2014 оны 11 сарын 18-нд Япон Улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн хэвлэлийн бага хурал болсныг та бүхэн мэднэ.
“Гадаад орнуудад хийсэн айлчлал, Олон улсын байгууллагуудын уулзалт хурлаас эх орондоо буцаж ирээд Абэ Шинзо хоёр танхимт парламентынхаа Төлөөлөгчдийн танхимыг тараахаар шийдсэнээ зарлаж байна.
Японы ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй, өөрийнх нь явуулж буй бодлогод бүрэн дэмжлэг байхгүй байвал парламентаа тараачихна, шинээр сонгууль явуулна, ингэж ард түмэн өөрийнх нь бодлогыг дэмжиж байгаа эсэхийг шалгана. Өөрийнх нь зөв байвал ард түмэн түүний талд ялалтыг өгнө. Эрсдэлтэй алхам бөгөөд өөртөө итгэлтэй хүний хийх ажил. Абэ Шинзо өөртөө их итгэлтэй байна. “Хэрвээ энэ сонгуульд эрх баригч эвсэл ялалт байгуулахгүй бол “би огцорно” хэмээн чанга хэлж байна” гэж Япон судлаач Төмөрбаатар гуай өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7-р сарын 21-нээс 24-ний хооронд Япон Улсад ажлын айлчлал хийлээ.
Асахи сонинд “Promētheus*-н занга” гэх гарчигтай цуврал нийтлэл гардаг. 2014 оны 2 сарын 11-с Монголд булах цөмийн хаягдал, ураны уурхайн эргэн тойрон дахь шуум, баримтад тулгуурлан мэдээ гаргаж эхэлсэн байна. Асахи сонин нь Япон дахь гурван том сонины газрын нэг бөгөөд зүүний талын үзэл баримтлалтай нийтлэл гаргадаг. Энэ удаагийн нийтлэлд би өөрийн хувийн үзэл бодлыг огт оруулахгүйгээр сонины орчуулга хийх болно.