2014-04-28

“Promētheus*-н занга”

 No NukeАсахи сонинд “Promētheus*-н занга” гэх гарчигтай цуврал нийтлэл гардаг. 2014 оны 2 сарын 11-с Монголд булах цөмийн хаягдал, ураны уурхайн эргэн тойрон дахь шуум, баримтад тулгуурлан мэдээ гаргаж эхэлсэн байна. Асахи сонин нь Япон дахь гурван том сонины газрын нэг бөгөөд зүүний талын үзэл баримтлалтай нийтлэл гаргадаг. Энэ удаагийн нийтлэлд би өөрийн хувийн үзэл бодлыг огт оруулахгүйгээр сонины орчуулга хийх болно.
 “Цөмийн цахилгаан станц гэдэг жорлонгүй харш лугаа адил” цемийн хаягдал хогийг хааш хэрхэн шийдэх нь бүрхэг.

 Монголд Best Lensky Geo гэдэг нэрээр цахим орчинд олонд танигдсан хүн байдаг. Газар зүйн шинжлэх ухааны мэргэжилтэн, цацрагийн талаар судалдаг гуч орчим настай залуу. Тэрээр “Цацраг бол маш аймшигтай, түүний аюулыг урьдаар ойлгуулахсан” хэмээн өөрийн дуу хоолойг цахим ертөнц, фейсбүүкээр илэрхийлсэн нь олон хүнд хүрч бусдыг уриалан дуудаж, цөмийн эрчим хүч, цемийн хаягдлын эсрэг хөдөлгөөн өрнөх болсон. Энэ бүхний эхлэл нь 2011 оны 5-р сард Японы Майничи сонинд “Америк Япон, Монголд ураны ашигласан хаягдал хадгалах, боловсруулах газар байгуулах хөтөлбөр хэлэлцэж байна” гэсэн мэдээнээс эхлэлтэй юм.
 Фүкүшимагийн ослоос хоёр сарын дараагаар сонины мэдээний улмаас “Манай орон ураны хаягдал улс болох нь!” гэж шуугиж эхэлсэн. Монголд ураны уурхай хэд хэд байдаг. Зөвлөлт холбоот улсын үед олдож байсан бөгөөд зөвлөлт задарсны дараагаар орхигдсон. Ленски маш хүчтэйгээр эсэргүүцэж эхэлсэн. Ленски гуай 2008 онд Улаанбаатараас 600 километр алс байрлах Мардайн ураны уурхайд ажиллаж байсан. Өөрийн жинхэнэ нэрийг нууцлах шалтгаан Лэнски гуайд бий.
 2012 оны 8 сард Японы Осака их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока гуай болон Ленски нар Мардайн уурхайд судалгаа хийхээр очиж цацрагийн хэмжилт хийхэд 5,8 Sv/h заасан байна. Энэ нь Фүкүшимагийн ойролцоох 3,8 Sv/h байгаагаас 2 бүхлээр илүү байгаа нь маш их цочролд оруулжээ. Мардай уурхайн цооног 400 метрийн гүнд 11 километр үргэлжилдэг нь Америк Япончууд хаягдал булах тун таатай орчин болохыг Имаока гуай тэгэхэд л ойлгож. Газрын гүнд тунел хэдэн километр үргэлжилж, ашигласан ураныг хадгалахад тохирмжтой газар бололтой. Монголч эрдэмтэн Имаока гуай Монголын сайхан тал нутагт үнэхээр хайртай. Түүнийгээ ч хамгаалахын тулд Ленскитэй хамт тэмцэж, Японд хэргийн мөрөөр хөөж байгаа. Ленски болон Имаока нар хаягдал газар байгуулах хөтөлбөр төлөвлөгөө одоо болтол “дуусаагүй” гэж бодож байгаа аж. Хэсэг зуур олны шуугианыг намдаахыг холбогдох хүмүүс хүлээж байгаа бололтой.
 Цөмийн боловсруулах үйлдвэрийн хөтөлбөр нь, цөмийн эрчим хүч ашигладаг улсуудад ураны эрчим хүч нийлүүлж, тухайн улс цөмийн энерги хэрэглээд дууссаны дараа цөмийн хогоо Монголд өгөхөд нь хүлээгээд авах "цогц үйлчилгээ" систем юм. Япончууд Японд цөмийн эрчим хүч байгуулахаас одоо бол хэдий нь өнгөрсөн. Дотооддоо асуудалтай байгаа. Цаашид Япончууд зуун хувьд цөмийн эрчим хүчээс татгалзах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс өөрсдийн технологийг бусад улсад нэвтрүүлж, түүнд нь Монголчууд ураны баялагаар нийлүүлтээ хийж, хогоо эргүүлэн авна гэсэн үг. Японы компаниудын хувьд ч их ашигтай бизнес болох нь дамжиггvй.
