2012-12-26

Хов жив цуглуулсан нь



 Цуглуулсан ч гэж их сонирхол татсан хэдэн олж сонссоноо бичье л дээ тэгэхгүй бол нэг л сэтгэл амарч өгөхгүй байна. Хэт эрхлүүлэлт болон менгетэй хүүхдүүдийн чамирхалт, онгиролт, хэлбэрдэлт гэхчилэн жоохон хүүхдэд баймааргvй зан араншин цем бvрдсэн тухай юм. Хувийн сургууль болон түүнтэй тес бvхий улсын сургуулиудын дунд МООД болон дэлгэрч буй явдал юм шиг байгаа юм. Менгетэй хvний хүүхэд эрх, боловсролгvй гэгдэх нь манайд л байдаг ёсон байх. 
 Нийтэд нялзайруулсанд уучлаарай нийтлэг байдал ийм л байгаа. Юу гэхээр манайхны гэр бvлийн харилцаа эрхлүүлэлт нэг бодлын их буруу л даа. Жишээ татаж яривал ойлгомжтой байх. Өмнө Японд тур хугацааны хэлний бэлтгэлд ирээд буцсан Батаа гэгч (зохиомол нэр) 12-14 насны хүү нэгнийгээ японоор ядуу ядруу гэж хэлж дээ хеерхий шинэ ганц сурсан vг нь юм байх. Тэгтэл Доржоо хүүд их аймшигтай санагдаж Монголд суугаа аавдаа ховлож гэнэ. Аав нь тэнд харин беен сvр бадруулан энд байгаа хариуцан суугаа япон дахь хvмүүcийг загнан енеех  ядуу гэж хэлсэн хүүхдийг толгой еед уруугvй загнасан байгаа юм даа. Боддоо арай л тэнэг биш байна гэж үү. Хелдүү аав гэсээс еер юу ч гэхэв. Нээрэн тэгж загнаж байхдаа юу гэсэн гээч " Би хүүдээ хангалттай менге егч байгаа яагаад миний хүүхэд тэгж хэлүүлж байгаа юм?!" Гэхчилэн. Юу гэсэн vг вэ? Энэ хэдэн vгсийн цаана байцаан толгойлсон хvний сонирхолтой философи байна аа даа. За хоёр дахь бүүр долоон дор жишээ яръя. Гурван хеерхен хүү байжээ нэг нь жоохон эрх. Негее хоёроо бодвол хоёр гурван насаар дүү юм байх. За тэгтэл дүү эрх Жавхаа хүү усанд ордоггvй хувцасаа сольдоггvй жоохон арчаагvй юм байх. Тэгээд хоёр агаадаа загнуулж л дээ. Бараг л байнга шахуу. Тэгээд хотод суугаа эмээдээ хов хvргэж мэдээж давс кетчуп чили хачиртай. Эмээ тэгтэл байж суух газраа мэдэхээ байж цагдаад хэлсэн гэнэ. За тэгээд болоогvй тэр хоёр агаагийн сурдаг сургууль дээр очин хvмүүжлийн доголдолтойн улмаас сургуулиас хасах арга хэмжээ авахуулахаар захирал сургалтын менежерийн үүдийг хэсэг манаж л дээ. Мэдээж юу гэж амжилт олохов. Японд енеех хүүхдийг бvхнийг худлаа зохион эмээд мэдүүлсэн гэж ухаарлын егүүлбэр бичүүлж цагдаад мэдүүлэн хавтаст хэрэг хаагджээ. Явж явж арчаагүй өсгөсөн эмээгийн л буруу биз дээ? Бас л сонин байгаа биз. Энэ хэдэн гэр бvл хүмүүжлийн бодит байдлыг хэд хэдэн талаас анализ хийж vзье. Эмээ болон эцэг эхийн талаас: хүү охиноо юугаар ч дутаахгvй хэний емне бардам сайхан амьдруулахын телее өөрөөсөө хvртэл харамлан бvхнээ зориулж хэнд ч юу ч гэж хэлүүлэхгvй хамгаалж амьдрах тэр сайхан агуу хайр байж болох юм аа гэж бодогдох авч хүүхэд нь нийгэмд арчаагүй сул дорой нэгэн болж байгааг мэддэг болов уу? Томчууд хүүхдээ өмөөрөн бусдын хүүхдийг элдэв бусаар загнах нь өөрийнхөө хэр арчаагүйг тэрүүхэндээ таниулчихаж байгаа юм. Аа тийм бас нэг сонин юм найзаасаа сонссон шүү. Найз маань дүү нараа гадаа тоглуулаад харж сууж байж, дүү нь жоохон дэггүйтээд байхаар нь эгчийн хувьд зандарч л дээ, тэгсэн нэг хээнцэр долоо найман настай охин ирээд "Та хүүхэд асрагч байж яагаад хүүхэд загнаад байгаа юм" гэж донгоссон гэж байгаа. Тийм аймар тэ. Найз маань үгүй би эгч гэсэн чинь дүүгээс нь "Пөөх танайх асрагчгүй юм уу" гэсэн байгаа. Дэндүү... өнөөх бяцхан охин хорвоо ертөнцийг тэгж л харж байна шүү дээ. Хүнийг хүн гэж үзэхгүй асрагч бол хүн биш гэх мэт солгой хүйтэн сэтгэлт нэгэн болж бойжиж байх нь тэр. Хэний буруу вэ? эсвэл зөв юм болов уу? За даа тэгээд эцэг эх нь МООД хөөгөөд хэлбэрдээд давхиад байхаар арга ч үгүй биз. Илдэг таалдаг л утас барихгүй бол барьсан болдоггүй Лэксус л гэж бичигдсэн бензин залгилдаг машин унахгүй л бол унасан болдоггүй хүмүүс чинь хэцүү ч юмаа даа. Мөнгө төгрөгтэй үнэндээ харьцаж сураагүй хүмүүс шүү дээ. Мөнгөтэй ямар байсан ч биш. За за хов жив ямар дуусах биш, хоёр чихний тань хооронд овоо хэдэн хов гүйлгэлээ шүү. Сэтгэгдэл болгоод өөр олон хов надад зөөгөөд ирвэл таатай байх болно. Шинэ жилээр би энд ганцаараа ямар хийх юм байх биш хэдэн хов уншаж сууя даа хэхэ. Шинэ оноо сайхан гаргаарай.

