2013-06-09

Багийн ажиллагаа,

 Би их сургуульдаа семенарын ангиараа нэг тийш судалгаагаар явах боллоо. "Ногоон Аялал жуулчлал" сэдвээр л дээ. Тэгээд өдрийн хоолны газар судлаад нэг түүхий загасны мухлагт очъё гээд багийн гурван Япон маань бөөн баяр болцгоов. Гэнэт намайг нээрэн гадаад оюутан гэдгийг санаад "Тэлмээн хө, түүхий загас иддэг үү" гэхээр нь би шулуухан л "чаддаггүй шт" гээд л аваад хаясан. Тэгж их баярласан гурав маань за за өөр тийшээ явъя гэдэг байгаа. Би өө та гурав идээ би яахав өөр юмаар аргалчихна гээд амьхандаа санаа зовоод хэлтэл "үгүй ээ, бид чинь нэг баг шүү дээ" гээд ам таглав. Нэг баг бол нийтийн эрх ашгийг хамгийн ихээр хангаж байж нэг баг болдог юм байна. Тийм биш бол баг байгаад ч яах юм.