2013-09-01

Бороо бидэн хоёр ②

эхлэл буюу хэсэг ① Орхон гол үер ихтэй аймаар ч юм шиг хараад баймаар ч юм шиг дэндүү үзэсгэлэнтэй байлаа. Ус нь тунгалаг биш шар үерийн ус урсах нь аймар санагдсан байх. Тэр өдөр айлаас авсан аяга тарагаа уугаад майхандаа эзгүй хөндий тохойд амарлаа. Үүрээр бороо орж эхлэх нь гоё ч юм шиг ядаргаатай ч юм шиг... Гол нь бороотой өдөр майханд унтах ёстой сайхан. Зам яаж байгаа бол? нойтон майхнаа яаж хураах уу гэдэг нь надад ядаргаатай санагдаад болдоггүй. Ерөөсөө л босмоор санагдаад Орхон сумруу гараад шидчихлээ. Сумын төв ердөө 4 км байсан ч зам маш муухай байлаа. Хагас жижиг тэрэгтэй байсан болохоор энэ янзаараа хээр янзтай сайхан шаварт хэвтэх юм байна даа ч гэж бодоод болдоггүй. Би баруун урагш Хишиг-Өндөр, Могод гэсэн сумуудаар ороод гарах төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн чинь Орхон сумийн аниа нар дэмий дээ наад машин чинь бүтэхгүй гэсэн. Бороо ч орсоор байлаа. Зам шавар ус, шавар ус. Шийдвэр гаргасан нь...


 Ерөөсөө л замаа өөрчлөн хотын зүг явна аа. Бүрэгхангай сум орохоор шийдээд шал пал замаар ёстой сайхан явсандаа. Заримдаа машин 360 градус эргээд л, яг нөгөө уран гулгалт хийж байгаа аятай л байлаа. Үнэндээ бороо ороод уйтгар гуниг дүүрэн болов. Нөгөө талаар есөн шидийн бодолд автаад гайхалтай романтик байв. Бороо ороод өвс ногоо уул ус өнгө нэмчихсэн ч юм шиг.  Би яг үнэндээ яаж явахаа мэдэхгүй зүүн урд зүгрүү л яваад байсан. Бороо ороод хүн мал ч харагдахгүй нэг л эзгүй. Замд нэг айхтар булигуулсан морьтой ахтай тааралдаж нарийн сайн тодруулж аваад явлаа. Бүрэг орох замд аюултай нэг даваа бий. Бороотой өдөр яадаг бол гэж санаа зовоов. Би ч энэ хээр зогсож хэвтсэнээс явж хэвтэх минь гэж бодоод зүтгүүллээ.

Нэээх том хөндий тариалангийн газар алаглаад, гол ус урсаад, ерөөсөө байгалийн сүр жавхлан гоо үзэсгэлэнд умбан умбан л явлаа. Умбан умбан явахад өнөөх даваа нь болтой уул өөд өгслөө. Нээрэн ч овоо даваа байна лээ шүү. Гэхдээ гайгүй ээ ядах юмгүй л гараад явсан. Тэгтэл бараг л орой дээр нь нэг портерийг тойрсон хүмүүс харагдлаа. Би санаа тавих аятай зогсоод ах эгч нартай мэндлээд "Яасан гайгүй юу" гэж асуув. Миний жоохныг гайхсан аав ээж эмээ өвөөгийн үеийн хорь орчим ах эгч нар инээд алдаад  "Зүгэээр эээ" гэв. Би ч зөрүүлж инээгээд "за болж болж" гээд хөдлөв. Уруудаад явтал Бүрэгхангай сум харагдлаа. Сумын наана жижиг гол бас урсана. Би ч тэр айхтар замаар явж ирсэндээ бахсан уу яасан сэтгэл өндөр сажилж байтал гэнэт урд хамар пид гээд доошоо цөмрөөд орчихлоо. Би гайхаад буугаад хартал голын эрэг нураад урд хамраараа цөмөрч орсон байлаа. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй нам гацлаа даа. Сум нүдний өмнө байхад юу гэдэг билээ дээ чөмөгний ясанд хутгаа гэдэг шиг л харамсмаар... Тэгсэн өнөөх дуу шуутай ах эгч нар яасан бэ гэж инээд алдаж бууж ирээд л хаб гэж өргөөд л гаргачихсан. Хажууд бас нэг цагаан тэрэг над шиг байдалтай байсан л даа. Тэр машин тэр чигээрээ гарч чадахгүй хонож байгаа гэсэн. Би тэгсэн яав... Тэгээд ах эгч нартай сайн танилцаж авлаа.

 Надад их баярласан хүмүүс байсан. Яагаад гэсэн чинь, ах эгч нар шаварт суусан байхад мэддэг таньдаг хүн нь шал тоохгүй зөрөөд өнгөрч байхад, шал танихгүй бацаан нээх хөөрхөн яасан гайгүй юу гэж асуухад нь миний тэр өчүүхэн сэтгэлд их баярлаж. Ах эгч нар Баяннуур яваа бололтой. Нэг портерний тэвшин дээр долоон залуу нь нэг юмаа тойруулаад онигоо яриад сайхан явна. Бүсгүйчүүд нь урдаа чихэлдээд дулаахан сайхан явна. Гэр бүлийн найзууд бөгөөд ойрхон их мундаг мод байдаг гэнэ. Тэнд жилдээ нэг очиж тэр жилээ даатгадаг юм гэнэ. Ах эгч нар дунд өвөөтэй минь адилхан нэг хүн байлаа. Надад яагаад ч юм нэг л дотно санагдаад болдоггүй.

