2014-02-13

Эрх чөлөө ч юм уу, эрх дур ч юм уу

 Би энэ АНУ-д ирээд яагаад ч юм бүх л юм байдаг л юм шиг, аль эсвэл мэддэг ч юм шиг аль эсвэл юу ч гэмээр юм анх ирээд догдлоод алмайрах юм ховор нэг тийм жирийн мэдрэмж төрсөн хэвээр. Гэхдээ энд маш сонирхолтой зүйл олон байна. Юу гэхээр би ёстой "төрөл" бүрийн хүнтэй уулзаж үзлээ. Манай ангид энэ дэлхийн хаана өнцөг булан байна тэр өнцөг булан бүрээс хар шар цагаан бор улаан арьстанууд цугларчээ.
 Энд хэн ч онцгойрсон юм алга. Ангид ч тэр гудамжинд ч тэр. Би анх ирээд хаана яваад байгаагаа ч мэдэхээ байсан. Энэ л нөгөө Америк нь юм байх. Намайг Японд байхад "Би Монгол шүү дээ" гэхэд хүмүүс гайхаад ангайгаад сүйд болно. Энд бол "аан" гээд л өнгөрнө. Миний хэн хаанаас ирсэн нэг их онц биш. Би ердөө л хүн юм байна гэдгээ энд ирээд айхтар мэдрэв. Надад би агуу Монгол гээд цээжээ дэлдээд орилох шаардлага алга,  угаасаа хэн ч тоох шинж алга. Ангид улс улсынхаа талаар ярихад гойд онцгойрсон ч юм алга, хэдэн малчид нүүдэлчид тэгээд л бид. Энд "илүү"-гийн тухай гэхээс "өөр"-ийн тухай ойлголт яваад байх шиг байна. Чи өөр би өөр тэгээд л болоо. Би илүү би доор, би доор чи дээр ч биш чи хүн би хүн бид "өөөөр".

 Нэг өдөр ангид лаг том "маргааан" болов. Юунаас тэр маргаан эхэлсэн гэхээр бас их хөгжилтэй, тэр нь "бурхан"-с байлаа. Байдаг байдаггүйн талаар, хүн болгон өөрийн шашны талаар ярилцав мэтгэлзэв. Би яахав чимээгүй л хараад сууж байлаа. Надад одоохондоо тэрийг гээд онцлоод итгээд шүтэх хэрэг алга байна л даа. Тэгээд маргаан маань их сайхан энх тайванлаг болоод энх тайванлаг дууссан. Бид бүгд бие биенээ хүндлээд тэгэсхийгээд дуусгав. Хүнд итгэл үнэмшил байх хэрэгтэй. Тэлмэн өөртөө маш их итгэл үнэмшлийг өөрийнхөө дотроо бүтээж түүнийгээ хайрлаж хүндэлж ирсэн. Шашин болохоор хэн нэгэнд зүг чиг гаргахад нь тусалдаг болов уу, эсвэл илүү сэтгэлд дэмтэй өег байдаг байх.

 Энд бас нэг гоё юм байна. Хүмүүс нь яасан аятайхан нөхөрсөг юм бэ. Азиуд харин тийм биш юм. Хятадууд, өөр ази царай бол ер нь өөдөөс хөгийн харах хандлагатай шүү. (хэхэ) Миний байрлаж байгаа айлд нэг Казак залуу бий. Тэр их Монголд элэгтэй. Анх уулзаад "Чингисийн Монгол" гээд гараа атгаад мэндэлж билээ. Гэхдээ тэр залууг би ислам шашинтай гэж мэдээгүй л дээ. Хамт дэлгүүр орох гэсэн чинь 5 минут хүлээж бай залбираадхая гэв. Би харж болох уу гэтэл тэг л гэсэн. Харсан чинь "ариухан" гэх ширдэгээ дэлгээд түүн дээр босоод л суугаад л өвдөглөөд нэг юм уншаад л. Өө нээрээ би Японд үнэн солиотой адал явдалтай учирсан юм байна. Нэг өдөр дэлгүүрт ажиллаж байхад Япон залуу намайг хаанаас ирсэн талаар асуугаад Монгол гэтэл учиргүй баярлаад надтай танилцах хүсэлт гаргаад тэгээд миний утсыг тэмдэглэж аваад явсан юм. Маргааш нь залгаад уулзъя гэхээр нь би уулзав. Хоёр залуу машинд суулгаад хаашаа ч юм яваад байлаа. Би ч нэг сэжиг төрөөд гараа зангидаад сууж байтал их гоё хуучны эд хогшилтой, коофийны үр зардаг газар ирээд сууцгаалаа. Бид ойр зуур ярьж байтал босс ах надад нэг бичлэг үзүүлье гэв. Тэгсэн Монгол "авгай" цагаан дээл өмсчихсөн чангаар Япон дахь шашны цуглаан дээр үг хэлж байх юм. Тэр нь 2000 Монгол хүнийг төлөөлөөд Японд ирсэн юм гэсэн. Энэ шашин нь юу ч гэлээ шал утгаггүй тэнэг шашин, Монголдоо дэлгэрүүлэх чин хүсэлтэй тиймээс Япончууд та нараас хөрөнгө мөнгөний тусламж авмаар байна гэж хүссэн авгай чин сэтгэлээсээ ярьж байхыг хараад сэтгэл сэмрэх шиг болов. Тэгэхээр залуусын зорилго ойлгомжтой. Би шууд л намайг гэрт хүргээд өгөөд аль гээд харьсан. Гэхдээ надад 400 гр шинэ хуурсан коофийний үр бэлэглэсэн л дээ. Талархууштай. Харих гэтэл тэд намайг сүмээр маань ороод гар гээд байхаар нь сонирхолтой санагдаад ороод гарлаа. Цаг шахуу учир нь мэдэгдэхгүй элий балай эргүү тэнэг ном сонсож байгаад гарч ирээд гэрийн бараа харав. Дараа нь надруу хэд хэд залгасан, би тасалсан. Ийм юм болдог л юм билээ. Аргаа ядсан шашин байна лээ. Иймэрхүү зүйл Монголд маань дэлгэрч байгаа нь юутай харамсалтай вэ? Хэн нэгэнд хэрэгтэй болоод л дэлгэрээд байгаа юм болов уу? тийм бол ч одоо буянаараа болох байлгүй дээ. Юу вэ нэг мэдсэн аймар хадуурчихсан явж байна. Тийн тэгээд тэр залуу номоо уншиж дуусаад бид хоёр дэлгүүр явсан. Тэгээд болоо. хэхэ
 
