2012-03-16

Аялал маань амралтын хэлбэрт шилжсэн нь ④

Аялалын өмнөх тэмдэглэл маань "Нагано аймгийн Мацүмото хотод ирлээ" гэж бичээд дуусгаснаа сая уншаад саналаа. Нагано аймагт очсон гол зорилго маань Япон хүмүүст Монголын үндэсний томоохон баярын нэг "Цагаан сар" баярыг танилцуулах өдөрлөгт Морин хуур тоглох явдал юм. Зуны амралтаар нутагтаа есөн сард хариад Японд ирснээсээ хойш бууз хуушуураа идээгүй надад тэр өдөр тааламжтай сайхан байлаа. Бууз дэндүү гоё хоол юм аа нээрээ. Нагано аймагт Шиншү их сургууль байх бөгөөд тэнд миний төгссөн Шинэ Монгол ахлах сургуулиас 20 орчим төгсөгч оюутан суралцан (талаас их нь төгссөн, мастерт дэвшсэн) аж төрч байдаг. Түүнээс гадна олон олон Монголчууд маань эрт урьд цагаас суралцаж байсан, байсаар ч
байна . Би ч яахав Робинзон Крузо аятай Шикоку арал дээр цор ганц Монгол. Эсвэл байдаг эсэхийг сайн мэддэггүй байх. Нагано аймгаас хойш аялал маань амралтын хэлбэрт шилжсэн билээ. Сайхан найз нөхөд, ах эгч нарынхаа гэрт хоол унд хийлгүүлж сонин сайхнаа ярилцаж ёстой нэг тарвалзлаа гэдэг шиг сайхан амарлаа. Та нартаа зөндөө их баярлалаа. Наганод өнгөрүүлсэн гурав хоногоос сэтгэлд ихэд хоногшин үлдсэн нь Тэр нэгэн "Цагаан сар"-н баяр байлаа. Хэдий сар шинэ өнгөрсөн байсан ч гэсэн Монгол уртын дуу, бууз ааруул тосоо идсэн шигээ байх нь тэнгэрийн умдаг атгасантай ялгаа юун. Шиншү их сургууль дахь манай Монгол оюутнууд Япончуудтай нөхөрсөг хамтын ажиллагаа хийж, Монголоо их зөвөөр сурталчиж байгааг нь харахад их бахархмаар санагдаж байсан. Та нартаа улам их амжилтыг хүсье.

