2013-08-17

Сүүдэр бидэн хоёр ①

2013 оны 8 сарын 11-ны өглөө сүүдэр бид хоёр гэрээсээ гарлаа... Гадаа нартай сайхан байсан тул сүүдэр анд маань хамт байлаа. Булган аймаг орж нутгийн хүмүүстэй уулзаж, орчин цагийн байдлыг нэг харахсан гэж би аралын орон Япон дээрх тэнгэр дээр байхдаа мөрөөдсөөр нутагтаа ирээд алс хол хөдөө нутгийг зүгэлсэн минь энэ билээ... 

Аялалын зорилго өөрөө ердөөсөө ойлгомжтой, аймгийн сумдуудаар орж амьдрал үзэж, хүнтэй учрах л байсан. Тэр хүмүүстэй тойруу яриагаар аминдаа бүхнийг ойлгочих гэсэн гэнэн бодолтой 22-н товчоо гараад давхилаа... 

2013-08-03

Эргээд нэг бодох нь...

 Өнөөдөр 8 сарын 3-ны өдөр. Хоёрхон хоноод Нутаг буцлаа гэж бодохоос сэтгэл минь тогтохгүй яаран дэвхцэх юм. Энд байх Япон эмээгийн атгахан газрыг хагалж ногоо тарьж ойр зуур тусалдаг би тэрүүхэн тэндээ цалин бас авна аа. Өнөө энэ сайхан өдөр ургацын баярыг ойрхон хөрш айлтай хамт хийлээ. Би ганцаар хорь гарсан залуу атал эргэн тойронд жар дал хол гарсан эмээ өвөө нар. Надад "амьдралын" төгсгөл тун сонирхолтой харагдлаа. Өвөө нар... Хоёр өвөө миний өөдөөс хараад сууна. Хоёулаа амьдралд нухлагдан өнөөг хүртэл чадан ядан амьдарч. Гэтэл нэг нь арай бяртай ажил хийж өнөөх нь арай чадмаг амьдарч өнөөг хүрчээ. Бэл бэнчинтэй өвөөгийн гэрийг гайхан бишрэх ядмаг өвөө харамсанхан бодож байгаа болов уу өөрийнхөө амьдралд бүрэн хангалуун багйаа болов уу гэдэг надад сонин байлаа. Шал дэмий юм ургацын баяр дээр ажин суусан намайг уучил...