2012-04-02

Гэртээ ирлээ ⑤

Аялал ингээд дууслаа. Юун түрүүнд сар гаруй хугацаанд машиндаа суулгаж, гэртээ хонуулж, тусалж дэмжиж байсан Япон хүмүүс болон, найз нөхөддөө туйлын их баярлалаа. 

Сүүлийн тэмдэглэл Сэндай хотод очоод дууссан байна. Тэр өдрөөс хойш олон хоног өнгөрчээ. Аялал гэхээс илүүтэйгээр Шинэ Монгол ахлах сургуулийн дүү нар, сургуулийн захирал Ж.Галбадрах багштайгаа уулзаж хэд хоног Сэндай хотод амьдарлаа. Гол зорилго нь энэ жил ирсэн дүү нартаа нэг жил суралцсан туршлагаа хуваалцаж, мөн нэг дээд үеийн төгсөгч гэдэг
утгаараа олон сургаал айлдах байлаа. Долоо хоногийн турш хамтдаа байлаа. Энэ талаар сонирхуулья. Шинэ Монгол ахлах сургуулийн сурагчид анх ахлах сургуульд элсэн орсон цагаас Арлын Япон оронд суралцах мөрөөдөл өвөртлөн шамддаг билээ. Би ч мөн тэдний нэг. Ахлах сургуулиа төгсөөд Япон улсад суралцах шалгалт өгөн халаасныхаа оноогоо авна. Ахлах сургуульд суралцах хугацаандаа хэр их багш нартаа танигдаж, амжилттай суралцснаас шалтгаалан Японд тэтгэлээр суралцах тэтгэлэгт оюутанд шалгарна. За тэгээд суралцахыг хүссэн сургуульдаа оноо болон бусад материалаа бүрдүүлэн өгч хоёр сарын үед элсэлтийн шалгалтаа өгөхөөр тус тусын сургуульруугаа явна. Шалгалт ерөнхийдөө гурван сар гэхэд дуусдаг бөгөөд Японы шинэ хичээлийн жил дөрвөн сараас эхэлдэг. Тэгэхлээр гуравдугаар сар завтай болох болохоор энэ үеэр шалгалт өгөх гэж ирсэн оюутнууд болон захирал багштайгаа хамт нэг сарын хугацаанд шинэ амьдралд дасч тэтгэлийн үнэ цэнэ болоод олон зүйлийн талаар ярилцана. Ингээд ирсэн дүү нартаа өнмө жилүүдэд ирсэн ах эгч нар нь ирж туршлага, амьдралаа хуваалцдаг заншилтай билээ. Нэг сарын хугацаанд Сэндай болон хөрш аймаг болох Ямагатагийн хүмүүс бидэнд тусалж дэмжиж ирсэн. Байр орон сууц, хөнжил гудсаас авахуулаад хэрэгтэй гэсэн бүхий л зүйлийг маань бэлдэж өгнө. Өнгөрсөн жил газар хөдлөлт цунами болсон ч гэсэн бидэнд чин сэтгэлээсээ чадах ядахаараа туслаж байсанд дэндүү их талархууштай. Энэ нь нэг ёсондоо миний бас хойд нутгийг зүглэх том шалтгаан байсан. Очихдоо аялангаа очивол зүгээр юмуу хэмээн аяласан нь энэ билээ. Бүх сурагч бас тэнцэнэ гэсэн үг биш л дээ. Энэ жилийн хувьд гурван дүү маань нутаг буцах болсон. Миний хувьд ч мөн ялгаагүй эхний жилдээ бүдэрч хоёр дахь жилдээ тэнцсэн. Японд ирэх явц нэг иймэрхүү. 

 Арав хоног орчим хамт сайхан байсан. Монголоос дүү нар маань сайхан "шууз" авчираад сайхан монгол хоолоор дайлж билээ. Ойрдоо Монгол мах шууз идээгүйг ч хэлэхүү сайхан байсан гээч. Арав хоног нүд ирмэхийн зуур л өнгөрлөө. Өглөө найман цагт босч, шөнө нэг хоёр цаг хүртэл яриа өрнүүлсэн өдрүүд байлаа.