 Ийнхүү Мацумото хотоос гурван сарын дөрөвний өдөр гарлаа. Очих газар маань Гифү аймгийн Сэки хот. Тэнд найз маань солилцоогоор ирэн суралцдаг бөгөөд удахгүй Монгол буцах гэж байгаа. Найзын маань төрсөн өдөр байсныг ч хэлэх үү дөрвөний өдөртөө амжиж очих том зорилготой байлаа. Тухайн өдрийн зургаан цагаас Сэки хотын сайхан сэтгэлт эмээ нартай оройн хоолонд орохоор төлөвлөсөн байсан болохоор галт тэргээр давхичихлаа. Арван хоёр цагаас гараад дөрвөн цагт очсон санагдаж байна. Сэки галт тэрэгний буудлаас найзын маань гэр найм орчим километр зайтай. Ядаж байхад бороо орж байлаа. Ёстой л нэг лүү хөдөө гэсэн газар очсон юм. Хүн амьтан машин тэрэг үл харагдах эзэнгүй гэмээр хотоор борооны цуваа өмсөөд алхлаа. Хоёр цаг алхсандаг. Гаднаасаа ч дотроосоо ч нэвт норов хэхэ. Дотроосоо хөлрөөд гаднаасаа бороонд. Ядаж байхад дулаахан байсныг ч хэлэх үү овоо хөлөрсөн. Нэг сонин гэмээр юм болсон л доо. Айх, гайхах тухайн үед зэргэцэж байлаа. Бороо гарын саван мэт хөөсөрч байсан юм. Цүнх цув хоёроо илж үзэхэд нэг тийм жигтэй санагдаж билээ. Японд хүчлийн бороо ордог гэдэг. Тэр нь юм болов уу гэж бодлоо. Би өөрөө арьсан тусах газраа нороогүй болохоор санаа зовсон ч үгүй. Ер нь анхаарууштай гэж бодсон шүү. Алхсаар би зургаан цагт найзындаа ирээд шууд буцаж гарлаа. Окономияаки гэх хоолоороо алдартай нэг газар орсон. Тэр хоол нь нэг тийм ганбир шиг хэлбэртэй, дотор нь мах ногоотой, зоолон шүүслэг амттай. Өөрсдөө хагас бэлэн бүтээгдэхүүнээ шарж гэх юмуу хуурч хайрч иддэг хоол л доо. Хоолны үеэр санасаныг бодвол их юм ярилгүй аядуу өнгөрлөө. Би ч яахав өнөөх амны уншлагаа цухас яриад л. Найзынхаа бас нэг сайхан Япон эгчтэй танилцаж хамт онсэн-д (байгалийн халуун ус) орж сайхан ядаргаагаа гаргасан. Ер нь халуун ус хүний биеийн дулааныг тэнцвэржүүлээд их сайхан болгодог юм билээ. Түүнээс гадна тэр эгч сайхан франц хоолонд дайлж билээ. Яасан ч сайхан хоол байв. Муу хүн идсэнээ гэдэг шиг хоол яриад байгаадаа уучлал гуйя хэхэ. Сэки гэх хот нэг зүйлээрээ дэлхийн топ гуравт өрсөрлддөг. Тэр нь хутганы төрлийн ир (зүсэгч хэрэгсэл ч гэж тайлбарлаж болох юм. Энэ үгийг Монголоор нэг үгээр юу гэж хэлэхийг даан ч мэддэггүй. Нэг үг оносон үг байх л учиртай. Мэддэг бол сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй.刃物 японоор ийм үг) За тэр үзэсгэлэн байх бөгөөд очоод ээждээ нэг янзтай иртэй хутга, аавдаа нэг эвхдэг хутга авах санаатай орсон чинь даан ч  арай л үнэтэй юм билээ. Дараа л очиж авна даа. Сэки хотод норсон цүнх хувцас хунараа хатааж, Отгоо Мандах хоёр найзаараа бөөцийлүүлж хоёр гурав хоног сайхан амарч авсан даа. Ингээд Гифү аймгаас Айчи аймгийн төв хот болох Нагоя хот руу очлоо. Энэ удаад Нагояд үзэж харах зүйлсээ үзэх төлөвлөгөөтэй. Нагояд байх хугацаандаа Маагий ахындаа гурав хоносон. Ахтай Шинэ Монгол сургуульд байхдаа л Драмын хичээл заалгадаг байж билээ. Тэр дугуйланд за тэгээд л өдөржин л маазардагсан. Сая хэд хоног ч гэсэн сайхан маазарч авсан даа. Тухайн үед Өнөрөө эгч маань ч гэсэн ирчихсэн гурвуулаа их л хөгжилтэй байлаа. Ахтай олон юм ярисанаас Япон дахь цагийн ажлын талаар их сонирхолтой юм ярисан юм. Би ч бас боддог л доо энэ цагийн ажлын систем их мундаг байдаг. Би өөрөө ганц л ажил хальт хийдэг. Ажлын байран дахь соёлын талаар Маагийн ахын яриан дээр үндэслэн сонирхуулъя гэж бодож байна. Ажил хийхдээ нэг тийм мөнгөнд улайрч биш тэр ажлыг сонирхож хийх нь их чухал юм билээ. Японы энэ хөгжлийн нууцыг энэ ажлын байран дээр л мэдэх шиг. Маагий ах өөрөө Тоёота үйлдвэр болон Бэнто (бэлэн бүтээгдэхүүн, шарах шүүгээд хийгээд л иддэг хоол. манайхаар хөлдүү бууз банш л юм даа. Хагас бэлэн бүтээгдэхүүн бол бас биш) хийдэг үйлдвэр зэрэг газруудад ажилласан бөгөөд үйлдвэрийн ерөнхий схем загварыг олж харах жишээтэй. Гол нь Маагий ах маань механик инженер чиглэлээр сурдаг болохоор түүнд нь ч их хувь нэмэр оруулсан гэсэн. Цагийн хувиарын систем, шифт гэж яридаг л даа түүний нарийн зохион байгуулалт маш нарийн байдаг. Энэ цагийн ажлын системийг Монголдоо нэвтрүүлэхсэн. Хэрвээ байх юм бол оюутан залуус маань цаг заваараа ажил хийгээд явахад илүү дөхөм амар болохсон. Одоо их саад болдог нь ихэнхи байгуулгууд маань байнгын ажилтан авах сонирхолтой байдаг нь оюутнуудын хувьд их хэцүү байдаг. Ажил уу хичээл үү гэсэн сонголтонд хүргэх гээд байх шиг. Би ч бас сайн мэдэхгүй бурж байж мэднэ. Монголд яг ямар байгааг энэ зун очиж нарийн судлана аа. Нагояад шинжлэх ухааны музей үзсэн нь хамгийн сайхан байлаа. Яг л тэр үед хоёр дүү, аав ээждээ үзүүлмээр санагдсан. Аз жаргал зовлон жаргалаа хэн нэгэнтэй хуваалцаж байж л түүний үнэ цэнэ болоод алдаа оноон дээр суралдаг болтой. Нагояад сэтгэл гарган найздаа туслаж мөн олон юм үзүүлж харуулахыг хичээж байсан Гэрлээ найздаа баярлалаа. Гэрлээгийн маань найз Байгальмаадаа ч гэсэн.

