2013-09-19

Цагийн хөлийн чимээ...

Заримдаа шинэ дуу, шинэ хүн, шинэ учрал, шинэ ойлголт гээд шинэ болгон маш сонирхолтой гоё байдаг. Зарим нь бол хэдий шинэ ч тэгээд сэтгэлд хүрэлгүй мартагддаг. 

Надад харин энэ шинэ дуу үнэхээр таалагдлаа. Шүлгийг нь орчуулмаар санагдаад орчуулав.

Дууны хөгжим нь бол их энгийн. Харин шүлэг нь дэндүү гоё, сонин гоё...

Японы Кобүкүро хамтлагийн "Цагийн хөлийн чимээ"


Хагацалын улиралд даарах богинохон ганц цэцэг
Бүлээхэн салхилах салхийг хэн ч гэсэн дагаад л алхдаг
Тэнгэрт хөвсийн урсах үүлний доор учрах нь
Цагийн зүү давхцах шиг бага багаар, удаан удаанаар эргэлдэж эхлэнэ

Богино зүү нь чи бол, урт зүү нь би
Цаг хугацааны зам туулахад, олон удаа зөрөлдөөд өнгөрөх ч нэг учирна
Алхах алхаа өөр ч гэсэн, дүрслэх ирээдүй маань ижилхэн
Зүгээр дээ дараа дахин нэг газраас эхэлж болно

"Хичээсэн болов ч чадсангүй дээ"
Гэхдээ "Чадаагүй ч гэсэн сайхан байсан шүү дээ"
Олон сайхан үг сэтгэлийн минь цэцгийн услах шиг

Богино хаварт дэлбээлэх мөрөөдөл, урт өвлийг давж гараад
Сэтгэлийнхээ гүнд хадгалсан үрнүүд маань ямар гэрэл гэгээгээр ургах бол?
Явган замын сүүдэрт дэлбээлэх цэцэг, хэний төлөө дэлбээлдэг бол
"Хэний ч төлөө биш ээ" гэж чиний өмнө мишээн, ичингүйрэн хариух тэр цэцэг...

Бодол үг болно, үг гэрэл гэгээг дуудна
Гэрэл гэгээний цаана сүүдэр, сүүдэрт харин хүн хүчтэй болдог
Хүч нь өөрөө сайхан сэтгэлд хувирна, сайхан сэтгэл учралыг дуудна
Учрал өөрөө зам гаргана, энэ зам дээр дараа нь харин бодлоо сийлнэ

Богино зүү зогсох юм бол, урт зүү нь ч бас зогсоно
Зовлонгоо хуваалцах юм бол, хэзээ нэгэн цагт аз жаргал болно оо
Хэн ч нэг хором, нэг агшинг нэг ч удаа буцааж чадахгүй энэ хорвоод
Ямар эргээлзээгүй хамт амьдрах хэн нэгэнтэйгээ учрах учралыг үргэлж хүлээнэ
Нэг удаа, нэг хором, нэг агшинд, нэг мөсөн учирсандаа баярлалаа


2013.9.20 үүрийн дөрвөн цаг


No comments:

Post a Comment