 Жоохон ондоо тийш хандая. Ливия найзтайгаа буу халаад сууж байлаа. Араб үндэстэн 20 гаруй улс болон тарангид байгаа талаар юу гэж боддогийг нь асуусан юм. Тэр "нэгдээсэй л гэж хүсдэг" гэж хариулсан. Ер нь Арабууд ч тэгж боддог бололтой. Баячуудыг эс тооцвол. Зарим нь хөрөнгөө хуваахаас айж, зарим нь баялагаа хуваахаас айна. Ер нь энэ газар доорх баялаг гэээд л улайраад байдаг яг цагаа тулбал хог шүү дээ. Би бол тэгж л боддог. Монголыг тойсрон 8252 км урт хил зааг алга болбол Монгол алга болох уу? энэ янзаараа бол магадгүй ээ. Гэхдээ үлдэнэ. Үлдээхгүй байсан ч болно. Хэрвээ тийм хил мил байдйггүйсэн бол үлдчихээсэй гэж би лав бодно. Үлдээхийн тулд юу хэрэгтэй вэ? Тэр Монгол цус гэдэг чинь худлаа шүү. Бидний "нийтлэг чанар" л үлдэнэ. Тэр нийтлэг чанар маань Монголын соёл гээд байгаа зүйл. Аафрикийн дэрсэн дотор амьдардаг хар залууд унь тооно татуурга гэж хэлээд хэзээ ч ойлгохгүй, тэд ч гэсэн тэр дэрснийхээ талаар юм хэлбэл бид ойлголхгүйтэй адил нийтлэг чанар... 

 Монголд магад ерээд оны үед хар эсвэл шар өндөр хамартай хүн явж байхад их л сонин содон байдаг байсан. Зуны амралтаараа Монголд хариад ойр зуур гадуур явахаар хаа саагүй л гадаадууд. Гайгүй ресторанд ороод ганц хоёр удаа хоол идсэн ч эргэн тойронд гадаадууд. Энийг хэрхэн хүлээн зөвшөөрч хэрхэн нөхөрсөж явбал дээр юм бол доо... АНУлс шиг болох алба байхгүй ч бид "хүн" гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Хэн ч бай бусдын хэрэгт хэт оролцох хэрэг алга. Манайхан заримдаа хэт бусдын хэрэгт хошуу дүрдэг, мууг ньүздэг өөдгүй хүмүүс л дээ. Хэзээ ч хэрэггүй зөвөлгөө, зааварчилгааг дэндүү бүдүүлгээр хэт миний орон зайд халдаж зөвлөдөг заадаг зурдаг. Магадгүй энэ ч гэсэн нийтлэг чанарын нэг байх. 

 Хүн тэгээд бодол санаагаар л амьдрах юм дөө. Чи тэнэг би тэнэг. Гэхдээ бид бие биенээсээ арай өөр тэнэгүүд. Тантай адилхан тэнэг, надтай адилхан домбоо ер нь та бид ганц ганц гэдгээрээ бахархах нь чухал. Тэнэгүүдэд нийтлэг чанар бий. 













2 comments:

  1. Анзаарсан зүйлс яг таарч байна шүү... :D
    Би бас ирээд гудамжинд автобус хүлээсэн ердийн л нэг ази оюутан болчихсон. Эхэндээ "ердийн" л "хүн" байгаа нь их эвгүй, дасмааргүй санагдаж байсан. Монголдоо бол ядаж л энэ хавьд амьдардаг, эсвэл энэ байшингийн цаана амьдардаг, би угаасаа л энэ хотод байсан гээд хамаатуулах юм зөндөө. Харин тэс өөр нийгэмд хэн ч биш болж ирээд, хэн нэгэн болно гэдэг л их амаргүй даваа шиг санагдсан.

    ReplyDelete
  2. Сайн байна уу, сэтгэгдэл бичсэнд баярлалаа.

    Харин тийм шүү яг тэгж санагдаж байгаа юм. Хэн ч биш болж ирээд хэн нэгэн болох үнэхээр амаргүй гэж яг гоё хэллээ.

    ReplyDelete