 Нагояагаас ийнхүү Сэндай хотыг зүглэлээ. Гол нь миний нэг мөрөөдөл болох далай дээгүүр аялах гэсэн нэгэн шинэ мэдрэмжийг тэсэн ядан хүлээж байсан юм. Хорин хоёр цагийн турш эзгүй далайгаар хөвөн аялах байлаа. Би хамгийн хямд зорчигчийн тасалбараар аяласан юм. Тэр нь 16-уулаа нэг өрөөнд унтах тийм өрөө байсан. Өөрийгөө Титаникийн Жак шиг л аялалд гарсан мэт баясаж байсан. Онгоцонд үнэгүй зүйл олон байсан. Кино театр, халуун усны газар, оройн амьд хөгжийн тоглолт зэрэг. Их л сайхан мэдрэмж төрсөн. Бас л тэр сайхан мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцаж явсансан бол гэж бодлоо. Тавцан дээр гарвал цэлийсэн тал шиг яг л миний бодож байсан тэр их сүр хүч давалгаалж байлаа.  Энэ өдөр гурван сарын арван нэгний өдөр. Уншигч та хэлүүлэлтгүй энэ өдрийг санаж байгаа. Одоогоос нэг жилийн өмнө 20000  гаруй хүн амиа алдаж, одоог болтол 2000 хүн ор сураггүй болсон аймшигт газар хөдлөлт, цунамигийн гамшиг болсон өдөр. 2012 оны энэ өдөр яг нэг жилийн дараа би номхон далайгаар аялалаа үргэлжлүүлж явна. Чанга яригчаар бүх зорчигчдыг тавцан дээр гарч ирнэ үү хэмээж байлаа. Онгоцонд яваа зорчигчид 14:26-д тавцан дээрээс эмгэнэл илэрийлсэн юм. Сэндай хотоос гарсан хөлөг онгоц болон Нагояагаас гарсан манай онгоц яг тэр цагт далай дээр хоёр талаасаа ирж тааран эмнгэнэл илэрхийлж Өргөн их далайд амиа алдсан ард түмнийхээ хойноос цэцэг өргөсөн юм. Эмгэнэл илэрхийлж зогсохдоо өөрийн эрхгүй би нулимс унагасан. Аймшигт гамшигийн өдөр би болон шинээр Японы их сургуульд элсэн орогчид бид Сэндай хотод байсан. Тэр ч утгаараа тэр их зовлог шаналалтай хамтдаа тэмцэж ирсэн сэтгэлийн шархыг хуваалцаж байсан. Япон улсын та бүхэн энэ нэг жилийн хугацаанд ямар гайхалтай тэр бүхнийг даван туулж байгааг харж байгаа болов уу. Сэндай хотдоо ирлээ. Бүх л юм яг л хэвээрээ. Хүн хараад хаана тэр гамшиг нь болсон юм гэмээр ямар ч тийм шинж байхгүй байсанд би хүртэл дотроо гайхах бахархах сэтгэлээр харж байсан. Далайд удаан явахаар тархи толгой нэг л давалгаалсан мэдрэмжээсээ гарахгүй их л сонин юм билээ. Ирээд нэг л мэдэхэд олон хоносон байлаа. Олон сонирхолтой яриа, бодрол төрсөнийг дараа хуучлах болно оо. Энэ удаагийнх хэтэрхий урт болох шинжтэй байгаа тул энд хүрээд өндөрлье.