 Фүкүшимагийн ослоос өмнөхөн дээр дурдсан “Цогц үйлчилгээ”-ний талаар Киотод хэлэлцүүлэг хийж байхад Монголоос “Монгол Америкийн Шинжлэх Ухааны судалгааны төв”-н төлөөлөгчид оролцож байсан. Киото дахь хурлын протоколд “Монголд ураны хаягдал хүлээж авна гэх юм бол, тэр нь Монголын газар доорх уран байх болно” тэмдэглэгдэн үлдэж.
 Монголд “Мон-Атом” хэмээх төрийн хэвшлийн компани бий. Японд салбар компани “Мон-Атом Жапан” гэж байгуулсан байдаг. Албаны байр Осакад байрлах бөгөөд Монголын төрөөс санхүүжилт байдаггүй нь бас нэг сэжигтэйг илтгэнэ. Японы хаяг нь тодорхой бус нэгэн компани Мардай уурхайгаас ашиг эзэмших гэрээний явц дуусч, хэлцэлт хүрэхэд бэлэн болж байтал Майничи сонинд дээр дурдсан шуугианд мэдээ гарснаар хойшлуулж түр намжих хэрэгтэй болсон бололтой. Мөн түүнчлэн Францын Цөмийн эрчим хүчний Арева компани Монгол дахь эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Мон-Атом компанитай хэлэлцээрт хүрсэн нь саяхан билээ. Монголын гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ “Баялгийн уурхай болсон манай улсад маш том нэг алхам боллоо” гэж онцолжээ.
 Монголд энэ асуудлууд шуурахаас өмнө Японы Аомори аймагт цөмийн хаягдлаас уран болон плутониум ялгаж авдаг ахин боловсруулах үйлдвэр байдаг. Огт хүсээд байх зүйл биш цөмийн хаягдлыг тосгоноо сайхан болгохын тулд аргагуй эрхэнд хүлээн зөвшөөрөхөд хүрсэн гэж тосгоны иргэд, дарга нар егvvлжээ. Тосгоны иргэдэд яг үнэндээ бол тийм ч аюултай зүйл биш, тосгон илүү сайн сайхан баян болно гэж итгүүлж байж. Дахин боловсруулах явцад цацраг идэвхит бодис агуулсан хий шүүлтүүрээр дамжин агаарт шууд гардаг. Дахин боловсруулах явц хэдий өндөр түвшинд явагддаг ч гэсэн үнэндээ бол хамгийн эцсийн боловсруулалт одоогоор явагдах боломжгvй бөгөөд тийм технологи ч байхгүй юм.
 Ийнхүү таван цуврал нийтлэлийн ерөнхий агуулгыг эмхэтгэн хүргэлээ. Дээрх мэдээлэлд орчуулгын алдаа мадаг бага зэрэг бий. Чадан ядан орчууллаа. Монголчууд бидэнд өнөөдөр бараг улиг болж дөжирсөн өнөөх цөмийн хаягдлийн асуудал олон улсад нэгэн сонирхолтой сэдэв болоод байгаа. Ихэнхи том гүрнүүд дундыг барьсан үзэлтэй байгаа нь Монголд цөмийн хаягдал хадгалах зоорь байгуулагдахыг тэсэн ядан хүлээж байгаагийн илрэл. Хэрвээ байгуулагдваас дэлхий олон улсад толгой шүдний өвчин болсон цөмийн хаягдалаа манай улсад дуртайяа булах болов уу. Хэдийгээр бидэнд их хэмжээний хөрөнгө оруулалт орж херенгежиж тэтгэвэр, халамжийн бодлого болоод популист амлалтууд биелэлээ олох л байх. Энэ нь сайхан юм шиг хэрнээ үнэндээ тvр зуурынх бегеед тэр хэмжээгээрээ бид аймшигт үүд хаалгыг нээх болно. Улс орны хөгжил газар доорх баялаг байхгүй байсан ч болох л болно. Хог шаар булахгүй байсан ч болж л таараа.
*Promētheus гэдэг нь эртний грекийн Zeus-н эсрэг бурхадын нэг буюу Tитан юм.
Эх сурвалж
Асахи сонины 2014 оны 2 сарын 11-ээс 15-нд “Promētheus-н урхи” буланд нийтлэгдсэн нийтлэлүүд
Нэмэлт мэдээллийн сурвалж
http://golomt.orghttp://www.bayansharga.mn/?p=762Ленски гуайн фейсбүүк хаяг https://www.facebook.com/Churchillaw?fref=tsИмаока Рёоко гуайн цахим хуудас http://www.dma.jim.osaka-u.ac.jp/view?l=ja&u=2747

No comments:

Post a Comment