2014-02-13

Эрх чөлөө ч юм уу, эрх дур ч юм уу

 Би энэ АНУ-д ирээд яагаад ч юм бүх л юм байдаг л юм шиг, аль эсвэл мэддэг ч юм шиг аль эсвэл юу ч гэмээр юм анх ирээд догдлоод алмайрах юм ховор нэг тийм жирийн мэдрэмж төрсөн хэвээр. Гэхдээ энд маш сонирхолтой зүйл олон байна. Юу гэхээр би ёстой "төрөл" бүрийн хүнтэй уулзаж үзлээ. Манай ангид энэ дэлхийн хаана өнцөг булан байна тэр өнцөг булан бүрээс хар шар цагаан бор улаан арьстанууд цугларчээ.

2014-02-08

First Day in MA, USA

Шууд л тэ англиар бичээд эхэлдэг юм билүү гэж бодсоноо болилоо. хэхэ. Өчигдөр орой Нью-Иоркийн цагаар Бостонд ирлээ. Ирэх хүртлээ нийт 17 цагийг онгоцонд 6 цагийг автуусанд 3 цаг Осакад онгоцоо хүлээж 2 цагийг Сан паранцискод онгоцоо сольж  1 цагийг галт тэргэнд гэхээр гэрээсээ гараад 30 орчим цаг ирэх хүртлээ зарцуулжээ хөөрхий. Ямар ч байсан аймар ядарсан. Ер нь хүмүүсээ урт цагаар онгоцонд явах бол жоохон бэлтгэлтэй баймаар юм билээ, жишээ нь тавчиктай ч юм уу явбал бас их зүгээр.