үргэлжлэл

11 comments:

  1. Aylaliin une tsene unertej baina. Buh uzsen zuil , uulzsan hun , medersen zuil n engiin hund oldood baidaggui nandin zuil uchraas ungursun tudii bus amidralid chn ur uguujee uguh bodrol , turshlaga ih tsugluulsan yum shig baina . Amjilt husii . Blog haij bgaad sanaandgui olloo . Goyo blog baina.

    ReplyDelete
    Replies
    1. Таны хэлсэнчилэн үнэхээр үнэ цэнэтэй учралаар дүүрэн аялаж байна. Амьдралын том хичээлд суралцаж явна даа. Сайхан сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа.

      Delete
  2. Istoi tasarhai medremj awlaa. Baharhmaar ch um shig uuriinhuu aylal olj awsan medersen zuilee zuw dugnej bichjee . :) irsend bayarlasan shuu nzdaa

    ReplyDelete
    Replies
    1. Найздаа ч зөндөө их баярласан шүү. Аялалынхаа талдаа л орж байна шүү дээ. Улам олон зүйлийг олж мэдээд хуваалцах болно оо.

      Delete
  3. 旅は人生を変える гэж гое vг байдаг. Аялаад байгаарай Тэлмэн. ;) Энэ олон адал явдал учралуудтай таараад, аялаж байгаа чамд бvvхэл надад xvртэл сайхан санагдаж байна. Амжилт xvсье.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу Төрөө ахаа. Та их гоё үг хэллээ. Хоёрхон долооо хоног хэрнээ их л олон зүйлтэй учирлаа. Бас л сонин л юм байна. Таныг уншаад сайхан сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа.

      Delete
  4. Shinshu, Gifu, Nagoya aimguudaarh aylal ni ih goy boljee.Ter boroo ni hervee huchliin boroo bol aimar l in. Medej abmaar um bn. Ydaj l tolgoi nutsgen boroond guihee bolii :P.... Deerh HAMONO-g mes heregsel gej orchuulval arai niitseh nolvuu gej bodjiino.
    3.11nd usan ongotson dr ter tusmaa bur dalai deer emgenel ilerhiilj zogssoniig chin unshaad mash baharhah setgel turluu. bas ih goy sanagdlaa. Bi uuruu umnuh jil gazar hudluhuus yaag 7 honogiin umnu kokkaido ruu usan ongotsond suugaad aylalaar yvj baisnaa sanalaa. Anh udaa suuj uzsen bolhoor ih goy baisan shvv. Ylanguya ugluunii mandah nar :)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу та (Аль Лхагваа вэ хө? хэхэ) Тэр бороо нээрэн их сонин байгаа биз хэхэ. Анхаармаар л юм билээ.
      Орчуулга яг гоё онож хэллээ. Би бүр юу гэж орчуулахаа мэдэхээ байсан юм.
      Би тэр нар мандахыг харах санаатай байсан ч унтаад өгсөн хэхэ. Угаасаа ч нар харагдахааргүй бүрхэг тэнгэртэй байж билээ. Хоккайдо уруу нэг явж үзэх юмсан. Дараагийн удаа явна аа. Сайхан сэтгэдэлээ хуваалцсанд их баярлалаа.

      Delete
  5. Goe bainaa...Bas ta goe blog bicheh yum. Amjilt!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хө улам сайхан зүйлс бичих болно оо.

      Delete
  6. Agonsi Precious :For anyone in search of useful info on great and exclusive higher education in Nigeria, visit http://unn.edu.ng/

    ReplyDelete