 Ингээд бидний хэлдэгээр Гашшүкү буюу хамт нэг сарын амьдралаас би арван есний өдөр дундаас нь гараад явлаа. Эргээд Токио хотод уулзацгаана дүү нартайгаа. Тэр өдрөө би гамшиг болсон газруудаар очиж үзэх санаатай байлаа. Төв замруу цаг орчим алхаад хүлээлээ дээ. Тэгтэл аав охин хоёр болтой суулгаад намайг гамшиг болсон газруудаар дагуулж явлаа. Миний очъё гэж бодож байсан газарлуу авч явсангүй. Тэр нь Соома гэсэн газар байсан юм. Тэнд илүү аюултай чи очоод хэрэггүй гэсэн. Жолооч ахын гэр бүл цунамид өртөөд орох оронгүй болсон гэсэн. Гэр бүл нь Өмнөд Соомад байдаг бөгөөд илүү их аюултай бүст амьдардаг аж. Ээж аав нь нас дээр гарсан болохоор тэндээсээ нүүхгүй гэж байгаа юм гэлээ. Өөрсдөө зайдуу Натори ойролцоо аж төрдөг аж. Намайг Натори хотын далай боомтуудаар дагуулан явж хуучин сүм байсан нэг довон дээр авч ирлээ. Цунамигийн өндөр хорь орчим метр байсан гэдэг. Довон дээрхи бурханы газар ор мөргүй болсон байлаа. Тэр бүхнийг харж явахдаа өөрийн эрхгүй нулимс дуслуулж явлаа. Одоогоос яг жилийн өмнө Япончуудтайгаа яг энэ газраар явж, далайн эрэг дээр очин анх удаа байгалийн сүр хүчийг мэдэрч байсан. Натори хотод байх бидэнд тусладаг Япон айлын байшин урсалгүй үлдсэн байсныг хараад их баярласан шүү. 

 Натори дахь гамшигийн бүсийн байлал нэг иймэрхүү байлаа. Нэг жилийн дотор гайхалтай сэргээн босголтыг хийж чадсан Япон улсаар бахархаад баршгүй нь. Хэрвээ Монгол байсан бол яах байсан бол? Энэ аялалын турш нэг л том эргэцүүлэлээр толгойгоо гашилгалаа. Магадгүй хариуг нь гаргах гэж мөд удах байх. Япон дэндүү хөгжсөн ч нэг л сонин орон. Би суусан машин болгоноос "Өнөөдрийн Япон ямар байна даа?" гэж асуусан хариулт болгондоо "Өнөөгийн Япон орон нэг л биш ээ." гэсэн хариулттай буудаг байлаа. Миний туйлын мөрөөдөл болж ирсэн, өндөр хөгжилтэй орны энэ хөгжлийн нууцыг мэдэж эх орноо хөгжүүлнэ гэсэн бодолд том хана хэрэм босгох шиг. Хөгжил гэж чухам юу юм бол? энэ асуултыг өөрөөсөө олонтаа асуулаа. Нэг сарын хугацаанд хариуг нь над шиг бацаан гаргаж чадахгүй нь лав. Гэхдээ л эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад насны бөгсөнд гарахад "Өнөөгийн Монгол нэг л биш ээ" гэсэн хөгжилд хүргэхгүй байхын тулд чадал юугаа зориулахсан. Хэтэрхий том сэдэврүү гулгаад орчихлоо. Одоо буцья. Ийнхүү Натори хотоор дагуулж явсан аав охин хоёр намайг төв зам руу буцааж хүргэж өглөө. Тэндээсээ нэгэн ачааны машины жолоочтой таарч Токио хотыг зүгэллээ. Ачааны машины жолооч залуу намайг Токиогоос хойд зүгт байх Точиги аймгийн хурдны замын зогсоол дээр буулгасан. Тэр үед оройны найман цаг болсон байлаа. Харанхуй болсон болохоор би ч өнөө оройдоо Токио орох ч худлаа бололтой хэмээн бодоод за юу ч гэсэн дараагийн машинаа хайя гээд зогсоолын гарах хэсэгт хүлээтэл тав хүрэхгүй минутад машин зогсож яг Токио орох машинтай учирсан нь гайхалтай аз байлаа. Токио их томыг ч хэлэхүү тэрэн дотор яг миний очъё гэсэн газар очих унаа байлаа. Азтай хог шүү би нээрээ. Ингээд ахтай ойр зуур юм ярьсаар Токиод ирлээ. Ингээд миний аялал дуусах нь тэр. Токиод "Шинэ Монголын төгсөгчдийн их чуулган" жил болгон болдог юм. Нийт Японд сурдаг зуу гаруй Шинэ Монголчууд гурав хоногийн турш уулзацгааж сонин сайхнаа хуваалцаж жилийн ажлын тайлангаас авахуулаад олон зүйлийн талаар хэлэлцэн төгсөж буй ах эгч нараа үддэг. 

