2013-04-10

ХӨӨӨХ...

 Хөөөх, Би амьдарч байна. Өнөөдөр санаандгүй өнгөрсөн амьдрал, хорь гаруй жилийн аялалаа бодлоо. Хорин жилийн дотор өөрийн ухаанаар байсан нь хоёр хүрэхгүй жил л дээ хөөрхий

 Би ч дээ хөөрхий болоогүй байна даа гэж нэг өөрийгөө бодож байгаа юм. Гэснээ юу? ямар? болтол өөрийгөө болгох гээд байгаа юм гээд бодохоор шал тэнэг байгаа байхгүй юу... БИ байна шүү дээ БИ-ээрээ л байна.

Хүн мөрөөддөг тэ?

 Эргэн тойрон, хүрээлэн буй орчин, нийгэм хүнийг нэг ёсондоо мөлжсен хавьрага болгодог юм байна. Хэт зүйрлэж магад. Гэхдээ дотоод сэтгэлийн хувьд. Би мах шүүс өөхтэйгөө үлдчих юмсан.

 За байз би уг нь энэ удаад АМЬДАРЧ байна гэдгээрээ өгүүлэл маягийн юм бичих санаатай байсан юм л даа... Тэгсэн төөрөөд явчихлаа...

 Саяхан би "Хааяа өөрийгөө АМЬДАРЧ байгаагаа мэдэрвэл усан гурилтай шөл ч САЙХАН амттай байдаг" гэж жиргэжээ.

Би гэхдээ усан гурилтай шөлөнд дуртай шт...

2013-04-09

3 дахь Сакура

 Энэ жил би гурав дахь Сакура цэцэг дэлбээлэхийг харлаа. Анх 2011 оны 4 сарын 2-нд Кочид ирж байж билээ. Одоо түүнээс хойш хоёр жил өнгөрч. Хурдан ч юмаа даа. Энэ жил их сонин 4 сар болоогүй байхад цэцэглээд унаад дууссан.


 Миний мэдэх Япон улс, миний мэдэх Япон хүн, миний мэдэх Япон залуус, миний мэдэх Япон амьдрал энэ бүгд надад шинэ ертөнц, шинэ ухаарал бодролыг авчирч өгсөн.


 Хоёр жил юу сурав гээд өөрөөсөө асуух тэр үед "харин ээ юу юм болоо?" гэсэн эргэлзээгээр хариулна. Би хоёр жил юу хийж вэ гэж өөрийгөө нэг эргэн харлаа.

Хичээл огт хийгээгүй юм байна.

Хүн болох гэж зүдэрсэн юм байна гэж дүгнэв. Одоо харин яг бодох ёстой цаг. Үлдсэн хоёр жилээ хэрхэн өнгөрөөх вэ? Надад түм буман боломж байгааг би мэдэрдэг, мэддэг, сонсдог, хардаг. Гэвч хажуугаар урсдаг. Харамсалтайяа. Үлдсэн гээд ярих юм бол бас их сонирхолтэй. Үлдсэн цаг, өдөр, нар, сар, амьдрал гээд явж өгнө. Гагцхүү би өөрийнхөөрөө үлдэхсэн энэ амьдралдаа

золиг гэж юу бичээд байгаагаа мэдэхээ байлаа. унтах минь

ингэж л хоёр жил минь өнгөрч дээ....

2013-04-05

"Шинэ Монгол" -Ирээдүйг бүтээлцэх залуус-

"Шинэ Монгол"

Ирээдүйг бүтээлцэх залуус бид!

Япон дахь Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо
"Хаврын их Чуулган" 2013.3.27-29-нд төрсөн сэтгэгдэл


 Би "Шинэ Монгол" ахлах сургуулийн 7-р үеийн нийгмийн ухааны ангийн төгсөгч. Япон оронд ахлах сургуулийнхаа буянаар бүрэн тэтгэлэгтэйгээр их сургуульд суралцаж байна. Тэтгэлэгт эргэн төлөх гэсэн заалт байхгүй. Надад яагаад өгсөн бэ гэвэл "ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ХҮН НЬ БОЛООРОЙ" гэж өгсөн юм. Над шиг энэ замналаар энэ жил 10-р үеийн төгсөгч дүү нар маань ирсэн. Нийт Японд Шинэ Монголын тогооноос төрсөн хувь хувьсгалын 200 орчим залуус төгссөн болоод суралцаж байна. Өөр бусад гадаад улсад хэрхэн байгаа талаар сайн мэдэхгүй л дээ. Мөнгөн дүн ярих тийм таатай биш ч гэсэн 2 тэрбум гаруй төгрөг тэтгэлэгийн шугамаар "ирээдүйн элит"-үүдийн боловсролд зарцуулагдсан.