За тэгээд ах эгч нар миний нурж орсон тэр газар айлд хоол хийж иднэ гээд намайг урьлаа. Гол нь нэг ах нь таван саяын үнэтэй хөөрөг даалингаа түрүүн зогсож байсан газар хүндэрч байхдаа мартсан гэнэ. Тэгээд буцаж хайхаар явах зуур бид хэд Бүрэгхангай сумын айлд хоол хийж идээд хүлээхээр болсон юм. Би ч тэд нартай цуг явъя гээд зүүгдээд авсан. Машин гаргаж өгсөндөө талархаж нэг шил юм авч өгсөнд бас их баярлах шиг болно лээ. Айлд хэдэн цаг муушиг мушигаад сууж байтал хөөрөгтэй ах ч ирэв. Баяннуур дөхөхөөр хөдөллөө. Би Баяннуур гэдэг газарлуу нь цуг явахаар болов.

Бороо орохоо болив. Цаг агаар ямар сайхан байсан бэ? чийг үнэртсэн хөндий талаар шороо босгохгүй давхих гэдэг ч бөөөн кайф... Сэтгэл ханамж маш өндөр. Ах эгч нараас хоёр нь миний машинд суугаад явсан юм. Өвөөтэй минь ижилхэн гэдэг ах надтай нутаг усны талаар ярин хамт суугаад явсан. Элдвийг ярьж байгаад ганц л үг хэлсэн. "Аав ээжийн буянд сайхан яваа хүү байна. Сайн ч хүү байна" гэсэн энэ хэдэн үгийг хоолой зангиртал хэлсэн. Би таг дуугай замаа ширтээд л явсан. Өвөө маань ч хэлж байгаа юм шиг. Би нээрээ хэнийхээ буянд ингэж яваа билээ гэдгээ ч ухаарах шиг. Би сайн хүү байж чадаж байгаа болов уу ч гэж бодоод... Надад тэр шөнө ихийг бодогдуулж, одоо ч цээжинд минь байгаа хадгалагдсан үг байв. Ах эгч нарын портер ч удаан явах гэж жигтэйхэн байсан болохоор би ард нь мөлхөж явахаар эрт очиж майхнаа барьж унтах минь гээд түрүүлж салаад давхихаар болсон. Салаа замаар салах болоод ах эгч нарт бүгдэд нь үнсүүлээд , 7951 сайн яваарай гээд үдүүлсэн.

Ингээд миний аялал Баяннуур орж амжилгүй Дашинчилэн суманд ирээд ерөнхийдөө өндөрлөсөн юм.

Дүгнэлт хийх маш энгийн ч юм шиг хэцүү ч юм шиг.  Би бодит байдлыг хараагүй байхдаа Японд юу бодож ирснээ одоо бодохоор их инээдтэй. Надтай энэ хэдэн хоногт уулзсан хүмүүс инээд хөөртэй аз жаргалтай амьдарч байсан. Миний нүдээр бол ядруухан, дутагдсан. Энэ байгаагаараа байх, эсвэл хөгжих. Хэрхэн ямар хэлбэрээр хөдөө орон нутгийг хөгжүүлбэл дээр юм болоо гэсэн "эргэлзээ" дүүрэн хотод орж ирээд байж байна.

Сум болгон ижилхэн юм. Эмэгтэйчүүд нь сумын төвийн эмч, багш, үйлчлэгч, хэдэн цайны газрын тогооч гээд тоотой хэдэн ажилтай. Эрчүүд нь харин архи уудаг ажилтай. Малчид нь байгаа айраг сүүгээ асгах шахам байдалтай л байх юм. Тэрийгээ хотын манууст нэг зарсан болоод өөрсдийн хэрэглээндээ хүргэнэ. Зун бол айраг л ууна. Сайхан эрүүл хүмүүс байдаг байх даа. Энэ гэхдээ хангайн хэдэн айлын талаар бичсэн миний тэмдэглэл байлаа. Говьд амьдрал бол өөр шүү...

Үүнээс доор татсан хэдэн зургаа оруулъя. Зурган дээр дарж үзвэл гоё байх...
Уньт сум. Өвөөгийнхөө овоон дээр
Сайхан сум. Дугуй хагарахад моторциклтэй тусласан айл

Зургаа даруулахыг зөвшөөрсөн хониндоо яваа залуу
Их сайхан хөндий. Сайхан сумаас гараад яваа нь
Орхон голын эрэг дээр.
Орхон гол

Оройн саалийн цагаар тугалдаа хайртай охин
Бороотой хөндий
Шавартай зам
Ах эгч нар... 
Анчин залуус
Шана өлсөөд, элэгний нухаш талхтай
Хотруу орж ирээд л муухай санагдсан
Тэр сэтгэгдэлээ бас хуваалцана аа 
Гэрийн гадаа ирэхэд 1111 км заасан нь гоё санагдсан шүү

6 comments:

  1. ter maihan mashinii umnuh zurgiig hen avsiim bee

    ReplyDelete
  2. Ямар гоеийн! Ганцаараа явсийм уу, бөөн адал явдал байна ш д

    ReplyDelete
    Replies
    1. Ганцаараа яваагүй ээ хэхэ... Харин тхх ёстой зөндөө адал явдалтай байсан. Чи бас яваарай.

      Delete
  3. Goy temdeglel boljee. Chinii barag temdeglel buriig unshdag, unshih burt setgeld yum ulddeg. Gehdee neeh holbootoi bdaggui l de. Daraa neg udur uulzaldhaar zunduu yarih yumtai bna bh daa :-).

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу Жавзаа... Уншдагт баярлалаа.. Хэн нэгэнд уншаад элдвийг бодоод тэрийгээ хуваалцаж байхад л надад их гоё урамтай байдаг. Тэгж байгаад нэг уулзалдах байхаа. Зөндөө их юм бас ярилцана аа...

      Delete