4 comments:

  1. Үр хүүхдээ хайрлах, өмөөрөх чин сэтгэл байлаа гэж бодьё. Гэсэн ч нас биед хүрсэн хариуцлагатай том хүн иймхэн хэмжээний зүйлийг зөвөөр тайлбарлаж чадахгүй байна гэхээр.... Энэ зүгээр л өөрөөрөө биш, нэрлэхсэн, шарлахсан үйлдэл шиг. Өөрөөрөө амьдарна гэдэг хамгийн сайхан.

    ReplyDelete
    Replies
    1. Тиймээ өөрөөрөө амьдрах л хамгийн сайхан...Олон хүн өөрөөрөө байж чадахаа байсан юм шигээ тэ? Би сүүлд тэр "Бурхан өршөөг" гээд Монгол кино олж үзээд ёстой хэсэг ганцаараа алга ташив. Яг л тийм...

      Delete
    2. Кино театрт анхны үзвэрүүдээр үзэхэд хүмүүс ч бас алга ташиж байсан. Өөрөөрөө байх, сайхан зүйлийг олж харах шалтгаан зөндөө шүү дээ. Нас болгон сайхан. Хөгширч байна гэлтгүй үр хүүхдээ хүмүүжүүлэх нэг сайхан. Ядруухан байна гэлтгүй чихэлдээд хэвтэх жаргал амжилтанд хүргэж эрч хүч ч юм билүү. Ингээд бичихээр дэндүү дэврүүн гэдэг ч дэврүүн бодож байж л дээшилнэ шүү дээ

      Delete
    3. Дэврүүн явахгүй гудайж явсан амьдрал ямар утгатай байхыг төсөөлөхөд ч бэрх. Тэгж явж үзээгүй болохоор тийм байхыг ч хүсэхгүй. Сайхныг харах нүдтэй, дэврүүн бодолтой байхад мөлхөж байсан ч инээд алдаад л аз жаргалтай амьдрах байх. https://www.youtube.com/watch?v=Ar-QqvRsBGI яг л энэ эгч шиг...

      Delete