2014-02-08

First Day in MA, USA

Шууд л тэ англиар бичээд эхэлдэг юм билүү гэж бодсоноо болилоо. хэхэ. Өчигдөр орой Нью-Иоркийн цагаар Бостонд ирлээ. Ирэх хүртлээ нийт 17 цагийг онгоцонд 6 цагийг автуусанд 3 цаг Осакад онгоцоо хүлээж 2 цагийг Сан паранцискод онгоцоо сольж  1 цагийг галт тэргэнд гэхээр гэрээсээ гараад 30 орчим цаг ирэх хүртлээ зарцуулжээ хөөрхий. Ямар ч байсан аймар ядарсан. Ер нь хүмүүсээ урт цагаар онгоцонд явах бол жоохон бэлтгэлтэй баймаар юм билээ, жишээ нь тавчиктай ч юм уу явбал бас их зүгээр.

Ирээд би найзын найзындаа ирж хонолоо. Гурван Монгол хамтдаа их сайхан амьдардаг юм билээ. Буусан оройноо их өлсөөд, тэгээд оройн хоолонд найзын найзын найз Бразил залуугийн бразил хоол идэв. Их сонирхолтой амттай, надад их коофий амтагдаад байсан яагаад ч юм. Тэр орой ядарсан байсан тул шуудхан л унтаад авсан. Өглөө яагаа ч үгүй эрт сэрчихээд болдоггүй. Бодвол цагийн зөрүүндээ хямарч байгаа байх. Өглөөний цай өөрөө бэлдэх гэсэн учраа олдоггүй. Айлын хөргөгч ухаад байхаар санаа ч зовох шиг. Буцаад хэвтэх гэтэл нэг л хэмвтмээргүй. За за тэгэсхийгээд байж байтал залуус сэрцгээгээд сайхан хоолоо идсэн юм даг. 

Би нэг л Америкт ирсэндээ итгэж өгөхгүй байлаа л даа. Анх удаагаа ирж байгаа маань энэ. Кино ч үзээд байгаа юм шиг нэг л сонин. Тэгээд Монгол айлд байсан болоод ч тэрүү. Сэрээд байж байтал аавын маань найз хоомстей айлд маань хүргэж өгөхөөр ирж намайг авлаа. Тэр болтол бас цаг байсан тул Хаарбард их сургуулийн кампус орж Жон Харбард ахын хөшөөг харж адис авсан. Оочер дараалал байсныг бодоход жуулчид ч гэсэн их байдаг бололтой. Яасан ч сайхан сургууль юм бэ дээ. Сурахсан. Би энд нээрэн хоёр сар орчим энэ агуу Харбардын хажууханд хэлний сургуульд сурах гэж байгаа юм. Энд тэнд нээлттэй семинар хичээлийг нь орж сонсоноо. Ер нь энэ Бостонд толгойтой нөхдүүд байдаг юм шиг байна лээ. Харбард, Каамьбриж, Эмайтий гээд л. 

Ах бид хоёр өдрийн хоолонд сайхан пицца идье гээд Монгол ах ажиллуулдаг пиццаны газар очлоо. Нээгээд хэдэн сар болж байгаа юм байна. Өөрөө олон жил пиццаны газар ажилладаг байсан бололтой, тэгээд одоо өөрөө тусдаа гараад бужигнуулж байна лээ. Бахархмаар санагдсан шүү. Идэж идэж байгаад Америк ээжийндээ ирлээ дээ. Паяаяа ёстой нэг галзуу айхтар лаг яриа хөөрөөтэй инээд алдсан мярайлаг эгч миний Америз ээж болов. Хятад, Казак, Ливи, Пэрү гэсэн залуус надтай бас хамт байх юм билээ. Бүгд англиар ус цас. Харин тэр хятад залуу жоохон сонин яриатай нөхөр байна лээ хэхэ. Гэснээс энд лаг их цас ордог юм билээ. Монголд ирцэн юм шиг. 

Одоо өөрийнхөө өрөөнд ахиад л оройн хоолонд пиццатай сууж байна. Сочи олимп нөгөө хэдтэйгээ зурагтаар үзэхээр явъя.

Бүтэнсайнд сайхан амарч байгаад, даваа гаригаас хичээл маань эхлэнэ дээ. 

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 










No comments:

Post a Comment