгийн оюутан залуус маань харин их дургvйлхэж уурлан маргалддаг юм шиг байна билээ. Сураг дуулах нь ээ. Олон еер шалтаг байхыг vгvйсгэхгvй ээ. Гэхдээ бид делгеен байх хэрэгтэй. Бид чинь Монголын нэгэн телеелел шvv дээ. Хаа явсан газраа нэрээ бодож явах их хvнд хариуцлага ч бидний "үүрэг" юм аа…

Би Монголдоо хайртай.

Б.Тэлмэн

2 comments:

  1. Ганган дээлтэй ганган ая хөгжимджээ :)

    ReplyDelete
  2. Үнэхээр бахархмаар хүү байна даа. Ийм залуус Монголд маань олон байвал мөн сайхнаа.

    ReplyDelete