2013-09-19

Сэдрээсэн бодрол

Хэзээ билээ дээ Дараамын дугуйлангийн найзуудтайгаа элдвийг яриад сууж байлаа. Арван жилд л байсан даг. 

Бид нар дараам болоод ч тэр үү дарвайтлаа инээлдэж, балайрсан гажсан хошигнолтой тэрийгээ ойлгож хоорондоо элийртлээ инээлдэнэ. 


Амьдрал, үнэн худал, аз жаргал, хайр дурлал гээд асар утга учиртай юм шиг хэрнээ дэндүү ойлгомжгүй сэдэв байлаа л даа надад. Би найзуудаасаа хоёр үгийг их сайн ойлгож авсан даа. Аз жаргалтай амьдрал, амжилтын нууцын талаар бид ярьж байлаа. Нэг маань "Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй ээ, Аз жаргалтай агшингууд л байдаг" гэж хаа нэгтээгээс сонссоноо хэлэхэд би үнэхээр санал нийлсэн. Агшин хором тасралтгүй үргэлжлэнэ гэж нээрэн байхгүй шүү дээ... Өнгө алаг хорвоод өөртөө таарсан зовлонг хураагаад л явах юм даа. Би одоо ч гэсэн боддог.
Ярианы сэдэв өөрчлөгдлөө. Нөгөө найз маань амжилтын талаар хөндөөд, "Би та нараас асуулт асууя" гэлээ. "Та нар харанхуй өрөөнд байна, халуун савыг лаа руу ойртуулахад сүүдэр томроно. Лааг амжилт гэе, халуун савыг чамайг гэе, сүүдэр бол сүүдэр амжилтыг дагах сүүдэр. Ойртох тусам томрох сүүдрийг хэрхэн багасгах вэ? алга болгох вэ?"
Нөгөө талд нь лаа асаа, ер нь лаа руу ойртоод яадаг юм гээд л эргүүтэж өгсөн. Хариулт дэндүү ойлгжмжтой байсан ч би лав тааж чадаагүй. Юу гэсэн чинь "халуун саваа чи тунгалаг болох хэрэгтэй" гэж билээ.

Чимээгүй гэрт ганцаар аяга цайны ард бодсон тэмдэглэл минь байлаа. Тэмдэглэхгүй бол мартчих ч юм шиг. 

No comments:

Post a Comment