 |
Хашааны үүдэнд Кочи их сургуулийн
Нанмей дотуур байр гэж ээ |
Би энэ жил Японы их сургуульд суралцах чин хүсэл зорилго өвөртлөн 2011 оны 4-р сарын 1-ний өглөө Шикоку арал дахь Кочи хотыг зорьсон билээ. Урд орой нь Осака хотоос гарсан шөнийн хурдан автууснаас өглөөний зургаан цагт Кочи хотын төвд нойрмогхон буулаа. Шинэ амьдрал, шинэ газар.