2012-02-26

Японы нийслэл байсан Нара хотоор ②

 Аялалын маань хоёр дахь өдөр. Блогоо бичиж дуусган элдэвийн юм бодож хэвтсээр гурван цагийн алдад унтлаа. 2012 оны 2 сарын 26-ны өглөө 7-н цагт залуу гэр бүлийн дүүгийнхээс хөдлөх тохироотой байлаа. Өглөөнөөс авахуудаад өнөөх Тэнри гэх шашны их цуглаан энэ өдөр байсан бөгөөд гурван сая орчим шүтэн бишрэгчтэй уг шашны шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг юм гэнэ лээ. Бразил хүн хямд байр авах дайны мөнгөөр японд ирдэг гэх юм. Байраа зараад мөргөлдөө ирдэг хүн ч байх нь бас гайхалтайяа.


 Уг шашны нэг том сургаал нь өөрийнхөө төлөө биш бусдын сайн сайхны төлөө залбирдаг гэхийг сонсоод ээжийн маань багад хэлж байсан сургаалтай адил сонсдож байлаа. Ээж маань бага байхад бусдын төлөө залбирвал тэр буян хишгээс чамд бага ч болов хувь ирнэ ээ гэдэг байсан. "Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд" хэмээн залбирдагтай их л төстэй санагдлаа. Уг шашин нь бие даасан их залуухан шашин гэлтэй. 200 орчим жил болж байгаа гэсэн. Шашны голомт болох зургаан талт багана дээр хүн төрлхтөн үүссэн хэмээн үзэх юм түүнээс сайн сайхан аура энерги бүгдийн сайн сайхны төлөө үйлчилдэг гэнэ билээ. За шашин номлолын талаар би хувийн үзэл баримтлалаа олигтой цэгцэлж чадаагүй хүн элдэв дүгнэлт хийхээс зайлсхийн тухайн Тэнри сүмийн хэдэн зураг болон гарчигаас хадуурсан юм бичсэн ч түүнтэй холбогдуулан чадан ядан авсан хэдэн гэрэл зургаа оруулъя.

 Яг одоо арван жилд надад газарзүйн хичээл заадаг байсан Б.Батдорж багшийнхаа Осака дахь гэрт амраад эрхлээд байж байна даа. Би фотошоп зэрэг порограм сайн мэддэггүй юм болохоор байгаагаараа байгаа л зурагнууд юм шүү. За ингээд сонирхолтой байна болов уу хэмээн найдаж байна. Дараагийн очих газар Киото хот болон, Бивако нуур байх болно.










No comments:

Post a Comment