Аялалын тэмдэглэлээ ингээд дуусгая даа. Аялалын турш сайхан сэтгэгдэл үлдээж дэмжиж ирсэн нийт уншигч та бүхэндээ ахин дахин баярлалаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас Тэвдэж явахад тэвэнгээр тусалсан та нартаа талархалын сэтгэлээ өргөн баръя. Цаашид сонирхолтой нийтлэл бичвэр оруулж байх болно оо. 

Хүндэтгэсэн 
Б.Тэлмэн


10 comments:

  1. Андынхаа үнхээр сайхан аялалын түүхийг нэлээдгүй цаг гаргаж уншаж дуусгалаа маш их таалагдсан үнхээр амжилтын өөд мацаж байгаа хүний хувьд өөрийнхөө тэсвэр тэвчээр бас өөрийн оюун ухааныг ямар агуу аялал аар дүүргээ вэ бас дахин баяр хүргэе(маш чангаар алга ташав хэхэ)Найзынхаа бичгийн урлагыг ямар сайхан эзэмшиж ойлгомтой хүнд хүргэж багаад талархаад барахгүй байлаа. Найз нь уншаж байхдаа үндээр үзээгүй ч чиний нүдээр бүгдийг тодхон хараж суулаа. Энхүү аялал япон хүний сэтгэл монгол хүнтэй адил элэгсэг дотон хүмүүс багагүй байгааг мэдлээ. Найздаа цаашдын сурлаг хөдөлмөрт нь амжилт хүсье. Жич дараа нь ямар нэгэн юм бичихдээ зураг их оруулж байгаарай амжилт

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа андаа үнэхээр сэтгэл хөдлөм сайхан сэтгэгдэл үлдээсэнд зөндөө их талархаж байна. Аялсаны маань утга учир ердөө л энэ юм болов уу. Ганц биеийн жаргал бус, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж явах нь илүү сайхан юмаа. Миний бичгийн урлаг гэж юу байхав дээ хө. Чадан ядан л ойлгомжтой бичихийг хичээж байна. Алдаа гэж пай байгаа биз хэхэ. Чи бид хоёр нэгнээ сайн мэддэг юм болохоор ёстой л нэг өнгөтөөр харж байгаа байх. За найзынхаа ч гэсэн сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилтийг ерөөе. Зун сайхан уулзанаа

      Delete
  2. Dahiad urgeljluulj bicheerei... bainga unshij bainaa amjilt.. unshaad l bmar sanagddag shuu bichleguudiig chn... bas aguu ih zorig shuu ingej gantsara yawna gedeg hehe zaza amjilt gj..

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хө... Keep going гэсэн блог байдгийн мэдэж авлаа шт хэхэ... Цаашдаа би ч чи ч зөндөө олон зүйлийн талаар бичицгээе...

      Delete
  3. Daraa mongoldoo ochood ergen harahad vneheer dursgaltai mochuud martagdashgui tsag mochvvd , , ih l zorigtoi bj dee gej bodogduulmaar, zaluu nasnii erch huchiig haruulsan ayalal bolson gej bodoj bn, hvnii nutagt ooriigee yalan diileh tiim amar bish, tegeed ene erch hucheeree mongoldoo ihiig bvteehiig hvse!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа их сайхан сэтгэгдэл бичиж үлдээсэнд.таны хэлсэн шиг энэ их эрч хүчээрээ ихийг бүтээх болно оо! Баярлалаа.

      Delete
  4. Ah, a blogspot user! Cool! You're pretty tech-savy, aren't you, Telmen? Glad you're in the EPIC class.

    ReplyDelete
    Replies
    1. Hi Davey! I am so happy too. Epic or EPIC class. That is a Epic.
      Thank you to visited my blog. I will try to write my posts in English

      Regards Telmen.

      Delete
  5. Танай сургуулийн захирал, багш Галбадрах гуайн Тэд дээр хийсэн ярианы бичлэгийг үзээд үнэхээр биширсэн шүү. Би 2008 онд Япон улс руу зөндөө олон дунд сургуулийн хүүхдүүдтэй хамт аялах явцад танай сургуулийн хүүхдүүдтэй ярилцахад илүү их хүсэл тэмүүлэлтэй, зорилготой санагддаг байсан.

    ReplyDelete
    Replies
    1. Хөөх тийм үү, 2008 онд Японоор ямар билээ нэг програмаар олон хүүхдүүд явж байсан. Би явж байгаагүй л дээ хэхэ.

      Delete